Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар Сэлэнгэ аймаг дахь усалгаатай тариалангийн “Арвин хур” ХХК, "Монгол газар шим" компаниудын тариалангийн талбай, төмсний тариалалт, үрийн үйлдвэрлэл эрхэлдэг "Элит үр" ХХК, Хөтөл тосгон дахь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарт томилолтоор ажилласан юм.
Усалгаатай тариалангийн компаниуд Сэлэнгэ мөрнөөс хоолойгоор татсан усаар талбайгаа усалдаг. Энэ тeхнологийг нэвтрүүлэхээр 13 жил ажиллаж, 6-7 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж "Арвин хур" ХХК-ийн захирал Ч.Чадраабал ярьж байв. Тэд нэг гагаас 60-70 центнерийн ургац хураан авдаг юм байна.
"Монгол газар шим" компанийн захирал Б.Эрдэнэбат:
-Бид арав дахь жилдээ тариа тарьж байна. ХХААХҮЯ-наас энэ жил улаан буудайн үрийг 30 хувийн хямдралтай, мөн 30 хувийн урьдчилгаа мөнгөөр олгосон нь өмнө байгаагүй том дэмжлэг. БНХАУ-аас авах, 24 сая ам.долларын зээлийн нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна. ОХУ-аас малын тэжээл импортлохын оронд дотоодоос хангаж байвал бидэнд тус дэмтэй. Бид нэг гагаас 45 центнер ургац хураахаар төлөвлөсөн. Гагаас хамгийн багадаа 30 центнер тариа хурааснаар зардлаа нөхдөг. Техник хэрэгслийг НӨАТ-аас чөлөөлсөн ч гаалийн татвараас чөлөөлж өгөөч. Учир нь бид тэдгээр техникээ ганцхан сар л ашигладаг. Зээл авахад банкны нөхцөлүүдийг давах их хэцүү. Газрын гэрчилгээг авдаггүй. Манайх дундаас дээш түвшний компани хэдий ч бүх талбайгаа усалгаажуулах бяр дутаж байна.
Тариаланчдад энэ онд нийт 7 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон хэмээн сайд Б.Батзориг тодотгож байлаа. Мөн 15 мянган гаг усалгаатай талбай болгох зорилт дэвшүүлжээ.