МХБХ хөлбөмбөгийн ДАШТ-ий цом Монгол Улсад анх удаа аялж буйтай холбогдуулан “Оддын хөлбөмбөг”-ийн тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгууллаа.
Анхдугаар тэмцээнд оролцож байсан урлаг, спортын олон алдартнууд энэ жил дахин өрсөлдсөн юм. Улаан өмсгөлтэй буюу “Шонхорууд” багт Олимпийн аварга, МУГТ Э.Бадар-Ууган, МУ-ын аварга Ч.Санжаадамба, МУГТ Х.Цагаанбаатар, жүжигчин Т.Бархүү, У.Цогтбаяр, М.Баярбат, Манлай, Н.Ялалт, Э.Цогтбаяр, С.Болд-Эрдэнэ, “Ice Top” хамтлагийн дуучин Д.Манлайжаргал, дуучин Т.Батсайхан, “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаатар, загвар өмсөгч М.Оргил, сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Т.Санчир нар тоглолоо.
Тэгвэл тэдний өрсөлдөгч цэнхэр өмсгөлтэй “Барсууд” багт Олимпийн аварга, МУХБ Н.Түвшинбаяр, МУ-ын аварга С.Мөнхбат, МУ-ын гарьд Н.Ганбаатар, МУГТ Д.Отгондалай, жүжигчин Э.Ууганбаяр, С.Тэмүүжин, Лхагвацэрэн, Д.Энхбаяр, Э.Алдар, “Digital” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг, дуучин П.Идэржавхлан, “Чоно” хамтлагийн дуучин Д.Дэрмээ, “Хурд” хамтлагийн хөгжимчин Мөнхбат, дуучин П.Баярцэнгэл, “Motive” хамтлагийн дуучин Ц.Эрдэнэбаяр, сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч Б.Билгүүн нар талбайд гарчээ.
Тоглолтын эхнээс илүүрхсэн жүжигчин Н.Онон дасгалжуулагчтай “Шонхорууд” баг өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатай хожсоноор 5 сая төгрөгийн шагналын эзэд боллоо.
“Барсууд” багийнхан хэдийгээр ялагдсан ч 3 сая төгрөгийн урамшууллыг авлаа. МХБХ энэ жил “Оддын хөлбөмбөг”-ийн тэмцээнийг үзэгчдэд нэг үнэ төлбөргүй үзүүллээ.