Тос бага уудаг, хурдан болдог, чипсний төмс тарьж эхэллээ

Б.Чимэг GoGo.mn

2018-05-17 18:08 GMT+8

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллахдаа төмс тариалан, үр үйлдвэрлэдэг "Элит үр" копманийн талбайд зочилсон.

Энд чипсний төмсийг тариалж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд түргэн хоолны газрууд нэмэгдэн, шарсан төмсний эрэлт эрс өссөн. Үүнийг дагаад чипсний төмс ихээр импортлох болсон байна. 

“Элит үр” компани салбар яамны дэмжлэгээр дотоодын үрээр тариаланчдаа 70 хувь хангах зорилт тавьжээ. Нийт 250 мянган бичил булцуу буюу үр гаргаж чадвал гаднаас төмсний үр импортлох шаардлагагүй.

Энэ жил 8.5 мянгад төмс тариалах бөгөөд хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой.

Засгийн газраас ХАА, газар тариалан, МАА-г эдийн засгийн тэргүүлэх салбар болгох зорилт дэвшүүлсэн юм. 

Эх сурвалж: ХХААХҮЯам

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 2589 санал өгсөн байна.

Дээшээ