УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын БОХХАА-н байнгын хороо энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг дэмжиж, УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг батлав.
Энэ хууль 2003 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш хуулийн хэрэгжүүлэх хугацааг долоо дахь удаагаа сунгаж байгаа нь энэ юм. Хуулийн хугацаа тавдугаар сарын 1-нээс дуусаж буй учир Засгийн газраас "Монгол Улсын иргэнд өрхийн хэрэгцээний газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгах" тухай санал оруулсныг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.
2017 оны байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авчээ.