Оюутолгойн бүтээн байгуулалт, АСЕМ-ийн бэлтгэл ажлыг хасвал
барилгын салбар огт өсөөгүй
СЭЗИС-т "Глобал эдийн засгийн шинэ эрин үеийн эхлэл ба Монгол орон" сэдэвт эрдэм шинжилгээний хурал баасан гарагт бүтэн өдрийн турш боллоо. Долоон салбар хуралдаан нэгэн зэрэг болж, 130 орчим судлаач судалгаагаа танилцуулсан юм.
Эдгээрээс “Ипотекийн зээлийн эдийн засагт үзүүлсэн нөлөө” илтгэлийг танилцуулъя. Өнгөрсөн оноос банкууд ипотекийн зээл олголтоо хязгаарлан, цаашид Монгол банк энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцохгүй боллоо. Энэ онд 320 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4-5 мянган өрхөд олгоно. Харин ирэх онд 500 орчим тэрбум төгрөг зарцуулна.
Дундаж болон дунджаас доогуур орлоготой өрхүүд энэ зээлийг бараг авч чадаагүй.
СЭЗИС-ийн магистр Д.Гансүлд судалгаагаа өнгөрсөн онд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран, Монгол банкны санхүүжилтээр хийжээ. Ипотекийн зээлийг олгосноор ажил эрхлэлт, өрхийн зарлага, хадгаламжид ямар нөлөө үзүүлсэн талаар дэлгэрэнгүй танилцуулсныг хүргэе.
-2013 оноос 8 хувийн зээлийг олгож эхлэхдээ Монгол банк 3 их наяд төгрөгийн бэлэн бус мөнгө бий болгон, 850 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлсэн. Иймд энэ хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр зөв эсвэл буруу байсан гэх маргаан бий.
Арилжааны банкууд энэ зээлийг сарын 1.3-1.4 хувийн хүүтэй буюу жилийн 18 хувийн хүүтэй олгож байхад хүүг жилийн 8 болгосноор санхүүгийн зах зээлд ойлгомжгүй байдал үүссэн. Учир нь төр жилийн 10 гаруй хувийн зээлийн хүүгийн зөрүүний алдагдал хүлээж байгаа юм. Зээлийг нэгэнт өгчихсөн тул бид эх үүсвэрээс илүүтэй эдийн засагт ямар нөлөө үзүүлснийг голлон судаллаа. Найман хувийн зээлийн нийт дүнгийн 90-ээд хувь нь барилгын компаниудад орлого болсноос ашиг болоогүйг онцлох хэрэгтэй.
Энэ судалгааг өмнө нь хийгээгүй гэдгээрээ миний судалгааны ач холбогдол оршино.
Дундаж болон дунджаас доогуур орлоготой өрхүүд энэ зээлийг бараг авч чадаагүй. Харин 1995 онд НҮБ бага орлоготой өрхүүдэд ипотекийн зээл олгобол эдийн засагт оруулах 1 төгрөг тутмын зээл 2 төгрөг болж өснө гэдгийг хамгийн анх танилцуулсан. Барилга, хот байгуулалтын яам ЖАЙКА-тай хамтран бага орлоготой өрхүүд рүү чиглэсэн бодлого явуулахаар одоо л судалж байна. Бага орлоготой өрх гэж хэнийг хэлэх вэ, тэдэнд зориулсан орон сууцны хэмжээ хэд байх, ямар материалаар барих уу зэргийг судалж байна.
1999 онд богино хугацааны хадгаламжийг зээлийн урьдчилгаа болгон ашиглаад, орон сууцны зээл олгож эхэлвэл богино хугацаанд хадгаламж өснө гэж тооцолсон. Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл орон сууц худалдан авах боломжийн индекс гэсэн судалгаа хийсэн.
Дараа нь 2013 онд ипотекийн зээлийн нийгмийн үр нөлөөг судалсан. Орон сууцанд хүн аюулгүй орчинд амьдардаг тул илүү тайван болж, аливаад эерэгээр ханддаг, ядуурал, тэгш бус байдалд хэрхэн нөлөөлдгийг энэ судалгаанд онцолсон байдаг.
