“Аж үйлдвэрийн инновац” эрдэм шинжилгээний бага хурлыг “Монцемент билдинг материалс” компани, Шинжлэх ухаан, технологийн сантай хамтран зохион байгуулсан юм.
ШУА-ийн Газар зүй, гео экологийн хүрээлэнгийн хөрс судлаач Ц.Болормаа “Хөрсний чийг хамгаалах хучаас” илтгэлээрээ энэ хуралд тусгай байр эзэлсэн. Түүнээс тариалалт эхэлж буй хаврын энэ өдрүүдэд хөрсөө хучих нь ямар ач холбогдолтой, юугаар, яаж хучих талаар тодрууллаа.
-Хөрсний шинж чанарыг энгийн, хялбар аргаар хэрхэн хамгаалахыг олж тогтоох зорилгоор энэ судалгааг хийсэн юм. 2015 оны тавдугаар сараас арван сарыг хүртэл хугацаанд судалгаагаа хийсэн. Нйит зургаан талбай бэлдсэн юм. Нэгдүгээр талбайн хөрсийг байгаа чигээр нь үлдээн, хоёр дахь талбайг сийрүүлэн зүлэгжүүлсэн. Гурав дахь талбайг сүрлээр, дөрөв дэхийг чулуугаар, тав дахь талбайг 2 см элсээр, сүүлчийн талбайг нэг см элсээр хучсан юм.
Хөрсний чийгийг хоёр өөр аргыг хослуулан хэмжсэн. Хөрсний температураа арав хоногийн давтамжтай хэмжиж байв. Судалгааны үр дүнг нэгтгэхэд элс, хайрга, сүрэл хөрсний чийгийг хамгаалж байсныг тогтоолоо. Огт хучаагүй хөрстэй харьцуулахад
- Сүрлээр хучсан хөрсний чийг 32-54 хувиар,
- Чулуун хучаас 40-50 хувиар,
- Навчин хучаастай хөрс 22-61 хувиар илүү байсан.
Элбэг олдоцтой материалаар хөрсөө хучвал ургамалд хэрэгтэй чийгийг хамгаална. Мөн усалгааг 50-60 хувь бууруулах давуу талтай. Би туршилтын талбайдаа зүлэг тарин, давхар хянасан. Ингэхэд сүрлээр хучсан хөрсөнд зүлэг хамгийн сайн ургасан. Ногоон массын 96 хувийг бидний тарьсан зүлэг эзэлж байхад хучаагүй орхисон талбайн 98 хувийг хөл газрын ургамал буюу зэрлэг ургамал эзэлсэн.
Сүрлээр хучсан хөрсөнд зүлэг хамгийн сайн ургасан.
Эндээс харахад нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болсон шарилжийг хөрсөө хучих замаар бууруулж болно.
-Олон улсын туршлагад хучаасыг хэрхэн ашиглаж байгаа вэ?
-Цөлжилт бууруулах, хот тохижилт, ойжуулалт, газар тариалан, уул уурхайн нөхөн сэргээлтэд ашигладаг. Өвөрмонголчууд сүрлэн хучаасаар цөлжсөн нутгаа сэргээж байна. Аль салбарт ашиглахаас хамааран материалаа сонгодог. Газар тариаланд сүрлэн, уул уурхайд нийлэг торон хучаасыг түлхүү ашиглаж байна. Хавар болоход хөрсний хамгийн үржил шимтэй хэсэг болох өнгөн хэсэг салхинд хийсчихдэг. Үүнийг бууруулах, хөрсний чийгийг хадгалах, хөрс эвдрэхээс хамгаалах зорилгоор хучдаг юм. Европын орнуудад хучаасны хэрэглээ, үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн тул олон төрлийн хучаас хэрэглэдэг.
Харин манай улсад уул уурхайн нөхөн сэргээлтэд хөрс хучих туршлага, технологи нэвтрээгүй байна. Иймд мэдээллийг сайн түгээж, нөхөн сэргээлтийн бодлого, шаардлагад хучаас заавал хэрэглэж занших талаар тусгах хэрэгтэй. Дэлхий нийт энэ чиг хандлага руу явж байна.
-Таны бодлоор манай оронд ямар хучаас илүү тохиромжтой вэ?
-Би илтгэлдээ Монгол орны хуурай хээр тал болон говийн хөрсөнд чулуун хөрс илүү тохирно гэдгийг онцолсон. Цементийн үйлдвэрүүд хаягдал хайргаа хучаас болгон ашиглах боломжтой эсэхийг судлахыг санал болголоо. Энэ оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг хөрс хамгаалах өдөр болгон зарласан. Тэгэхээр хөрс судлаачид ядаж нэг өдөр ч болов дуу хоолойгоо хүргэх боломжийг нээлээ. Энэ мэтээр хөрс хамгаалахад анхаарч эхэлж байна.
-Сүрлийн олдоц ямар байдаг бол?
-Манайд одоогоор ховор байна. Тариаланчид сүрлээ өөрсдөө хэрчин хучаас болгож ашигладаг болохоор илүүдэл бараг байхгүй. Ахуйн зориулалтаар бол хашаандаа ногоо, мод тарьдаг иргэд өвөл болохоос өмнө үртсэн хучаас хэрэглэх нь түгээмэл байдаг.
-Танд баярлалаa. Таны судалгааны ажилд амжилт хүсье.