ФИБА 3х3 "Улаанбаатар" Дэлхийн гранпри тэмцээн болно

Б.Чимэг GoGo.mn

2018-05-17 16:15 GMT+8

Шинэ тутамд эрчимтэй хөгжиж байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн "Улаанбаатар" дэлхийн гранпри тэмцээн ирэх сарын 02-03-ны хооронд Улаанбаатар хотноо Сүхбаатарын талбайд болох гэж байна.

"Улаанбаатар" гранпри тэмцээн 2018 оны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж буйгаараа онцлог. Манай оронд болох тус тэмцээнд Дэлхийн аварга Серби, Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонези, Монгол гэсэн шилдэг 12 баг оролцоно.

Нийт 20,000 долларын шагналын сантай "Улаанбаатар" дэлхийн гранпри тэмцээнээс эхний хоёр байрт шалгарсан улсын шигшээ багууд аравдугаар сарын 13-14-ны хооронд Малайз улсад болох Дэлхийн их дуулгын тэмцээнд оролцох эрхээ авах юм.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 2614 санал өгсөн байна.

Дээшээ