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛСЭН ЭЕРЭГ НӨЛӨӨНҮҮД
- Уул уурхайн салбар хөгжсөнөөр барилгын салбарт хийх хөрөнгө оруулалт өссөн. Ингэснээр орон сууцны чанар ч өссөн. Өмнө нь блок, тоосго өрөх, бетон цутгах замаар орон сууц барьдаг байсан бол одоо илүү чанартай барих боллоо.
- Иргэдийн хадгаламж өсөн, барилгын салбараас төвлөрүүлэх улсын төсвийн орлого нэмэгдэв.
Албан бус тоогоор 6 их наяд төгрөг энэ салбарт түгжигджээ.
- Үл хөдлөх хөрөнгө нэмэгдсэнээр манай улсын баялаг дагаад өслөө.
- Иргэд үл хөдлөх хөрөнгөө барьцаалан, зээл авах боломжтой болов.
- Барилгын салбарын ажил эрхлэлт, ажиллагсдын дундаж цалин, ДНБ өссөн. Гэхдээ энэ салбар албан ажил эрхлэлт багатай. Барилгын компаниуд үндсэн ажилтан цөөнтэй, голдуу гэрээт ажилтнууд, туслан гүйцэтгэгчээр ажил эрхлүүлдэг онцлогтой.
- Барилгын дагалдах салбар болох барилгын материалын үйлдвэрлэл, цемент, бетон үйлдвэрлэл, засал чимэгдэлд эерэгээр нөлөөлсөн. Хөгжлийн банкнаас Чингис бондын эх үүсвэрийг эдгээр үйлдвэрт зээл болгон олгосон. МАК-ийн цементийн үйлдвэр гэх мэт үйлдвэрүүд ашиглалтад орлоо.
- Орон сууц, нийтийн аж ахуй, үйлчилгээний салбар буюу уур, ус, дулааны хэрэглээ өссөн.
- Барилгын материалын импорт өссөн.
- Банкны салбарт эерэгээр нөлөөлсөн.
- Орон сууцны үнэ 2014 он хүртэл огцом өсөөд, эргэж буурсан.
ЗЭЭЛ АВАХ ЧАДАМЖТАЙ ӨРХҮҮД БИЙ ЭСЭХИЙГ ТОГТООСНЫ ДАРАА ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЭСЭХЭЭ ШИЙДЭХ НЬ ЗӨВ
8 хувийн зээл олгож эхлэхээс өмнө өрхүүдийн өр, орлогын харьцаа 39 хувь байсан бол одоо 83 хувь болж өсжээ. Энэ нь өрхүүд нийт орлогынхоо 83 хувийг ипотекийн, хэрэглээний цалингийн зээлийн хүүнд зарцуулж байгааг илтгэнэ. Иргэдийн авсан бүх төрлийн зээлийг хамруулахад 83 хувь гэсэн дүн гарчээ.
Иймд нийт эрэлтэд сөргөөр нөлөөлж, өрхүүдийн худалдан авалт буурчээ. Иймд хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдэхдээ дэлгэрэнгүй судалгаа хийх ёстой. Зээл авах чадамжтай өрхүүд бий эсэхийг тогтоох шаардлага бий. 2014 оны дундаас барилгын салбар зогсонги байдалд ороход дагалдах салбар нь мөн уналтад орсон. Албан бус тоогоор 6 их наяд төгрөг энэ салбарт түгжигджээ.
Одоогоор ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.2 их наяд төгрөг байна. Барилгын салбарын ДНБ өссөн нь Оюутолгойн ил болон далд уурхайн бүтээн байгуулалт, АСЕМ-ийн өмнөх бэлтгэлтэй шууд холбоотой. Эдгээр бүтээн байгуулалтыг хасвал сүүлийн жилүүдэд барилгын салбарын үзүүлэлт хасахтай, юу болоо вэ гэмээр дүр зураг гарна. Учир нь 2013 оноос барилгын компаниудад төрөөс дэмжлэг үзүүлээгүй. Ипотекийн зээл олголт өссөнөөр бусад зээл олголт буурсан.
Төгсгөлд нь дүгнэхэд ипотекийн зээлийн макро эдийн засагт үзүүлэх нөлөө бүхэлдээ эерэг байна.