УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй 15 гишүүн "Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө" лобби бүлэг байгуулсан тухай албан бичгээ өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.
Лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Ч.Улаан, Бид
- Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдйн болон хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах
- Төслийн үр өгөөжийг Монголын талд ашигтайгаар нэмэгдүүлэх баталгаажуулах
- Далд уурхайн санхүүжилтийн гэрээ буюу Дубайн гэрээний алдааг залруулж, шинэчлэн байгуулах энэ гурван асуудалд анхарал тавларүүлж ажиллах болно. Бидний ажиллах зарчим хууль, олон улсын гэрээ конвенцийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
Энэ талаар нийгмийн сэтгэл зүйг мэдэрч, УИХ-ын гишүүд, иргэд, төрийн болон төрийн болон ТББ-уудтай хамтарч ажиллах болно гэсэн байр сууриар лобби бүлэг байгууллаа.
Төрийн өндөрлөгүүдийн байр суурь тодорхой боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын чуулган дээр албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Улс нь баялагтай атал ард иргэд нь өрөнд орж байвал бид баялгаа ашиглахын утга учир юу байна. Хууль дүрмээ шинэчилж өөрчлөхөөс өөр аргагүй гэж хэлсэн.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Оюутолгойн гэрээний үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана гэж албан ёсоор зарласан.
УИХ-аас Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Асар их материалтай танилцаж, тооцоо судалгаа хийх зэргээр цаг наргүй ажиллаж байгаа.
Бидний байгуулсан лобби бүлэг албан ёсны ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж байгаа. Ажлын хэсэг санал дүгнэлтээ танилцуулах үед лобби бүлгийнхэн маш идэвхтэй байр суурь илэрхийлж ажиллахаар саналаар нэгдсэн. Бид бүхэн Оюутолгой төслийн үр ашгийг Монголын талд ашигтайгаар нэмэгдүүлэх талаар байнга хөөцөлдөж бодитой үр дүнд хүргэхийн төлөө нягт хамтарч ажиллана.
Лобби бүлэгт УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Т.Аюурсайхан,
Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Б.Энх-Амгалан, Л.Энхболд, С.Эрдэнэ, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Д.Ганболд, Ц.Даваасүрэн, Д.Тогтохсүрэн нар багтаж байна.