Ирэх зургадугаар сард ОХУ-д "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" олон улсын фестивальд оролцох залуу сэтгүүлч Ш.Эрхэс, тоглогч Э.Даринчулуун нар Монголын алдар хүндтэй хүмүүстэй уулзаж, ярилцлаа.
Эх орноо дэлхийн 210 улсын хүүхэд багачуудад танилцуулах хоёр хүү эхлээд 2008 оны Олимпын наадмын аварга Э.Бадар-Уугантай уулзсан юм. Өдгөө МҮОХ-ны ЕНБД-ын албан тушаалыг хашиж буй Э.Бадар-Ууган гавъяатаас хүүхдүүд тэсвэр тэвчээр, тууштай байдлын талаар сонсохыг хүссэн тул “... Бокс бол тулааны спорт. Энэ спортоор хичээллэхэд танаас ямар их тэсвэр тэвчээр, хатуужил, эр зориг шаардсан, олимпын аварга болтлоо тууштай байсны нууц нь юу вэ...” зэрэг чухал асуултыг асууж байсан юм.
Хүссэн хариултаа авсан хөвгүүд маань хөлбөмбөгчний замналдаа том туршлага болгон хадгалах биз ээ. Залуу төлөөлөгчид маань ярилцлагадаа зөвхөн спортын төдийгүй алдартай уран бүтээлчийг сонгосон юм.
Монгол улсын төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувдтай уулзахдаа урлагийн хүний амттай яриа хийлээ. Н.Сувд оролцогч нарт хандан "Дуртай зүйлээ урлагийн хэмжээнд хүртэл нь хөгжүүлэх хэрэгтэй. Пеле, Марадона зэрэг алдартай хөлбөмбөгчдийн уран тансаг хууралт, бөмбөг эзэмшиж байгаа нь надад яг л урлаг шиг санагддаг" хэмээн ярьсан нь хөвгүүдийн сонирхлыг ихээхэн татсан ярилцлага болсон билээ.
Үүний дараа Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар ногоон талбайдаа ирж, хөлбөмбөгийнхөө төлөөлөгчидтэй ярилцлага хийлээ. Өнгөрсөн жил гайхалтай амжилт үзүүлэн, 2017 оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин шагналыг хүртсэн Г.Цолмонтой уулзаж эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ирээдүйг хэрхэн дүгнэж байгаа, охид хөлбөмбөг тоглох нь хөвгүүдээс хэр өөр байдаг талаар сонирхон асуув.
Г.Цолмон “Эмэгтэй хүүхэд хөлбөмбөг тоглохын тулд маш олон зүйлийг даван туулах хэрэгтэй болдог. Эрэгтэй хүүхэд хөлбөмбөг тоглож байгаагаас өөрөөр хүлээж авдаг учраас бид илүү их хичээх хэрэгтэй болдог” гэдгийг онцоллоо. Ташрамд дуулгахад ирэх 9-р сард 16 хүртэлх нас, арван нэгдүгээр сард 19 хүртэлх насны охидын шигшээ баг Азийн АШТ-ийн урьдчилсан шатанд хүч үзэх билээ.
Манай оролцогчдыг хүлээн авч уулзсан сүүлийн хүндэт эрхэм бол МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар байлаа. Хөвгүүд маань хэдийгээр 12 настай балчир хүүхдүүд боловч Монголын хөлбөмбөгийн хөгжлийн бодлого, зорилгын талаар ул суурьтай, чухал асуултууд асууж, үнэтэй мэдээлэл олж авав.
Мөн Ерөнхийлөгч А.Ганбаатараас ганц хөлбөмбөгийн талаар төдийгүй, сайн хүн, сайн эр хүн байхад юу шаардлагатай байдаг талаар лавлаж, үлгэр дуурайл авахыг хүссэнээ хэлж байсан юм.
Ш.Эрхэс, Э.Даринчулуун нарын ярилцлага хийх хүмүүсийн сонголт, асуултууд зэрэг нь Монгол улсыг төлөөлж явах хариуцлагаа ойлгосон, эх орноо сурталчлах, бас бусдаас үлгэр дуурайл авч өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн урам зоригтой байдлын нотолгоо боллоо. Хөвгүүддээ монголын олон охид хөвгүүдийн түүчээ нь болж олон улсын үйл ажиллагаандаа амжилт оролцохыг хүсье.