14 наснаасаа продюсер болохоор буцалтгүй шийдэж, “Хөгжим бүжгийн коллеж”-ийг дүүргэмэгцээ Азийн хамгийн том зах зээл болох Хятадын хөгжмийн урлагт хөлөө олсон продюсер Ж.Түвшинжаргалтай ярилцлаа.
-Та хөгжмийн зохиолч мэргэжилтэй хүн. Продюсер болох зам руу яаж оров?
-Би 14 наснаасаа “music producing” гэдэг зүйлд татагдаж, продюсер Н.Халиун, МУГЖ Ж.Дашдондог нарыг даган, хамт ажилладаг байлаа. Харин 2008 онд Бээжингийн олимп үзэх гэж Хятад орныг зорьсон нь миний амьдралыг эргэлт буцалтгүй өөрчилсөн гэж хэлж болно. Тэнд очоод хөгжмийн ертөнцийн олон танилтай болж, салбартаа “№1” болох гэсэн мөрөөдлийнхөө төлөө үлдэж ажиллахаар шийдсэн юм.
Тэр үед хятадаар нэг ч үг мэдэхгүй “ядуу хөгжимчин” байсан бол хэдхэн жилийн дараа Хятадад томд тооцогдох Tianyi, Polo Arts, Guna Wenhua зэрэг компанид продюсер хийх хүртэл хэмжээнд ахиж дэвшиж чадсан.
Анх 20-хон настай, оргилсон их хүсэлтэй залуу хаанаас эхлэхээ мэдэхгүй элчин сайдын яам руу очоод шоолуулж ч явлаа. Тэндээс Монгол-Хятадын бизнесийн төв гэж байдаг тухай сонсоод ганц хоёр хүнтэй танилцаж, танилын хүрээ өргөссөөр, алхам алхмаар өдий зэрэгт хүрчээ. Тэр үед хятадаар нэг ч үг мэдэхгүй “ядуу хөгжимчин” байсан бол хэдхэн жилийн дараа улсдаа томд тооцогдох Tianyi, Polo Arts, Guna Wenhua зэрэг компанид продюсер хийх хүртэл хэмжээнд ахиж дэвшиж чадсан.
-Яагаад заавал Хятад гэж?
-Хэдий дэлхий ертөнц даяаршиж байгаа ч Ази хүн, Европ хүний хооронд асар их ялгаа бий. Би багаасаа орос хэл сурч, Европ соёлтой танилцсан ч Ази хүнд зүс царайнаас авахуулаад сэтгэхүйн онцлог хүртэлх олон шалтгаанаар Ази соёлтойгоо ойлголцох нь илүү дээр гэдгийг мэдэрсэн юм.
Дэлхийн аль ч компани Хятадын зах зээлд байр сууриа олох гэж хичээдэг. Солонгосыг жишээ аваад үз л дээ. Аль ч продакшны к-поп од хятад хэлээр дуу гаргаж, хятадын зах зээлд танигдахыг эрмэлздэг.
Би Хятадын өрсөлдөөнөөр бялхсан зах зээлд дурласан. Ерөөсөө шинэ юм хийж, өөрийгөө сорьж, хөгжүүлж болох бүхэн рүү л үсэрч ордог гэх үү дээ. Одоо ч продюсерийн ажлынхаа завсар зайгаар хөгжмөө бичиж, электро хөгжмийн техникийг судалж байна.
-Арван жил гэдэг багагүй хугацаа. Мөрөөдөлдөө хүрч чадсан уу?
-Анх Хятадад очихдоо шилдэг нь болохыг мөрөөдөж байсан нь өөрөө хүүхдийн хийсвэр төсөөлөл байсан юм уу даа. Энтертэйнмент ертөнцийн оргилд цор ганцаар гарна гэж байхгүй. Ялангуяа Хятадын зах зээл маш өрсөлдөөнтэй байдаг тул хамгийн “шилдгүүд” гэж ярихаас биш “шилдэг” гэж нэршил барагтай бол яригдахгүй. Миний мэргэжил надаас продюсерээс гадна найруулагч, шоу менежер, гэрэлтүүлэгч, DJ гээд шоу хийдэг бүх урсгал чиглэлд хөрвөж чаддаг байхыг шаарддаг.
Манай залууст клубын уур амьсгал оруулдаг гол хүчин зүйлс болох шоу үзүүлбэр, DJ нарын ур чадвар огт хамаагүй. Харин шоудах гол зорилго нь согтууруулах ундаа хэрэглэх болчихож. Ийм байхад нийгэм архинд живж, клубын нэр хүнд унахгүй гээд яах билээ.
-Хятадын зах зээл тэгтлээ хөгжсөн, тийм том байхад Монголд ирж ажиллах болсон зорилго тань юу вэ?
-Би продюсерээр ажиллаж байхдаа Хятадын хоёрдугаар дэсийн буюу нэлээд дээгүүрт үнэлэгдэх уран бүтээлч, урлаг соёлын ододтой хамтарч, монгол дуучдаа ч тэндэхийн зах зээлд экспортлох хэд хэдэн оролдлого амжилттай хийсэн. Харин одоо энэ том зах зээлээс сурч мэдсэнээ Монголд хэрэгжүүлж, клубын соёлыг жинхэнэ утгаар нь залуусдаа мэдрүүлэхийн зэрэгцээ Монголыг тойрч аялдаг шинэ үеийн жуулчдын урсгалыг эх орондоо татах зорилго тавиад байна.
