Хятадын Ханжоу хотын дунд сургууль ангиуддаа царай таних хяналтын камер суурилуулж, 30 секунд тутамд сурагчдаа хянаж байх болжээ. Систем сурагчдын царайны хувиралыг ажиглаж, ууртай, жаргалтай, айсан, санааширсан, бухимдсан гэх мэт ангилалд хуваах аж.
Үүнээс гадна бичиж, уншиж, гараа өргөж, эсвэл ширээн дээрээ унтаж байгаа эсэхийг нь хүртэл ялгаж чадна. Мэдээж хэрэг хичээлдээ сууж байгаа эсэхийг нь тогтмол хянаж байх төдийгүй сургуулийн цайны газар, номын сангаар үйлчлүүлэхэд үнэмлэх шаардлагагүй болжээ.
Сургуулийн захирал ангиудад суурилуулсан систем датагаа дотоод серверт бус харин илүү аюулгүй сүлжээнд хадгалдаг учраас хувийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан гэсэн байна.
Өнгөрсөн жил Хятадын Qihoo 360 компани олон зуун хяналтын камерын сүлжээгээ хувийн мэдээллийн аюулгүй байдлыг зөрчиж байсан учраас хаахаас өөр аргагүй болж байжээ. Тус компани олон нийтийн газрууд, усан сан, ресторан болон сургуулийн ангиудад хүртэл камераа суурилуулсан байсан бөгөөд ганцхан нууц үгээр бүх сүлжээнд нэвтрэх боломжтой байсан аж.
Гэхдээ Хятадын эрх баригчид хяналтын камерын тогтолцоог илүү өргөжүүлэхэд анхаарч байгаа учраас Бээжин хотод гэхэд бүх цэцэрлэгт хяналтын камер суурилуулж заримыг нь дүүргийн цагдаагийн газартай шууд холбожээ.
Царай таних системийн тусламжтай БНХАУ-д гарцгүй газраар эсвэл улаан гэрлээр зам хөндлөн гарч буй этгээдийг илрүүлэх, оргон зайлсан этгээдийг олох, энгийн хүмүүсийг ажиглаж байх зэрэг болон гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх гээд олон төрлөөр ашиглаж байна.
Гэхдээ Хятадаас гадна Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод улсын сургуулиудад хяналтын камер суурилуулж, эцэг эхчүүд хүүхдээ шууд ажиглах боломжтой болжээ.