Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Нээлттэй нийгэм форум Иргэний нийгмийн байгууллагуудтай нягт холбоотой ажилладаг. Сүүлийн үед ямар төслүүд хэрэгжиж байна вэ?
-Олон төрлийн л хөтөлбөр хэрэгжиж байна. Сүүлийн үед иргэдийн оролцоотой холбоотой нэлээд хэдэн шинэ хууль бий болсон. Гэсэн хэдий ч иргэд, төрийн байгууллага аль аль нь хуулийн мэдлэг багатай учраас хуулиуд нь хэрэгжихгүй байна гэж ажиглагдаж байна. Энэ байдлыг өөрчлөх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдсан.
-Дээрх асуудалтай холбоотой Нийтийн сонсгол явуулах төсөл хөтөлбөр хэрэгжих болсон гэж сонссон. “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын зүгээс “Цэвэр агаар сан”-гийн төсөв, санхүүтэй холбоотой “Нийтийн сонсгол” явуулахыг шаардсан боловч хэлэлцүүлэг болоод л өнгөрчихдөг. Хуулийн заалтаас болоод “Нийтийн сонсгол” хийх боломжгүй байна уу?
-Нийтийн сонсголыг ямар зорилготой, хэн хийж байна вэ гэдгээс их шалтгаална. Төрийн байгууллага иргэдийн амьдралд ойр, үндэслэлтэй шийдвэр гаргахын тулд “Нийтийн сонсгол” гэдэг зүйлийг арга хэрэгсэл болгож ашиглах ёстой юм. Иргэний нийгмийн байгууллага нь өөрөө төрийн байгууллагад шаардлага хүргүүлж “Нийтийн сонсгол”-ыг хийлгэх эрхтэй гээд хуулиндаа заасан.
“Нийтийн сонсгол” хэлэлцүүлэг хоёр юугаараа ялгаатай юм бэ гээд хүмүүс маш их асуудаг. “Цэвэр агаар сан”-гийн асуудлаар өмнө нь хэлэлцүүлэг болж байсан. Хэлэлцүүлгийн үеэр мэтгэлцээн өрнөдөг, тодорхой нэг бүлгийн хүрээнд ихэвчлэн болоод өнгөрчихдөг. Үүнээс харж байхад ярьж сурсан хүмүүс нь тэнд очоод ярьдаг юмаа яриад тардаг. Үр дүн багатай.
Гэтэл “Нийтийн сонсгол” гэдэг нэгдүгээрт албан ёсны иргэдийн оролцооны хэлбэр бөгөөд хэлэлцүүлэг шиг хэдэн хүн оролцоод өнгөрдөг зүйл биш. Хуулиараа зохицуулагдах ёстой, хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовсон аав, ээж, эмээ өвөө хэн ч байсан яваад ороход тэгш эрхтэй ордог, тэгш эрхтэй үг хэлдэг боломжийг нь хэдэн минутын хязгаартай ч гэсэн олгодог. Тэнд бол хэлэлцүүлгээс ялгаатай нь мэтгэлцээн огт өрнөхгүй оролцож байгаа иргэдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, аудитын газар бүгд тэгш эрхтэйгээр энэ асуудлаар өөрсдийнхөө байр суурийг шийдвэр гаргагчдад ээлж дараатай илэрхийлдэг. Энэ нь өөрөө сайн оролцоог хангадаг, мэтгэлцээн өрнөдөггүй ч бүх талуудыг тэгш сонсдог ийм арга хэмжээ болдог онцлогтой. Тийм ч учраас зарлалыг хэзээ гаргах вэ, товыг яаж тогтоох вэ гэдгийг хуулиараа маш нарийн зохицуулж өгсөн байдаг.
Жишээлбэл: Товыг тогтсоны дараа долоо хоногийн дотор нийтэд хүртээмжтэй зарлана гээд хуульчлаад өгчихсөн. “Нийтийн сонсгол”-ын тов болох өдрөөс 14 хоногийн өмнө гарах ёстой. Энэ нь хүмүүсийг аль болох оролцуулах гээд тэдэнд мэдэгдэх сайн талтай. Бизнесийн байгууллагууд хүртэл нээлттэй оролцоод бидэнд ийм шийдэл гарц байна, тухайн асуудлыг шийдэхэд ингэж хувь нэмэр оруулна гээд оролцох бүрэн боломжтой.
