НИЙГМИЙН СҮЛЖЭЭ АШИГЛАЖ, ИРГЭДЭЭР САНАЛ АСУУЛГА БӨГЛҮҮЛЭН, ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЬ ОЛДОГ
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн хэлснээр манай улсад хамгийн анх их сургуулийн мэдээллийн технологийн хэсэг багш кибер гэмт хэрэг үйлджээ. Гэтэл одоо энэ төрлийн хэргийг дунд сургуулийн хүүхдүүд үйлдэж, улам л нарийн аргаар халдлага үйлдэх болжээ.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч У.Батнасан энэ оны эхний улиралд нийт 9 цахим залилангийн гэмт хэрэг гарсан гэв. Түүний 6-г интернет ашиглан үйлджээ. Гэхдээ энэ тоо бага байгаа нь интернет луйврыг залилангийн гэмт хэргээр бүртгэдэгтэй холбоотой гэнэ.
Интернет банк, цахим төлбөр тооцооны гэмт хэргийг иргэдийн цахим шуудан руу хуурамч мэдээлэл илгээх аргаар үйлдэж байна. Гэмт хэрэгтнүүд хэрэглэгчийн нууц үгийг олж авахын тулд “Та энэ холбоосоор орно уу” хэмээн мэйл явуулдаг.
Гэмт хэрэгтнүүд хэрэглэгчийн нууц үгийг олж авахын тулд “Та энэ холбоосоор орно уу” хэмээн мэйл явуулдаг.
Нийт 50 мянган хүнд мэйл явуулахад 7 мянга нь хууртаж итгэсэн байжээ. Мөн гэмт этгээдүүд нийгмийн сүлжээг ашиглаж, иргэдээр санал асуулга бөглүүлэхдээ хувийн мэдээллийг нь олж авдаг байна.
Энэ хэргийг үйлдэхдээ таныг дансандаа мөнгөтэй эсэхийг хэдийнэ судалсан байдаг аж. Тэд иргэдийн цахим шууданд нэвтрээд цахим банктай холбоотой мэйл байгаа эсэхийг хайдаг. Дараа нь таны өмнөөс банк руу мэйл бичин, шинэ нууц үг авсан тохиолдол гарчээ.
Мөн нэг хохирогч эмэгтэй 6 сая төгрөгөө цахим луйврын улмаас алдаад 6 сарын дараа дахин хохирсон байна. Энэ нь иргэдийн цахим гэмт хэргийн талаарх мэдлэг хангалтгүй байгааг харуулж байна.
Сүүлийн үед гэмт хэрэгтнүүд аргаа өөрчлөн, нууц үгийг таах маягаар ч олж авч байна. Дулмаа1, Дулмаа2 гэх мэтээр байж болох бүх нууц үгийг хийж, туршиж үздэг болжээ.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД ТӨЛБӨР ХИЙХДЭЭ ЗААВАЛ ӨӨРӨӨ КАРТАА УНШУУЛААРАЙ
Үүний сацуу АТМ-ээр үйлчлүүлсэн иргэдийг хууран, би хөдөөнөөс ирсэн оюутан байна, надад банкны карт байхгүй, тан руу манай ээж мөнгө шилжүүлнэ, та картаа ашиглан аваад өгөөч хэмээн нэгэн өндөр настны картыг ашиглан, мөнгийг нь авсан хэрэг ч гарчээ.
Өмнө нь ихэвчлэн гадаад улс орнуудаас цахим халдлага үйлддэг байсан бол одоо дотоодоос буюу Монголчууд өөрсдөө халдах болсныг ЦЕГ-аас анхаарууллаа.
Гэмт хэрэгтнүүд карт уншуулдаг хууль бус төхөөрөмж (гарын алганд багтах хэмжээний жижиг) ашиглах тохиолдол гарсан тул үл таних хүнд картаа өгч явуулахгүй байх, үйлчилгээний байгууллагад төлбөр хийхдээ ЗААВАЛ ӨӨРӨӨ картаа уншуулах, түр хугацаагаар ч болов өгөхгүй байхыг хатуу сануулсан юм. Учир нь гэмт хэрэгтнүүд таны картын мэдээллийг өөр картанд хуулаад, тэрхүү картаараа дурын АТМ-ээс бэлэн мөнгө авчихдаг аж. Ингэхдээ маск зүүн, малгай өмсөж, нүүрээ халхавчилна. Харанхуй болсон үед, хараа хяналт муутай буюу камергүй эсвэл камер нь чанаргүй бичлэг хийдэг газруудыг ч сонгохоо мартдаггүй байна.
Сүүлийн үед фэйсбүүк ашиглан, тухайн хүний байнга харилцдаг хүмүүсээс мөнгө зээлсэн, эсвэл гадаад төлбөр хийх гэсэн юм хэмээн картын мэдээллийг нь асууж олж авах аргаар гэмт хэрэг үйлдэх нь ч олширчээ.
НИЙТЭЭРЭЭ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛЖ ХЭВШИХ ШААРДЛАГА ТУЛГАРЛАА
Саяхныг хүртэл жолооч нар, машинаар зорчих иргэд суудлын бүс зүүж хэвшээгүй байв. Иймд замын цагдаа нар олон сарын турш аян өрнүүлж, торгууль оноох замаар буюу албадлагын аргаар суудлын бүсийг хэвшүүлсэн.
Илүүдэл жинтэй иргэд болон хувцсаа муухай болгохгүй гэсэн зарим ганган хүүхэн өөрийнх нь амийг хамгаалах хэрэгсэл гэдгийг ойлгохгүй, суудлын бүсийг эсэргүүцэж байв. Гэвч энэ бүхнийг үл харгалзан суудлын бүс зүүж хэвшихийг уриалсаар өнөөдөр үр дүнд хүрээд байна.
Картынхаа нууц үгийг бусдад хэлдэг, дамжуулдаг, үнэгүй юм чинь гээд wifi хэрэглэн, цахим хэтэвчнийхээ мэдээллийг хакеруудад алдах тохиолдол гарсаар байна.
Тэгвэл одоо Монголчууд нийтээрээ хувийн мэдээллээ хамгаалж хэвших шаардлага тулгараад байна. Учир нь картынхаа нууц үгийг бусдад хэлдэг, дамжуулдаг, үнэгүй юм чинь гээд wifi хэрэглэн, цахим хэтэвчнийхээ мэдээллийг хакеруудад алдах тохиолдол гарсаар байна.
Ухаалаг гар утас, түүнийг дагаад төлбөр тооцооны эппликэйшнүүд хэдийнэ хэрэглээнд нэвтэрчихлээ. Картын хугацаа нь дууссан ч мобайл банкаа ашиглан, бүх худалдан авалтаа саадгүй хийх боломж бүрдсэн. Гэвч технологийн давуу талууд тодорхой эрсдэл дагуулдаг. Гэмт хэрэгтнүүд хуурамч пос машин эсвэл гарын атганд багтах жижиг төхөөрөмжөөр картыг тань уншуулаад доторх мэдээллийг хулгайлах болжээ.
Ийм гэмт хэргийн хохирогч болсон иргэд хамгийн түрүүнд банкийг буруутгадаг байна. Гэтэл манай улсад хүчин төгөлдөр хуулиар банкууд хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хамгаалах үүргийг хүлээдэггүй. Гэсэн ч банкууд цахим аюулгүй байдлаа хангах зорилгоор сайн дураараа програм хангамжаа сайжруулан, хөрөнгө оруулсаар байна.
Тэгэхээр хувийн мэдээллээ иргэд өөрсдийн буруугаас алдвал дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болно.