“Та хоёртой ярьж байх зуур дараагийн хагалгааны хүн орчихож. Эгч нь удахгүй. Цаг гаруй л болно”.
17.10 цаг:
Ингэж хэлээд 16.20 цагт тарах Ж.Отгончимэг сувилагч дахин хагалгааны өрөөнд орчихов. Надтай 20 минут л ярьж амжсан юм. Таван цаг үргэлжилсэн хагалгааг нь дуусангуут ус ч уулгалгүй 20 минут яриулсны эцэст дараагийнхад нь оруулчихсандаа харин би гэмшингүй үлдлээ.
ӨГЛӨӨГ ИНГЭЖ ЭХЭЛСЭН
08.00 цаг:
-Би энэ эмнэлгийн хаалгаар 32 дахь жилдээ орж байна. Багадаа их өвддөг байсан болохоор аравдугаар анги төгсөнгүүт 1986 онд ээж маань намайг анх хөтлөн энэ Шастины нэрэмжит III эмнэлгийн, Мэдрэлийн мэс заслын тасагт асрагчаар оруулж байлаа. “Чам шиг бие муутай хүнийг эмнэлэг л түшинэ” гэж ээж маань хэлж байсан юм. Гурван жил асрагчаар ажиллачихаад 1989 онд Сувилагчийн сургуульд бакалавраар суралцан 1991 онд төгсөж, мэс заслын эмчийн курсэд мэргэжил дээшлүүлсэн. Тэгэхээр энэ эмнэлэгт 32 жил, сувилагчаар 29 жил ажиллаж байна. Энэ хугацаанд би их олон зүйлийг тэвчиж л сурсан даа гэж Ж.Отгончимэг сувилагч инээмсэглэнэ. Тэр их сайхан инээмсэглэдэг бүсгүй.
Ж.Отгончимэг сувилагчийг ажлынхан нь “их зарчимч, шаардлага өндөртэй” гэцгээнэ. Түүнтэй 30 жил хамт ажиллаж буй О.Цэцэгээ эмч:
-Манай Отгончимэг хүнлэг, зарчимч, шаардлага өндөртэй. Хүнлэг гэдэг нь харцнаас нь, үйлдэл бүрээс нь мэдрэгдэнэ.
-Шаардлагаа өвчтөнд хүртэл тавих уу. Эсвэл багийнхандаа л тавих уу?
-Хагалгаа гэдэг багийн ажил. Тэр багт өвчтөн ч орно.
Ж.Отгончимэг сувилагчтай гуч гаруй жил хамтдаа ажиллаж буй Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, профессор Х.Хусаян түүний талаар “Заримдаа эмч, сувилагчгүй загнана. Мэдээж зүгээр байгаа хүнийг загнахгүй. Шаардлагатай болоод л тэгж байгаа” гэж байлаа.
Ж.Отгончимэг сувилагч өглөө очсон цагаасаа хойш хагалгааны хэсэг, тасаг хоёрынхоо дунд завсаргүй алхана. Хагалгаанд бэлтгэнэ. Ер нь би бол хажууд нь гүйгээд байхаар л тийм хурдан алхана. “Аав маань их хурдан алхдаг байсан юм. Хурдан алхахгүй бол ажил амжихгүй шүү” гэчихээд л алхаад байна. Нэг ч суухгүй.
09.00 цаг:
Ой гурван сартай хүүхдийн тархи хэвлийг холбох гуурс тавих /шунт/ хагалгааны бэлтгэл ажил эхэллээ. III эмнэлэгт мэдрэлийн мэс заслын гурван өрөө бий. Энэ өрөөнүүд тархи, нуруу нугасны хагалгаанд орох бүх насныханд улсын хэмжээнд үйлчилнэ. Тасгийн эрхлэгч Х.Хусаян:
-2005 онд жилд 125 хагалгаа хийгддэг байсан бол 2017 онд 1080 орсон. 2018 оны зөвхөн гуравдугаар сард 199 хагалгаа оржээ. Ачаалал 10 дахин нэмэгдсэн ч санхүүжилт, орон тоо, орны тоо бүх зүйл яг хэвээрээ. Ядаж л хүүхэд, том хүний тасаг гэж тусад нь байлгая гэж үе үеийн сайд нараас гуйгаад бараагүй дээ. Одоо нэг палатанд 70 настай хүн, гурван сартай хүүхэдтэй хамт хэвтэнэ. Хүүхэд нь уйлаад л... Бид яаж ч чадахгүй.
Хагалгааны хэсэгт зургаан сувилагч, гурван өрөөндөө хуваарилагдан ажиллана. Хариуцсан өрөөнд нь хагалгаа дуустал сувилагч нь харихгүй. Ж.Отгончимэг сувилагч “Бид заримдаа сард 100 гаруй цаг илүү цаг ажилладаг. Уг нь амралтаар авах боломжтой л доо. Гэхдээ нөгөө тав маань бүр амсхийхгүй ажиллана даа гэж бодохоор амарч чаддаггүй юм” гэнэ. Харин бусад нь “Цагтаа тарна гэж байхгүй ээ. Эртдээ л 10 цагт харина” гэх. Тэд бүр эвлэрчээ.
