Нийслэлийн хэмжээнд барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байна. Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил энэ сард эхэллээ. Тус замын ажлыг БНХАУ- ын хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэж буй. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, улмаар түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замын уулзварын өргөтгөл, шинэчлэл ирэх онд ч үргэлжлэх юм.
Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг Нийслэлийн төсөв, Нийслэлийн Авто замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт, Гадаадын зээл тусламж гэсэн дөрвөн эх үүсвэрээс гаргахаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд нийт 42 төсөл хэрэгжүүлэхээр байна. Үүнээс одоогоор 10.9 км авто зам барьж, 32.6 км авто замыг өргөтгөн шинэчилжээ. Мөн таван байршилд шинээр гурван км урт гүүр барих төслийн ажил үргэлжилж байна. Дээр дурдсан зам, гүүрийн ажил төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орсноор одоогийн замын хөдөлгөөний эрс ачаалал буурна гэсэн хүлээлттэй байна.
Зам засварын хүрээнд 20.9 км замыг шинэчилнэ
Тэрчлэн иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахууны зардал хэмнэх, давуу талтайг хотын удирдлагууд онцолж буй. Замын ажилтай зэрэгцээд ТҮ Ц, павильон, чингэлэг, хашаа хайс, сурталчилгааны самбарыг албадан чөлөөлж эхэлсэн байна.
Тухайлбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам дагуу эдгээр ажил хийгджээ. Түүнчлэн, Баянзүрхийн шалган нэвтрүүлэх товчооны орчимд эзэмшил болон өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгө нь өртөж байгаа 27 иргэн, аж ахуйн нэгжтэй газар чөлөөлөх, нөхөх олговор олгох талаар тохиролцоонд хүрчээ. Нийслэл дунджаар 700 орчим тэрбум төгрөгийн орлого олдгоос 200 орчим тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлж, үлдсэнийг өөртөө зарцуулдаг. Тиймээс төсөв, мөнгөний хүндрэлтэй тулгарах нь бий. Энэ байдлаас гарахын тулд хувийн хэвшилтэй илүү ойр ажиллаж, улмаар бизнесийн орчныг сайжруулахад анхаарах юм.
БНХАУ- ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатарт гүүрэн гарц, авто зам баригдах төслүүд хэрэгжиж байгаа. Тус хэлэлцээрээр 234 сая ам.долларын хөрөнгөөр зургаан гүүрэн гарц болон олон түвшний огтлолцлууд барихаар хоёр тал тохиролцсон.
- Замын ажилд дүүргийн иргэд ажиллах сонирхолтой байна.
- 300 хүний багтаамжтай ажилчдын байр бэлэн болгожээ.
- •Төслийн хүрээнд БНХ АУ- аас 234 сая ам долларын зээл авна.
Энэ ажлын хүрээнд эхэнд дурдсан Налайх-Чойрын авто замын ажил хийгдэж байна. Авто замын бүтээн байгуулалттай холбогдуулан түр замуудыг ч шинээр бариад байгаа юм. Замын өргөтгөл шинэчлэлийн ажил газар чөлөөлөлтөөс эхэлсэн. Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр, дөрвөн эгнээ бүхий зорчих хэсэг, гэрэлтүүлэг, явган болон дугуйн зам, явган хүний гүүрэн гарц бүхий байгууламж барих юм. Төсөв 2020 он гэхэд бүрэн хэрэгжиж дуусах бөгөөд Налайхын авто замыг шинэчлэх төслийн хүрээнд бэлтгэл ажил хангагдсан байна.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭД ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ОРОЛЦОНО ГЭВ
Налайхын замын засварын ажилд иргэд оролцох боломжтой аж. Тухайлбал, тус дүүрэгт ажилгүйдэл өндөр дүн эзэлдэг. Тиймээс иргэдийг ажлын байраар хангах хүрээнд тодорхой зохицуулалт хийж эхэлсэн байна. Тодруулбал, иргэдээс том оврын ачааны машинтай нь нэгдэж замын ажилд оролцох хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Уг саналыг нийслэл харгалзан үзэж, замын бүтээн байгуулалтад оролцох нөхцөл, боломжоор хангах аж. Налайх дүүргийн хувьд ажилгүйдлийн түвшин санаа зовоох түвшинд байж ирсэн.
Бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд замын ажилд нийт 300 гаруй хүний багтаамжтай ажилчдын байрыг бэлэн болгосон байна. Эдгээр ажилчдын 120 орчим нь БНХАУ- аас ирсэн нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчид байх бөгөөд үлдсэн нь Монгол ажилчид байх юм. “Нийслэлийн авто замын хөгжлийн газар” замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, тоосжилтыг бага байлгахаар ажиллаж, ажилчдын аюулгүй байдалд анхаарах хэрэгтэйг гүйцэтгэгч компанид мэдэгджээ.
С.Энэрэл