Монгол орон үзэсгэлэнт байгальтай. Хорвоод хосгүй түүх, сэтгэл хөдөлгөм адал явдал гэхчилэн сурталчлах зүйл ч олонтой. Үүнийг орчин үеийн энтертэйнмент соёлтой холбовол бидэнд аялал жуулчлалаа хөгжүүлэх маш том боломж байна.
Монголд одоо зохиогдож буй шоунуудад хүнийг доргиох, хөгжөөх ямар ч шинэлэг уур амьсгал байдаггүй. Залуус клубт очиж такс төлдөг мөртлөө ердөө л тухлан суугаад архи уудаг, энтертэйнмент үйлчилгээ огт авч чаддаггүй. Тэгээд ч ийм үйлчилгээг DJ ганцаараа өгч чадахгүй. Тэр шөнийг бүтэн энтертэйнмент баг ажиллаж байж, бүрэн аварч чадна шүү дээ. Гэрэл, гэрлийн найруулга гэдэг зүйлд бүх учир нь байгаа юм. Зүгээр нэг өрөөнд ч клубын орчныг бүрдүүлж болно.
Монголд олон улсад мөрдөгддөг шоу цэнгээний хэмнэл эсрэгээрээ тогтчихсон. Манай залууст клубын уур амьсгал оруулдаг гол хүчин зүйлс болох шоу үзүүлбэр, DJ нарын ур чадвар огт хамаагүй. Харин шоудах гол зорилго нь согтууруулах ундаа хэрэглэх болчихож. Ийм байхад нийгэм архинд живж, клубын нэр хүнд унахгүй гээд яах билээ.
-Юунаас эхлэх вэ?
Би энэ удаа эхний ээлжид Украин, Африк, Солонгос гурван орны DJ нарыг авчирч арай өөр уур амьсгал төрүүлэхийг хичээж байна.
-Бид энэ сарын 11-нд Метрополис клубт эхний шоу энтертэйнментээ хийгээд эхэлсэн. Ирсэн хүмүүс үнэхээр бодит таашаал авч чадсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ бид зүгээр нэг клуб нээгээд шоу цэнгээн хөөгөөд явж байна гэсэн үг биш шүү.
Азийн шоу бизнесийн зах зээл нэг ёсондоо хүрээгээ тэлж, Монголоос бусад бүх орон хоорондоо сүлжээ үүсгээд хамтарч ажилладаг болсон. Гэтэл Монгол гэж Азийн ч, Европын ч шоу бизнесийн ертөнцөөс тасарсан, хоцрогдсон, хэнтэй ч ямар ч харилцаагүй бөглүү газар байгаад байна. Бид гадаад зах зээлд өрсөлдөхийн тулд эхлээд тэдэнтэй харилцаа үүсгэх хэрэгтэй. Тийм ч учраас би энэ удаа эхний ээлжид Украин, Африк, Солонгос гурван орны DJ нарыг авчирч арай өөр уур амьсгал төрүүлэхийг хичээж байна. Монголчууд дотроо л үзэлцээд байдаг. Энэ нь эргээд ямар ч хөгжил, дэвшил явагддаггүйн шалтгаан болж байна.
-Клубын үйл ажиллагаанаас гадна ямар арга хэмжээнүүд зохион байгуулах вэ?
-Энэ зун 40 гаруй орны уран бүтээлчдийг багтаасан Монголд анхны “Галт уулын” томоохон шоу хийхээр төлөвлөж байна. Бэлтгэл ажлаар олон зүйл төлөвлөсний дотор Skrillex зэрэг гадны шилдэг уран бүтээлчдийг урьж авчрах төлөвлөгөө ч орсон. Өөр ямар уран бүтээлчдийг авчирч үзмээр, сонсмоор байна гэдэг санал хүсэлтээ залуус бидэнд нээлттэй хэлж болно.
Ялангуяа надад сүүлийн үеийн амьд хөгжмийн хамтлагуудтай хамтарч ажиллаад, Хятадын зах зээл рүү гаргахад болохгүй юм үгүй.
-Та цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Би сэтгэл хөөрөлдөө автсан шоу-мэн биш. Харин шоу ертөнцөд стандарт тогтоох гэж ирсэн мэргэжлийн хүн. Монголд жилийн жилд халтуур хийж, хоёрын хооронд олон хүн цуглуулсан, зохион байгуулалтгүй шоу хийгдсээр байна. Би тэднийг боль гэж хэлээгүй. Харин жинхэнэ зохион байгуулалттай цогц үзүүлбэр гэж юу байдгийг харуулах гэсэн юм. Магадгүй хамтарч ажиллах хүсэл байвал яагаад хамтарч болохгүй гэж.
Өнөөдөр Монголын залуус авьяас чадварын хувьд хэнд ч гологдохооргүй хөгжиж байна. Ялангуяа надад сүүлийн үеийн амьд хөгжмийн хамтлагуудтай хамтарч ажиллаад, Хятадын зах зээл рүү гаргахад болохгүй юм үгүй. Гол анхаарах юм нь тэр том зах зээл рүү нэвтрэх түлхүүр нь хятад хэл гэдгийг ойлгох хэрэгтэй.
Би сурсан мэдсэнээрээ эх орондоо хэрэгтэй ямар нэг зүйл хиймээр байна.
-Танд баярлалаа. Амжилт хүсье!
Б.Минжин