Оксфорд Инглиш Академийн салбар Улаанбаатар хотод 2018 оны 1 сараас нээгдэж үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Энэ удаа Оксфорд хот дахь салбараас сургалт хариуцсан захирал Карен Петик болон Бен Мовла нар Монголд ирж сургалтынхаа болон Англи улсад мэргэжлээрээ ажиллах талаар мэдээлэл өгч уулзалт зохиож байх үеэр уулзаж товч ярилцлага авлаа.
- Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний Монголд ирсэн сэтгэгдлээс яриагаа эхлэе.
- Монгол улс үнэхээр гайхалтай сайхан улс юм. Хүмүүс нь маш зочломтгой, найрсаг бас эрч хүчээр дүүрэн юм. Мөн залуучууд ихтэй, хөгжиж байгаа, динамик улс гэж мэдрэгдэж байна.
- Англи хүмүүс болон Монгол хүмүүийн хоорондох хамгийн өөр санагдсан зүйл нь юу байсан бэ?
- Хүмүүсийн нээлттэй бас зочломтгой байдал нь ялгаатай санагдсан.
- Танай энэ удаагийн ирсэн зорилго юу вэ?
- Бид өнгөрсөн 1 сараас Монголд салбараа нээж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эндэх Оксфорд Инглиш Академийнхаа салбарын үйл ажиллагаатай танилцах, тэнд суралцаж байгаа монгол суралцагчдын сэтгэгдэл, санал хүсэлт болон онцлог байдлыг ойлгож мэдэх зорилгоор ирсэн. Дэлхийн улс орон бүрийн хүмүүсийн сурах арга барил, сургалтанд хандах хандлага ялгаатай байдаг л даа. Мөн түүнчлэн монгол дахь салбараа таниулах, мөн Оксфорд хот дахь болон бусад улсууд дахь салбаруудын сургалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх зорилготой ирсэн.
- Танай сургууль дэлхийн хэдэн оронд салбартай байна вэ.
- Бид одоогоор Английн Оксфорд хот дахь төв салбар болон ази, европ, африкийн улсуудад нийт 11 салбартай байна. Манай бүх салбарууд суурь програмууд нь ижил сургалтын хөтөлбөрөөр явагддаг. Бидний явуулж байгаа үйл ажиллагаа бүх улс оронд ижил түвшинд чанартай байхыг бид хамгийн чухал үзүүлэлтээ болгож ажилладаг. Монголд суралцаж байгаа суралцагчид маань сэтгэл их ханамжтай байгаа нь бидний уулзалтын үеэр мэдрэгдсэнд бид их сэтгэл хангалуун байгаа.
- Оксфорд хот дахь салбартаа санал болгодог хөтөлбөрүүдээсээ бидэнд мэдээлэл өгнө үү.
- Бид ерөнхий англи хэл болон шалгалтуудад бэлтгэх хөтөлбөрүүдээс гадна нисэхийн, хуулийн, бизнесийн, ангагаахын гэх мэтчилэн мэргэжлийн англи хэлний сургалтуудыг явуулдаг. Мөн хүүхэд залуучуудад зориулан хичээлээс гадуурх үйл ажиллагаануудыг тогтмол явуулдаг. Манай суралцагчид Оксфорд хоттой танилцаад зогсохгүй мөн Лондон хот, Бакингхам хааны ордон, Харри Поттер киноны зураг авалтын талбайгаар зочлох, төрөл бүрийн аялалын үйл ажиллагаанд оролцдог. Эдгээр үйл ажиллагаануудын эцсийн зорилго нь сурч байгаа хэлээ өдөр тутмын харилцаанд ашиглах, мөн сурах идэвх хүсэл мөрөөдлийг нь дэмжихэд байдаг.
