Япончуудыг хамгийн хялбараар тодорхойл гэвэл “Яг таг” гэж болно. Ийм бол ийм, тийм бол тийм гэсэн зарчмыг баримталдаг учраас галт тэрэг 25 секундийн өмнө хөдөлсөн болохоор компани нь иргэдээс уучлалт гуйжээ.
Тавдугаар сарын 11-ний өдрийн өглөө 07:12:00 цагт хөдлөх ёстой байсан галт тэрэг 07:11:35 цагт хөдөлсөн аж. Галт тэргийг хариуцдаг JR West компани энэ явдлын дараа албан ёсоор уучлалт гуйсан байна.
Сора Ньюс сайтад мэдээлснээр эхний галт тэрэг эрт хөдөлснөөс болж амжиж сууж чадаагүй иргэд дараагийн галт тэргийг зургаан минут хүлээжээ.
Яг үүнтэй ижил явдал өнгөрсөн жил гарч байсан юм. Токио хотод галт тэрэг 20 секундийн өмнө хөдөлж, мөн л хариуцсан компани нь албан ёсоор уучлалт гуйж байв.