Энэ талаар Х.Хусаян эрхлэгчтэй ярилцахад:
-Сувилагч нарын маань нийгмийн байдал, хувийн амьдрал нь алдагдсан.
-Өрх толгойлсон сувилагч нар улсын хэмжээнд цөөнгүй байдаг юм билээ.
-Өрх толгойлох гайгүй. Хүнтэй ч сууж амжаагүй сувилагч нар ч бий. Ийм завсаргүй ажилтай байхад хэзээдээ хүнтэй танилцаж, гэр бүл болох вэ гэсэн юм.
Ой гурван сартай хүүхдийн хагалгаа дуусаагүй байтал коридорт нялх хүүхэд уйлах сонстов. Гайхаад хартал нялх хүүхэд тэвэрсэн сувилагч “эвий дээ бүр өлсчихөж” гэсээр саатуулан нааш, цааш алхана. Өрөө сулрангуут хагалгаанд оруулахаар хүлээж буй нь тэр.
Цаг гаруй үргэлжилсэн ой гурван сартай хүүхдийн хагалгаа дуусчээ. Цаг 11.00 өнгөрч байна. Дараагийн хагалгаа нурууны бэхэлгээнийх. Ойролцоогоор таван цаг үргэлжлэх хагалгаа 12.00 цагаас эхэлнэ гэв.
-Энэ хооронд хамтдаа хурдхан цайнд орчихоод ирэх үү?
-Эгчид нь хийх өөр ажил байна. Та нар явчихаад ир.
-Та тэгээд хэзээ цайндаа орох юм бэ?
-Бидэнд ер нь цайны цаг гэж байдаггүй. Ой гурван сартай хүүхдээ ухаан орох хүртэл эндээ хүлээхээс аргагүй. Орхиод явж болохгүй. Элдэв асуудал гарвал бэлэн байх хэрэгтэй байдаг юм гэж хэлээд Ж.Отгончимэг сувилагч ажлынхаа байран дээр үлдлээ.
ХАГАЛГААНЫ ДАРААХ ХЭСЭГ
Мэдрэлийн мэс заслын тасагт хэвтсэн өвчтөнг хагалгаанд ороод, эмнэлгээс гарах хүртэл нь 20-30 сувилагчийн ажиллагаа шаардлагатай. Хагалгаанд орсны дараа өвчтөнийг Хагалгааны дараах өрөөнд оруулна. Энэ өрөө 8 ортой, гурван сувилагчтай. Өвчтөнүүд биеийн байдлаасаа шалтгаалж 2-3 хоноод, тасаг руу шилжинэ. Сувилагч Ч.Гэрэлжаргал:
-Өдөрт төлөвлөгөөтэй 4-6 хагалгаа ордог. Үүн дээр яаралтай 3-4 хагалгаа нэмэгдэнэ. Тийм болохоор хагалгааны дараах өрөө дандаа л дүүрэн хүнтэй байна. Тасагт бол сахиуртайгаа байдаг учир гайгүй. Энд бол бид гурав найман өвчтөнөө хоёр цаг тутамд нурууг нь улайлгахгүйн тулд эргүүлж, арчиж, тосолно. Мөн хоёр цаг тутамд эмчилгээ хийж, хооллож, баас шээсийг нь зөөдөг. Бас өөр тасаг руу шинжилгээнд авч явна. Манай ажлын цаг 08.20-16.20 хүртэл байдаг боловч цагтаа тарах нь ховор. Урд шөнө ээлжинд гарсан хүмүүс одоо буугаагүй л байна /10.20 цаг/. Хүмүүсээ нэг бүрчлэн үзэж харж хүлээж авдаг болохоор цаг их авна.
-Та нарыг би хэдийдээ, хаана хоолонд ордог юм бол гэж гайхаад байх юм?
-Хоолонд орох нь ховор. Зарим өдөр нэг мэдэхэд л ээлж солигдох болчихсон байдаг юм. Заримдаа гайгүй шиг бол нэгнийгээ ганц, хоёр хуушууранд гүйлгэчихнэ. Яг албан ёсны цайны цаг гэж байхгүй.
Х.Хусаян эрхлэгч:
-100+ кг жинтэй хүн ч хагалгаанд орно. Тэр хүмүүсийг сувилагч нар маань өргөж байгаад нурууг нь арчилж, даавууных нь хуниасыг хүртэл янзална. Тэгэхгүй бол нуруу нь цоорох, холгох аюултай. Гэтэл манайд эрэгтэй сувилагч байхгүй. Өнөө охид маань өөрийнхөө жингээс хамаагүй илүү жинтэй хүмүүсийг хоёр цаг тутамд өргөсөөр байгаад өөрсдөө нурууны өвчтэй болж байгаа. Уг нь хөгжилтэй орнуудад сувилагч нарын нурууны зориулалтын бүс байдаг. Манайд тийм зүйл байхгүй. Би авч ирье гэж олон жил хэлсэн. Тоож байгаа хүн байхгүй.