Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд з “Хөгжлийн түүчээ-Төв аймаг” хөрөнгө оруулагчдын чуулга өчигдөр боллоо.
Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын бүсчилсэн хөгжил, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулж байгаа юм.
Энэ хүрээнд Төв аймгийг бүсчилсэн хөгжлийн загвар аймгаар сонгосон.
"Майдар" хот байгуулах төсөл хэрэгжиж, зураг төслийг хийж байна.
Агаарын, төмөр болон авто замын зангилаа, төвийн бүсийн хөгжлийн тулгуур болох Төв аймаг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр нийслэлчүүдийн хэрэгцээ, үйлдвэрүүдийг нь түүхий эдийг хангадаг онцлогтой. Мөн эдийн засагт бий болж буй үр ашгийг хамгийн богино хугацаанд хүртэх, ашиглах боломжтойгоороо онцлогтой юм.
Цаашид Улаанбаатар хот Төв аймаг хамтарч, уялдаатайгаар хөгжих нь чухал. Төв аймаг засаглалын чадавхиараа бусад аймгийг манлайлж, эдийн засаг, дэд бүтцийн үзүүлэлтээрээ дээгүүр байдаг.
Төв аймагт Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын дагуул “Эйр порт сити”-ийг байгуулах шийдвэрийг 2012 онд Засгийн газар гаргажээ. Мөн олон улсын эко хотын сертификат авсан "Майдар" хот байгуулах төсөл хэрэгжиж, зураг төслийг хийж байна.
Энэ бүтээн байгуулалт 1778 оноос хойш дөрвөн уулын дунд, хүн чулууны хонхорт суурин соёл иргэншлийнхээ үндэс суурийг тавьж байсан монголчууд XXI зууны хамгийн боловсон, хамгийн сайхан хотыг байгуулах боломж байх магадлалтай гэдгийг УИХ-ын дарга дурджээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Манзушир” цогцолборын төслийг боловсруулах төслийн шалгаруулалтыг явуулж байна. Мөн Богд уулыг тойрсон олон улсын аялал жуулчлалын бүс байгуулах талаар яригдаж байна.
“Аялал жуулчлалын салбарыг оройлон хөгжих бололцоо Төв аймагт бий. Энэ бүс нутагт хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хөгжлийн нөөц ч бий. Мөн шинжлэх ухааны парк байгуулах бололцоог талууд судалж байна. Инновацийн өлгий нутаг болох боломжтой. “Хөгжлийн түүчээ” гэдэг үгээр хөрөнгө оруулагчдын чуулганаа нэрлэдэг биш, “Улсын статистикт хөгжлөөрөө түүчээллээ” гэдэг дүн мэдээг үзүүлдэг орон нутаг болоорой” гэж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.