Ингэж бүх талууд оролцож байж тэр гарах гээд байгаа шийдвэрүүд иргэдийн амьдралд ойртсон, үндэслэлтэй, тэгш гардаг бөгөөд үр дүнгүй төсөв зарцуулагдахгүй байх нөхцөл бүрддэг гэдгийг хаа хаанаа манайхан маш сайн ойлгомоор байна. Мөн яг энэ журмынхаа дагуу оролцож сурах хэрэгтэй. Энэ чинь нэг талдаа соёл юм.
Иргэдийн хувьд төрийн шийдвэр гаргаж байгаа явцад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тэнд бүдүүлэг авирлах, харааж зүхэх зэрэг нь байж болохгүй гэдгийг хуулиндаа тусгасан байдаг. Иргэн миний байр суурь ийм байна шүү, хувийн бизнес эрхэлдэг хүний байр суурь ийм байна гэдгээ бүх талууд соёлтой илэрхийлэх боломжийг олгож байгаа юм. Үүний дараа бүх үйл явц протокол болно. Хэрэв арга хэмжээ авч байгаа бол Засгийн газар эргээд олон нийтэд мэдээллэх ёстой гээд бүх зүйлийг нарийвчлаад, хуульчлаад өгчихсөн буюу оролцооны том боломж юм.
Хөдөө орон нутагт бол “Нийтийн сонсгол”-ууд маш сайхан болж байгаа. Тойрч сууж байгаад хүмүүсээ сонсоод, шийдвэрээ гаргаж байна. Жишээлбэл: Хаана бензин түгээх станцаа барих уу гэх мэт ийм асуудал дээр хүртэл сонсгол хийж байна шүү дээ. Гэтэл Улаанбаатар хотод төрийнхөн нь залхуу байдаг юм уу, эсвэл иргэд нь эрхээ мэдэж сайн шаардаж чадахгүй байгаагаас үүдэлтэй юмуу “Нийтийн сонсгол”-ын тухай хууль гарснаас хойш нэг ч болоогүй байгаа юм.
-Иргэдийн зүгээс Нийтийн сонсгол, Нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг гээд олон янзаар ярьж байна. Тус тусын чиг үүрэгтэй, ижил төстэй нэршилтэй үйл ажиллагаанууд байгаад байна уу?
-“Нийтийн сонсгол” бол нийтийн эрх ашгийг хөндсөн чухал асуудлаар ихэвчлэн хийгддэг гэдэг утгаараа ерөнхийдөө нээлттэй болдог. Нээлттэй болно гэдэг нь хэвлэл мэдээллийнхэн ороод тэрийг шууд сурвалжлах боломжтой. Хэн дуртай хүмүүс нь ороод 2-3 минутад багтаагаад үзэл бодлоо илэрхийлнэ энэ утгаараа ялгаатай юм.
Хэлэлцүүлэг гэдэг нь шийдвэр гаргах мэдэлтэй эрх мэдэлтнүүд нь сууж байх ёстой. Зорилго нь угаасаа үндэслэлтэй шийдвэр гаргах зорилготой байдаг юм.
-Хуулиндаа УИХ-ын 4-ний нэгээс дээшгүй гишүүд хүсэлт гаргасан тохиолдолд Нийтийн сонсголыг явуулна гэсэн байдаг. Энэ хугацаанд санал гаргаад Нээлттэй сонсгол явуулж байсан удаа бий юу?
-Энэ хууль 2016 оных учраас хараахан тийм тохиолдол гараагүй байна. Өмнө нь УИХ-ын Дэгийн тухай хуульд байсан бөгөөд нэг бүлэг болж орсон. Гэхдээ тэр нь үзэмжээр шийдэгддэг байлаа. Одоо бол иргэд хүсэлт гаргаад УИХ-ын гишүүдийн 19 хүн зөвшөөрөөд Нийтийн сонсгол хийх боломжтой болж байгаа нь өөрөө иргэдэд том боломж нээгдэж байгаа юм.
-Иргэн болон Иргэний байгууллагын зүгээс Нийтийн сонсгол хийхийг шаардах эрх нь хэрхэн зохицуулагдсан байдаг вэ?
