Өмнөговь аймагт 14 уул уурхайн компани идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.
Оюутолгой ХХК, Энержи ресурс ХХК, Терра энержи ХХК, Мөнх ноён суварга ХХК-тай аймгийн ЗДТГ хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Уул уурхайн ашиглалт, олборлолтын үйл ажиллага явуулснаар усны хомсдол, хөрсний эвдрэл, тоосжилт, ан амьтан даажих, ургамал ногоо ховордох сөрөг нөлөө гардаг. Тиймээс уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг сайжруулах бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэс таван толгой" ХК-тай Ашигт малтмалын тухай хуулийн 42.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэсэн заалтад үндэслэн ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ байгуулжээ.
Гэрээний хүрээний хүрээнд эхний ээлжинд:
- Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлнэ.
- Эрдэнэс таван толгой ХК-ийн хотхоноос Цогтцэций сум хүртэлх 13 км хатуу хучилттай авто зам, нүүрс тээврийн 8,2 км хатуу хучилттай авто замыг байгуулна.
- Даланзадгад суманд 1500 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгийн "Таван толгой" цогцолборыг байгуулна.