Долоо хоногийн лхагва гараг бүрт шинэчлэгдэх ховор зургийн буландаа ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй түүхэн гэрэл зургийн цуврал болох “Монгол орон Монголчууд” номд орсон гэрэл зургуудаас нийтэлж байна.
ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нэгдүгээр Петр хааны байгуулсан Оросын шинжлэх ухааны академийн Хүн судлал, угсаатны зүйн Хүрээлэн /Кунсткамер/-гийн сан хөмрөгт хадгалагдаж буй гэрэл зургуудыг хэвлэх, нийтлэх эрхийг авсан юм.
Монгол Улс XVII зууны сүүлч ХХ зууны эхэн үе хүртэл 200 гаруй жил Манжийн эрхшээлд байсан гашуун түүхтэй. Манж Чин улс Монголын эзлэн авсны дараа ноёрхлоо бэхжүүлэхийн тулд Монголын засаг захиргааны эрхийг гартаа авч, өөрсдийн харгис бурангуй дэглэмийг тогтоосон.
Монгол орныг Манжийн хааны төлөөний сайд нар болох Манж амбанууд захирч байв. Улиастай, Ховд хүрээнд Манж амбаны газар байсан бөгөөд монголчуудаар олон мянган малыг үнэ хөлсгүй хариулгаж, алба гувчуур татах зэргээр малчин ардын хүч хөдөлмөр, баялгийг ховх сорж тэднийг үгүйрэн хоосруулж байв.
200 жил дарлалд байсан Монголын ард түмэн нэгдэж Манжийн ноёрхлыг эцэс болгож, 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан түүхтэй. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглаж, Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.
Манжаас тусгаар болохын тулд эхлээд Хүрээнд байсан манжийн сүүлчийн Сандо амбаныг зайлуулахын тулд Халхын нутаг бүрээс сайн дурын цэрэг эрсийг цуглуулав. Энэ бүхнээс айсан Сандо амбан Оросын консулд хоргодон, 1911 оны 12 дугаар сарын 4-нд Орос цэргээр хамгаалуулан Хиагтаар дамжин Монгол нутгаас гарсан юм.
Манж амбаны гэрэл зураг тун ховор байдаг бөгөөд XIX зууны хоёрдугаар хагаст Оросын аялагч-гэрэл зурагчин, худалдаачдын Монгол оронд ирэх үедээ хальснаа буулгасан түүхэн ховор зургуудыг “Монгол орон Монголчууд” цуврал номд анх удаа нийтэлснийг хүргэж байна.
Жич: Энэхүү ном нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан бөгөөд зургуудыг зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах, бусад зорилгоор ашиглахыг хориглоно.