-Иргэн болон иргэний нийгмийн байгууллага Нийтийн сонсгол хийхийг шаардах бүрэн эрхтэй. Хуулиндаа иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргаж болно гэж заасан байдаг. Хууль тогтоомж биш захиргааны хэм хэмжээний актыг боловсруулах үйл явцад өөрөөр хэлбэл УИХ-руу хандана гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын Байнгын хорооны нийт гишүүдийн 3-ны нэгээс доошгүй нь тэр саналыг хүлээж аваад тодорхой гарах гэж байгаа хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актаар жишээлбэл сонсгол явуулах боломжтой гэж заасан. Мөн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилт, хяналтын асуудлыг эргэж хараач ээ гээд УИХ, Иргэдийн төлөөлөгчийн хуралд хүсэлт гаргаж болно. Энэ асуудлаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал, УИХ-ын гишүүдийн 4-ны нэгээс доошгүй гишүүдийн саналаар “Ерөнхий хяналтын сонсгол” гэж хийж болдог.
“Төсвийн хяналтын сонсгол”-ыг заавал хийнэ гэж хуулиндаа заасан байдаг.
-Одоогийн байдлаар нийт хэдэн удаагийн “Нийтийн сонсгол” явуулсан байгаа вэ?
-Манайхаас зарласан төсөл хөтөлбөрт оролцсон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс нийт 7 удаагийн “Нийтийн сонсгол” хийсэн. Улаанбаатар хотод хамгийн ойрхон хийгдсэн нь Багануур дүүрэгт уул уурхайн цацраг идэвхт бодис хэр хэмжээнд ялгарч байгаа талаар сонсгол явуулсан. Мөн тэр орчинд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа цацраг идэвхт бодисын нөлөөллийн талаар хийгдсэн.
-“Нийтийн сонсгол” хийсний ач холбогдол нь хэрхэн мэдэгдэж байна вэ?
-Цацраг идэвхт бодисын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар Дэлхийн банк жишээлбэл ажилласан. Дэлхийн банк тайлан гаргасан боловч тэр тайлан нь ил болоогүй байсныг “Нийтийн сонсгол”-ын дараагаас тэр тайланг ил болгосон байдаг.
Учир нь тэр орчинд амьдарч байгаа иргэд гэр бүл болоод өөрийнх нь эрүүл мэндэд цацраг идэвхт бодис хэрхэн нөлөөлж байгааг мэдмээр байна шүү дээ. Тэгж байж гэр бүлдээ зориулсан зөв шийдвэр гаргах болно. Ингээд олон айл өрх хүүхэд болоод өөрийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг нээлттэй сонсгоод Дэлхийн банкны зүгээс тухайн тайланг ил болгосон байгаа юм. Мөн Иргэний нийгмийн байгууллагын зүгээс сайн ажиллаж цацраг идэвхт бодис тэр уурхайгаас биш нүүрсээ шатаагаад гарсан үнснээс л хамгийн их ялгарч байна гэдгийг өөрсдөө шалгаад нотолсон.
Үүний дараа бүх тал эрх тэгш оролцсоны үндсэн дээр тэр гарсан үнсээ яаж зайлуулах вэ гэдэг асуудал руугаа орсон давуу талтай. Нийтийн сонсгол гэдэг зүйл ийм давуу талтай, тэгш оролцоотой эерэг үзүүлэлт авчирдаг хэрэгжүүлэх ёстой зүйл юм.
-Залуучуудын оролцоог идэвхжүүлэх тал дээр таны бодол?
-Залуучууд сошиал орчинд харьцангуй идэвхтэй байдаг. Тэнд үзэл бодлоо илэрхийлэх болохгүй байгаа асуудлыг шийдэх талаар гаргадаг үзэл бодол, санал хүсэлтээ “Нийтийн сонсгол” явуулахад зориулж болно.
“Нийтийн сонсгол”-ын асуудал дээр чи тухайн чиглэлээр ажилладаг том байгууллагын мэргэжилтэн байх албагүй. Зүгээр л тухайн асуудалд санаа тавьдаг иргэн байхад л хангалттай.
Улаанбаатар хотын тоосжилт, агаарын бохирдол, цэвэрлэх байгууламжийн асуудалд анхаарал хандуулдаг байгаад тэрийгээ албан ёсоор соёлтойгоор албан тушаалтанд илэрхийлэх ийм л зүйл байгаад байгаа юм.
Сошиалд бухимдаад байх биш тэр бухимдаад байгаа асуудлаа ажил хэрэг болгох ийм нэг гарц нээгдэж байгаа юм шүү.
Ярилцсан: Т.Мандахжаргал