Германы аварга Байерн Мюнхен клуб Франц тоглогч Фрэнк Риберитэй гэрээгээ сунгалаа.
Рибери дахин нэг жил Алианз Аренад үлдэхээр боллоо. 35 настай Франц хагас хамгаалагч Фрэнк Риберигийн Байерн Мюнхентэй байгуулсан гэрээ энэ зунаар дуусгавар болж байгаа юм. Тэгвэл Германы аваргууд түүнтэй байгуулсан гэрээгээ дахин нэг жилээр сунгасан байна.
Анх 2007 онд Францын Марсейль клубээс 17 сая паундаар Байерн Мюнхенд ирж байсан Рибери нь 385 тоглолтыг Мюнхений багийн төлөө хийж 117 гоол оруулчихаад байгаа бөгөөд нийт 8 удаа Германы аварга болсон билээ.
"Би энд дахин нэг жил үлдэх болсондоо маш их баяртай. Мюнхен бол би болон манай гэр бүлийн гэр орон" гэж гэрээгээ сунгасаны дараачаар Рибери ярьсан байна.
Байерн Мюнхен Одоогийн байдлаар Германы Бундеслигийг 16 онооны илүүтэйгээр тэргүүлж байгаа бөгөөд улирлын сүүлийн тоглолтоо 5-р сарын 12-ны өдөр Штутгарт клубтэй тоглох юм.