Бидний энэ хөтөлбөрүүдэд 5 жил дарааллан зуны амралтаараа ирж байгаа испани, итали болон украйн группууд байгаа. Окфордод сурах үедээ суралцагчид маань англи айлд байрладаг. Англи айлуудыг төрийн байгууллагын тусгай зохицуулалт, хяналтын доор сонгодог учраас оюутнууд маань байгаа айлууддаа их сэтгэл ханамжтай байдаг. Бид суралцагчидаа өөр олон улсын найзуудтай болгох, тэдэндтэй сэтгэлгээ, хэл соёлоо хуваалцаасай гэсэн үүднээс өөр орноос ирсэн хүмүүстэй нэг бүлэгт хуваадаг. Эдгээр нь ч гэсэн суралцагчдын маань хэл сурах идэвхийг нэмэгдүүлж байгаад таатай байдаг.
- Оксфор Инглиш Академид сурахын давуу тал юу вэ?
- Чанартай сургалт бол манай сургуулийн хамгийн том давуу тал. Оксфорд бол суралцах хот гэдгээрээ алдаршсан хот. Энэ хотын хамгийн том үйлдвэрлэл нь сургалт байдаг. Мөн бидний магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр, өндөр түвшний ур чадвартай багш нар, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, онлайн платформ, англи айлд, англи орчинд байх нь манай сургуулийн давуу талууд.
- Сая танай сургуулиар дамжуулан тодорхой хөтөлбөрт суралцсаны дараа Англид мэргэжлээрээ ажиллах боломж зарим мэргэжилтнүүдэд байгаа гэж сонслоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
- Мэргэжлээрээ ажиллахын тулд хамгийн түрүүнд шаардлага хангасан англи хэлний ур чадвартай байх ёстой байдаг. Манай улсад тодорхой мэргэжлийн ажлын байруудад гадаадаас ажиллах хүч авдаг. Эдгээр ажлуудад тухай мэргэжилтнийг тодорхой түвшний англи хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг бөгөөд энэ нь IELTS оноо авах буюу ОЕТ сургалтанд хамрагдсан байхыг шаарддаг. Эдгээр шаардлагыг хангасны дараа тухайн ажилтны мэдээллийг ажилд авах байгууллага руу явуулж, ажлын ярилцлагад оруулснаар ажилд орох процесс эхэлдэг. Манай сургууль энэ төрлийн сургалтыг явуулах эрхтэй, гэрээтэй Английн 10 сургуулийн нэг. Оксфорд Инглиш Академид чанартай сургалт явуулдаг учраас Англид ажиллах эрх авахад шаарддагддаг OET хэлний сургалтыг явуулах эрхийг олгосон. Бидний хувьд одоогоор эрүүл мэндийн салбарт ажилтан зуучлахад NHS (National Health Service) –тэй хамтран ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай монгол дахь салбар сургуулийн 77221219 утсаар холбогдоорой.
- Ярилцлагынхаа төгсгөлд англи хэл сурч байгаа хүмүүст зөвлөгөө өгнө үү.
- Хэл сурахад их тэвчээр шаарддаг гэдгийг маш сайн ойлгосон байх хэрэгтэй. Хэл сурах гэдэг бол нэг өдрийн дотор сурчихдаг зүйл биш. Тогтмол, тууштай хичээллэж байж хүссэн үр дүндээ хүрнэ. Англи хэлийг маш сайн суралцахын тулд хэлний бүх ур чадварыг зэрэг эзэмших тал дээр анхаарах хэрэгтэй. Унших, сонсох, бичих, ярих, дуудлага, дүрэм зэрэг бүх талуудыг орхигдуулалгүй сурвал маш хурдан үр дүнд хүрдэг. Мөн үгсийн сангаа нэмэгдүүлэхийн тулд англи ном уншиж, англи хэлээр кино үзэж, англи хэлээр харилцах бүх боломжийг ашиглаарай. Ямар ч хүн тодорхой хугацаанд хичээллэсний дараа хэлийг сурч чаддаг. Харилцаа бол бидэнд байгалаас заяасан зүйл шүү дээ.
Л.Уран