Улсын нэгдүгээр төв эмнэлэг дэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нартай хамтарч дөрвөн настай охинд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг өчигдөр амжилттай хийлээ. Мэс засал 15 цаг үргэлжилсэн бөгөөд аав нь охиндоо донор болжээ. Энэ мэс заслын талаар болон охин, аав хоёрын бие ямар байгааг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор А.Цэнджаваас тодрууллаа.
-Хагалгаанд орсон охины биеийн байдал хэр байна вэ?
-Бид Солонгосын "Асан" анагаах ухааны төвийн профессоруудтайгаа хамтарч хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголдоо дөрөв дэх хүүхдэд амжилттай хийлээ. Охин, аав хоёрын биеийн байдал сайн, хагалгааны дараах байдалтай байна.
-Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөр том хүнд хийхээс хямд байдаг уу?
-Эмчилгээний үнэ төлбөрийн талаар би нарийн зүйл мэдэхгүй. Гэхдээ хагалгаанд хэрэглэгддэг эм, нэг удаагийн багаж хэрэгсэл хүүхдэд ялгаагүй хэрэглэгдэх тул өртөг өндөр. Хүүхдийн мэс засал хийх талбай бага гэдэг утгаар бага зэрэг хямд байдаг. Мэс заслын зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас, хагалгааны өмнөх эд нийцлийн гэх мэт нарийн шинжилгээний төлбөрийг хувь хүн гаргаж байна. Шинжилгээний төлбөр нь бараг 7-8 сая төгрөг болдог юм билээ.
А.Цэнджав: Дөрвөн настай охин одоо алзахгүй. Аав нь охиноо хүн болгож бүтээгээд, сая охиндоо хоёр дахь амьдрал бэлэглэлээ.
-Элэг шилжүүлэн суулгах манай үндэсний багийнхан 14 хоногийн өмнө Монголдоо 47 дахь хүнд энэ хагалгааг амжилттай хийсэн. Тэгвэл энэ удаа яагаад Солонгосын эмч нартай хамтрах болов?
-О.Сэргэлэн багшаар ахлуулсан Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн бүрэлдэхүүнд хүүхдийг төлөөлж, манай тасгийн гурван эмч, нэг сувилагч багтдаг. Бид Монголдоо дөрөв дэх хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа учир энэ мэс заслыг бие даан хийж чадах хэмжээнд хүрсэн гэхэд эрт байна.
Тиймээс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд нутагшуулсан БНСУ-ын ”Асан” анагаах ухааны төвийн профессоруудаа урьж, хагалгааг хамт хийж байна. Яваандаа манай багийнхан туршлагажиж, хүүхдэд бие даан энэ нарийн түвэгтэй хагалгааг хийгээд явна.
-Дараагийн хүүхдэд хэзээ элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх вэ?
-Есөн настай охиныг хагалгаанд бэлдэж байна. Хагалгаа хийх хугацааг хараахан товлоогүй. Манай үндэсний багийнхан Солонгос эмч нартайгаа хамтарч өнөөдөр Монголдоо 49 дэх хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна.
-Элэг шилжүүлэн суулгах мэс заслын өмнөх нарийн шинжилгээний өртөг өндөр учир энэ төлбөрийг төлж хүүхдээ мэс засалд оруулж чадахгүй хүн цөөнгүй байдаг гэж дуулсан. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Дээр хэлсэн, мэс заслын өмнөх шинжилгээг хувийн лабораториудад хийлгэдэг, төлбөр нь 7-8 сая төгрөг болдог гэж. Энэ төлбөрийг төлөх амьдралын боломжгүйгээс хүүхдээ хагалгаанд оруулахгүй байгаа эцэг, эхчүүд бас байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Манай тасгийн хяналтад явж байгаад ирэхгүй болсон хүүхдүүд бий. Бид эмчилж болох өвчнөөр хүүхдээ алдмааргүй байна.
Өчигдөр хагалгаанд орсон дөрвөн настай охин одоо алзахгүй. Аав нь охиноо хүн болгож бүтээгээд, сая охиндоо хоёр дахь амьдрал бэлэглэлээ. Эмч хүний хувьд эмчилж болох өвчнөөр хүүхдээ алдаагүйдээ маш их баяртай байна.