Sales & Marketing Consulting төслийн багаас 14 хоног тутамд gogo.mn сайтад Монгол улсад хэрэгжсэн Маркетингийн сонирхолтой кейсүүдийг нийтлэл болгон гаргахаар боллоо.
Эдгээр нийтлэлүүд нь тухайн маркетингийн ажилд оролцож байсан ажилтнууд болон удирдаж байсан удирдлагын өгсөн мэдээлэл дээр үндэслэж гарсан болно.
Өдөрт 1,000 төгрөг /1-р хэсэг/
2010 оны 7-р сард Наадмын баяр болохын өмнө “Таванбогд” групп-н охин компани одоогийн Смарт электроникс ХХК Польш улсаас Японы FUNAI брэндийн телевизор импортолж телевизорын зах зээлд электрон барааны томчуудтай өрсөлдөхөөр шийджээ.
2010 онд Монголын телевизорын зах зээл 30 сая доллар, тухайн үеийн ханшаар 40 тэрбум төгрөгийн зах зээл байв.
Эхэн үедээ борлуулалт төлөвлөснөөр байсангүй, өдрийн дундаж борлуулалт 3-5 ширхэг ТВ байв. Наадам болж байгаатай холбогдуулан “Таванбогд” группийн дотоод ажилчдад дараа төлбөрөөр 3 сарын дотор төлбөрөө хувааж төлөх болзолтойгоор телевизороо борлуулж байлаа.
Тухайн үед одоогийн 3,4-р хорооллын Өргөө кино театрын урд байрлах Смарт төв нь, Smart супермаркетын үйл ажиллагаа явуулж, супермаркет дотроо жижиг буланд 3м2 талбай дээр 19”, 22”, 26”, 32”, 40” гэсэн 5 инчийн сонголттой LCD телевизор борлуулж, ердөө 2 худалдааны зөвлөхтэй ажиллаж байв.
Электрон барааны салбарт танигдаагүй, хүнсний дэлгүүрийн буланд анх телевизороо борлуулж байсан одоогийн Смарт электроникс компанийн амжилт ердөө ганцхан санаанаас төсөөлөхийн аргагүй өндөр амжилтад хүрсэн юм.
Тэрхүү санаа нь “Өдөрт 1,000 төгрөг” санаа байв.
2010 оны 8-р сарын сүүлийн 7 хоногт одоогийн Смарт электроникс ХХК-д шинээр Брэнд менежерээр ажилд орсон залуугийн санаагаар компани, цаашлаад нийгэм эдийн засагт том өөрчлөлт болсон юм.
Шинэхэн Брэнд менежер залуу ажилд ороод 5 дахь хоног дээрээ ажлын шугамаар Эрдэнэт хот руу томилолтоор телевизороо борлуулахаар 2 худалдааны зөвлөхийнхээ нэгийг аваад явав.
Эрдэнэт хотод эхний 2 хоногт нэг ч телевизор борлуулж чадсангүй. Хоёр дахь хоногийнхоо орой шинэхэн менежер, хамт яваа худалдааны зөвлөхтэй ярилцаж, 32”-н телевизорыг лизингээр худалдан авахад сард 32,200 төгрөг юм байна.
Үүнийг тоймлож 31,000 төгрөг гэж төсөөлье. Тэгвэл сард 31 хоног байдаг тул үүнийг “Өдөрт 1,000 төгрөг” гэж бодъё.
Маргаашаас телевизор зарах бус хэрэглэгчдээс “Өдөрт 1,000 төгрөг”-р юу хийдэг талаар ярилцъя.
Хүмүүсийн хариулт дээр үндэслэж, хэрэв ашиггүй 1,000 төгрөг зарцуулдаг бол тэрхүү 1,000 төгрөгөө өдөр бүр хадгалаад Япон телевизортой болох боломжтойг хэлье. Үүний дараагаас бүтээгдэхүүнийхээ шинж чанар, бусдаас ялгарах онцлог зэргийг тайлбарлая гэж тохирчээ.
Маргааш өдрөөс эхлэн хажуугаар явсан хүмүүсээс өдөрт 1,000 төгрөгийг юунд зарцуулдаг талаар асуулт асууж ярилцаж эхлэв. Эрэгтэй хүмүүс өдөрт 1,000 төгрөгөөр 10 ширхэг тамхи авч татдаг гэсэн бол эмэгтэйчүүд хүүхдүүддээ газтай ундаа болон чихэр авч өгдөг гэсэн хариултыг дийлэнхдээ өгч байлаа.
Тэгвэл тэрхүү үр ашиггүй зарцуулдаг “Өдөрт 1,000” төгрөгөөр Япон телевизор авна гэвэл итгэх үү? Гэсэн асуултад бүгд гайхаж үнэхээр өдөр бүр 1,000 төгрөг гэж үү гэх зэргээр анхаарал нь төвлөрч эхлэв. Эрдэнэт хотод очсон дөрөв дэх өдрөөс FUNAI телевизорын борлуулалт эрс өсч 10 гаруй хоногийн дотор Улаанбаатар хотоос 2 удаагийн нэмэлт ачилт хийгдэж Эрдэнэт хотод нийтдээ 15 хоногийн дотор 120 гаруй телевизор борлуулж ашигтай ажиллав.
Удалгүй Улаанбаатар хот руу явж “Өдөрт 1,000 төгрөг” нэртэй бизнес мэдээ UBS, MN25, TV5, TV9 зэрэг телевизороор өгч эхэлснээр өдрийн борлуулалт 30-50 ширхэг телевизор болж компанийн борлуулалтын орлого эрс нэмэгдэв.
Шинэхэн Брэнд менежер Улаанбаатар хотод очсон даруй “Өдөрт 1,000 төгрөг” нэртэй брэнд реклам хийлгэхээр болж рекламын санааг 10 ширхэг тамхи, өдөрт авах талхны үнэ, хотын нэг захаас нөгөө зах руу явах унааны зардал зэргээр харьцуулагдах зохиолтой байсныг мэргэжлийн брэнд реклам хийх чадвартай Idea Source компанийн захирал өөрчлөн ярилцаж 10 ширхэг тамхи, багахан хэмжээний загас, нэг ширхэг шилэн хумс болгож зохиолыг өөрчлөв.
Брэнд рекламыг тухайн үеийн рейтинг өндөртэй 4 телевизээр 3 хоног л явуулахад хангалттай байлаа.
Учир нь брэнд реклам гарсан даруй хэрэглэгчийн амаас ам дамжиж “Өдөрт 1,000 төгрөг” хүчээ авч өдрийн борлуулалт 80-100 болж барааны нөөц дууссан юм.
Бараагүй болсон компани борлуулалтын ямар арга хэмжээ авснаар борлуулалтаа хадгалж үлдэж чадсан болон Өдөрт 1,000 төгрөг брэнд рекламын утга санааг дараагийн нийтлэлдээ оруулах болно.