Эдийн засгийн чуулган 2018-аас
“Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл” салбар хуралдаанаар ямар асуудлууд хөндсөнийг хүргэе. Өмнөх эдийн засгийн форумын хамгийн олон мөн хамгийн залуу оролцогчидтой салбар хуралдаан “Монгол мөрөөдөл” байсан юм. Иймд энэ удаагийн эдийн засгийн форумаар ч нийгмийн асуудлыг хөндөх нь зүйтэй гэж үзэн, бидний үнэт зүйлс юу байх ёстой, үнэт зүйлсийг хэрхэн бий болгож, дарлах асуудлыг хөндөв.
В.Ганзориг: Өнөөг хүртэл хэн байснаараа омогшиж ханасан, одоо хэн болсноо таньж мэдэцгээе
Монгол хүний оюуны болон сэтгэлийн орон зайг зөвхөн эдийн засгийн ашиг сонирхол түрж дүүргэж байна. 100-хан жилийн өмнө монголчуудыг зочломтгой, найрсаг, уужуу тайван, холч ухаантай гэж тодорхойлдог байсан бол өнөөдөр эсрэгээрээ...
Үнэт зүйлээ гээсэн улс орон доройтон үгүй болдог жишээ түүхэнд бий. Иймд өнөөдрийн монгол хүний ирээдүйдээ итгэлгүй, гутрангуй, талцсан, хийрхүү, хувиа хичээсэн, хэт ашиг хөөсөн хандлагын эсрэг язгуур мөн чанарыг нь сануулах шаардлага бий болжээ.
Уг салбар хуралдаанаар нийгмийн талцлыг зогсоох, бид яг юу хүсэж байгаагаа тодорхойлох, Үндэсний үнэт зүйлсийг сэргээх гэсэн үндсэн гурван зорилгыг тавьж ярилцлаа.
Салбар хуралдаанд оролцогсод:
- В.Ганзориг-модератор, Бат Солюшн Партнерс компанийн УЗ-ийн дарга
- М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга
- Д.Нямсамбуу, Буддын гүн ухаан судлаач, гавж
- Б.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга
- М.Зоригт, Мөнхчулуун сангийн тэргүүн
- Ц.Батсугар, IRIM Судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал
Д.Нямсамбуу “Монголчуудын 60%-иас илүү нь бурхны шашинтай атлаа яагаад хүн амын дийлэнх нь ийм ёс суртахуунгүй байгаа юм бэ? Хүн өвдөж зовохдоо лам хараар явдаг ч, бусад үед ёс зүйгээ унтуулчихдаг. Бурхны шашинд би зөв, сайн байх ёстой гэсэн итгэл байдгаас хэн нэгнийг сайн гэж итгэх талаар ярьдаггүй. Гэвчиг ямар ч шашин, философи байлаа гэсэн нийтээрээ хэвшил болчихсон муу муухайг хүлээн зөвшөөрөх үзэл байхгүй. Миний хэлэх гэсэн гол санаа бол ердөө үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэсэн ардын зүйр үг. Бүгд хар болж хувирсан нийгэм юм бол бидэнд өнгөрсөн 20 жилийг мартах нэг л шийдэл байна. Хүмүүс хэн нэг цагаан баатар гараад ирэх юм шиг л хүлээж байна”
М.Оюунчимэг “Бид маш олон чухал зүйлсийг ярьж байна. Эндээс хамгийн чухал нь хүнийг соён гэгээрүүлэх боловсролд анхаарах явдал. Бид сүүлийн 20 жилд Боловсролын яам юу хийсэн юм бэ гээд бодоод үзвэл өөрийнхөө харьяа байгууллагуудын зохицуулалтыг хийж, барилга байшин тендер ярьдаг газар болж хувирчээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гээд хэт олон том асуудлыг нэг газарт чихсэнээр аль алиныг нь орхигдуулах болжээ. Үүний шийдэл нь олон нийтийг соён гэгээрүүлэх контент бэлтгэх телевиз, медиа байгууллагыг урамшуулах систем тогтоож өгөх явдал байж болно. Нийгмийн гэр бүл, соёл гээд ярихад зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэт эрчүүд дуугардаггүй нэг тийм тогтолцоо бас үүсчихжээ. Гэтэл Скандинавын орны жишгийг авч үзвэл хөвгүүдэд багаас нь нийгмийн боловсрол олгосноор цааш цаашдаа гэр бүлээ авч явах тал дээр ахиц гардаг нь нэгэнт илэрсэн”
Ц.Батсугар “Авилга, хээл хахууль зэрэг асуудлыг авч үзвэл үүний эсрэг бидэнд тогтолцоо хэрэгтэй. Гэвч тогтолцооны цааны хүн байдаг учир хүн хэдий ёс зүйтэй байна, төдий чинээ асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Хүнийг боловсрол төлөвшүүлдэг. Зөв ёс зүйтэй нийгмийг цогцлоохын тулд хүн өөрөө ёс суртахуунтай болох хэрэгтэй”
М.Зоригт “Манай Бидний цөөхөн Монголчууд хэмээх төсөл эв нэгдэлд зорьдог. Монголчууд энд тэнд үндэстэн, ястнаар, үнэт зүйлсээрээ холбоо байгуулж нэг зорилго дор нэгдсэнээр энэхүү эрхэм зорилтод хүрэх эхний алхмыг хийж байна”
Б.Бат-Эрдэнэ “Би нэг л Монгол улсад төрсөн. Залуусыг нутаг усаар нь бусдыг ялгадаггүй байгаасай гэж хүсч байна. Бид авилга, хариуцлага, сахилга бат бүх зүйл дээр үнэт зүйлээ хамгаална”
Хуралдааны эцэст “Өнөөг хүртэл хэн байсан бэ гэдгээрээ аагиж, омогшиж байгаа ч хэн болсноо дүгнээгүй том алдаа бидэнд бий. Монголд үндэсний онцлог шинж чанар гэж юу байна вэ гэдгийг жинхэнэ утгаар нь таньж мэдэх нь чухал юм” гэсэн дүгнэлтэд хүрэв.
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс