Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг хэн эзэмших вэ гэдэг маргаан үргэлжилсээр байна.
Гэсэн ч компанийн бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зорилтот түвшинд хүрэх зорилгоор “
Монголросцветмет” ХХК-ийн ТУЗ хуралдаж, шинэ дэд захирлуудыг томилжээ:
Худалдаа, эдийн засаг эрхэлсэн дэд захирлаар Нямсүрэнгийн Тэгшжаргалыг томилсон байна. Н.Тэгшжаргал 1979 онд төрсөн. Боловсролын их сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр 2000 онд, БНХАУ-д Хэбэйн Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2003 онд, Монгол улсын Удирдлагын академийг төрийн удирдлагын менежмент мэргэжлээр 2017 онд тус тус төгссөн байна. Хууль зүйн ухааны магистр цолтой. Хятад, орос, англи хэлтэй.
2003-2005 онд “Байгаль тур” ХХК-д менежер, 2008-2010 онд Монголын уул уурхайн үндэсний ассоциацид менежер, 2011-2013 онд “Хишиг арвижих” ХХК-д хуулийн зөвлөх, 2013 оноос “Эрдэнэт хун” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлаар Гэлэнгийн Ёндон томилогдсон байна.
Г.Ёндон 1967 онд төрсөн. ЗХУ-д Иркутскийн Политехникийн дээд сургуулийг уулын-инженер-маркшейдер мэргэжлээр 1991 онд төгссөн.
2002 онд ОХУ-д доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан, 2006 онд Монгол улсын зөвлөх инженер болсон.
Орос, англи хэлтэй.
1991-1998 онд ШУА-ын Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2002 онд ОХУ-д аспирант, 2002-2017 онд Монголросцветмет ХХК-ийн Бор-Өндөр УБҮ-т хэсгийн маркшейдер, гүний уурхайн ерөнхий инженер, ерөнхий маркшейдер, компанийн төв захиргаанд Үйлдвэр-техникийн хэлтсийн дарга, Хөгжил, хэтийн төлөвийн хэлтсийн дарга, Заамарын алтны үйлдвэрийн захирал, Баргилт уулын үйлдвэрийн ерөнхий инженер, Баргилтын уурхай (цех)-н дарга, 2017-2018 онд Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын даргаар тус тус ажиллажээ.