Эдийн засгийн форумын салбар хуралдаан “Аялал жуулчлал ба агаарын тээвэр” сэдэвт хуралдаанаар эхэлж байна. Хуралдаанд оролцогчдын хэлсэн үгийг хүргэж байна.
Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Монголын аялал жуулчлалын гол чиглэл
Аялал жуулчлалыг хийхдээ музей, театр гэх мэт цогц үйлчилгээг бий болгоно. Засгийн газрын хуралдаанаар үндсэн чиглэлээ батлуулна
Эмх цэгцтэй, нэмүү өртөг шингээсэн, ажлын байр бий болгосон шинэ салбарыг бий болгох үндсэн зорилготой. Нийт ажлын байрны 4,8 хувийг энэ салбарт байна. Цаашдаа энэ тоог өсгөнө.
Одоогоор сайшаалтай зүйл энэ салбарт тун бага. Хөрөнгө оруулалт тодорхой болгохын тулд гол чиглэлүүдээ ил тод, ойлгомжтой болгох ёстой.
Аялал жуучлалын чиглэлүүдээ тодорхой болгохын тулд үндсэн болон дэд тэнхлэгийн бодлогыг тодорхойлно.
Гол зүйл нь дэд бүтэц юм. Үндсэн болон дэд тэнхлэгийг бий болгохын тулд хатуу хучилттай замууд болон дэд бүтцийг бий болгох нь зайлшгүй шаардлага болоод байна.
Ингэснээр орон нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлэх, дотоодын хөрөнгө оруулалтыг сайжруулах сайн талтай.
Эдийн засгийн өгөөжийг нь бодож зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Олон улсын болон орон нутгийн боомтуудыг ажилд оруулах ёстой гэсэн шаардлагыг яам тавьж байгаа.
Хөрөнгө оруулалтыг хийхдээ оролцогч талуудын харилцан ашигтай үйл ажиллагаанд анхаарна.
Аялал жуулчлалыг хийхдээ музей, театр гэх мэт цогц үйлчилгээг бий болгоно. Засгийн газрын хуралдаанаар үндсэн чиглэлээ батлуулна.
Аялал жуулчлалын гол тулгуур нь:
1. Дэд бүтэц
- Агаарын /Олон төвт нисэх буудалтай болох. Орон нутаг дахь нисэх буудлын тоог нэмэх/
- Авто замын / Нийт 3160 км замыг 2025 он гэхэд шаардлагатай авто замуудыг холбох шаардлагатай гэж үзэж байгаа. /
- Төмөр зам
2. Дижитал технологи / airbnb, tripadvisor, what3words эдгээртэй эхний шатанд яам хамтран ажиллах талаар ярилцана. Зүүн өмнөд азийн улс орнуудын аялал жуулчалын /
Дэд бүтцийг бий болгохын тулд шаардлагатай төслүүдийг урагшлуулахаар манай яам ажиллах болно.
Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ:
Автозамын асуудал дээр боломжоороо бодлогодоо тусгасан. Аялал жуулчлалын бүсүүдийг холбоход анхаарч ажиллаж байгаа.
Агаарын тээвэр бол аялал жуулчлалын нэг том хаалт гэж бид үзэж байна. Нислэгийн тоог нэмэх, өргөжүүлэхээр ажиллана. Намрын чуулганаар бид энэ бодлогоо оруулж батлуулна.
МИАТ-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр:
Шинээр нээгдсэн чиглэлүүд дээр мониторинг хийхээр ажлаа эхэлсэн. Кольн, Франкфурт зэрэг чиглэлийн асуудал шийдгүй байсан. Тийм болохоор тооцоо нь гаргахаар Берлин, Москва зэрэг төслүүдийн алдагтай байдаг чиглэлүүд дээр судалгаа хийсэн.
МИАТ маркетингийн бодлогоо харах шаардлагатай нь харагдсан. Гадагшаа, дотогшоо чиглэсэн маркетингийн бодлогууд маань өөр өөр зорилготой байсан тул зарим газар мөнгө хэмнэх, зарим газар нэмэгдүүлэх ажлыг хийсэн. Берлин-Москвагийн чиглэл зуныхаас бусад улиралд алдагдалтай байгаа нь Москвад зар сурталчилгаа бага тавигддагтай холбоотой юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн.
Аялал жуулчлал дижитал эрин рүү шилжсэн болохоор бид мөн энэ үйл ажиллагаа руу шилжсэн. Суудал захиалах, суудлын дүүргэлт гэх мэт зоригчид рүү хандсан ажиллагаа руу анхаарч ажилласан.
Ойрын үед бид зарим хязгаарлалтуудыг бид эргэн харж, өөр бусад авиа компаниудтай харьцуулах судалгааг хийж байна. Яагаад манай зарим онгоц хоосон суудалтай нисэж байна вэ гэдгийг эргэн харах шаардлагатай.
Үндэсний аялал жуулчлалын байгууллагын тэргүүн Б.Индра:
Өнгөрсөн жил бид судалгаа хийхэд бид 266700 жуулчин хүлээн авах боломжтой. Бид оновчтой маркетинг хийх шаардлагатай. Асуудал их байна. Гэхдээ цаашид хөгжүүлье гэсэн шинэ шинэ санаанууд гаргаж байна.