09.30 цагт
- Европын холбооны дэмжлэгтэйгээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний нийцэл, тайлагналтын үндэсний чадавхийг бэхжүүлэх замаар Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем(GSP+)-д Монгол Улсын статусыг тогтвортой хадгалах нь төслийн II үе шат” буюу “GSP+3 төсөл”-ийн нээлт Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд болно.
- Монголбанкнаас "2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, түүний үр дүн" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ үеэр хөндлөнгийн байгууллагаас Монголбанкны 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнд хийсэн судалгааг танилцуулах юм. Хэлэлцүүлэг Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болно. /ХЗДХЯ-ны талын хаалгаар нэвтэрнэ/
- Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт цуврал сургалтын хаалтын арга хэмжээ Багшийн хөгжлийн ордонд болно. Тус сургалтын зорилго нь ЕБС-ийн бага ангийн багш нараар дамжуулан хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадал хэвшлийг олгоход чиглэгдсэн бөгөөд энэ өдөр Сүхбаатар дүүргийн бүх ЕБС-ийн багш нар хамрагдах юм байна.
Монгол Улс 1997 онд Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-ын 130 дахь гишүүнээр элсэн, холбогдох хэлэлцээрүүдэд нэгдэн амжилттай хэрэгжүүлж байна. Уг хэлэлцээрийн үр дүн, давуу тал, техник арга хэрэгсэл, нэр томьёог хэрэглэх, тэдгээрийг ашиглан улс орнуудын экспортыг нэмэгдүүлэх боломж зэргийн талаар МҮХАҮТ-ын 507 тоотод сургалт болно.