Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 14-ний даваа гарагт болох үйл явдлуудыг танилцуулж байна.
09.00 цагт:
Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг мэдээлэл холбооны оператор компаниудад нэвтрүүлэх ёслолын арга хэмжээ Блью Скай зочид буудлын Топаз танхимд болно. Арга хэмжээнд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Ерөнхийлөгч Ч.Энхмэнд болон бусад албаны хүмүүс, үүрэн оператор компаний удирдлагууд оролцоно.
11.00 цагт:
MN-Мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэмээс Хятад иргэдийн гар хөл болсон тмоохон улстөрчдийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт:
Ардчилсан намаас зохион байгуулж буй "Монголоо сонсъё" үндэсний аяны нээлт болно. Энэхүү аян Монгол орон даяар буюу 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд 2018.05.15-2018.06.15 хүртэл нэгэн зэрэг үргэлжлэх юм.
Нээлт болох газар Ардчиллын өргөөний хойд талд UB mart их дэлгүүрийн дөрвөн давхарт АЗХ-ны хурлын заал.
Нээлтийн хэвлэлийн хуралд АН-ын удирдлагууд, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, орон нутгийн намын удирдлагууд, ҮБХ-ны гишүүд, намын дэргэдэх байгууллагын тэргүүнүүд оролцоно.
14:00 цагт:
“Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг”
төслийн нээлтийн ажиллагаа Үндэсний Хөгжлийн Газрын 3 давхрын хурлын танхимд болно.
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (TICA), Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг Монгол Улсад 2018 оны 1-р сараас эхлэн 2.5 жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна.
Үндэсний хөгжлийн газар нь Монгол, Тайланд, Герман Улсын гурван талт хамтын ажиллагааны энэхүү төслийн үндсэн хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” болон “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болох аялал жуулчлалын салбарыг тухайлбал орон нутгийн онцлогт тохирсон, иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлж орон нутагт ажлын байр шинээр бий болгон ядуурлыг бууруулахад салбар хоорондын бодлого, стратегийг уялдуулан ажиллана. Энэхүү төслийг Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудын төсөл хэрэгжүүлэх дэд нэгжээр дамжуулан төслийн үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлнэ.