БНХАУ-ын Засгийн газар хөнгөн цагааны экспортод ногдуулж байгаа 15 хувийн татвараа хөнгөлнө гэж найдаж байгаа талаар “Chalco” компанийн Ерөнхийлөгч Лу Донглианг мэдээлсэн байна. Хэдий тийм боловч БНХАУ-ын тал энэхүү тарифаа цуцлах төлөвгүй байгаа гэж “Concord Resources”-ийн Лондоны Металлын биржийн худалдаа хариуцсан тэргүүн Пол Вилкес үзэж байна.
БНХАУ-ын хувьд 4-5 дугаар сард 350-450 мянган тонн хөнгөн цагаан экспортлох төлөвтэй байсан ажээ. Олон улсад хөнгөн цагааны ханш буураад байгаа бөгөөд энэ оны эхний улиралд Шанхайн хөнгөн цагааны фьючерс ханш 10.6 хувиар буурсан нь 2010 оны дунд үеэс хойших хамгийн тааруу үзүүлэлт болжээ. Үүнтэй холбоотойгоор I улиралд “Chalco”-ийн цэвэр ашиг жилийн өмнөхөөс 19.4 хувиар буурсан талаар санхүүгийн тайландаа дурджээ.
“Chalco”-ийн хувьд хөнгөн цагааны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд өнгөрсөн онд 3.61 сая тонныг үйлдвэрлэж байсан нь ОХУ-ын “Rusal”-ийн дараа орох үзүүлэлт болсон байна. “Rusal”-ийн хувьд 3.71 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэж байжээ.
Т.Элиса