Баабарын илтгэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
1. Улс орон байтугай айл өрхийн хэмжээнд ч шийдвэр гаргах үүрэгтэй хүн огт шийдвэр гаргахгүй байх нь хамгийн аюул хөнөөлтэй гамшиг юм. Буруу шийдвэр гаргаж болно. Энэ нь түүнийг засах боломжийг олгож байгаа юм. Харин ямар ч шийдвэр гаргахгүй байх нь мөхөл рүү хөтлөх хамгийн тохиромжтой дардан зам.
2. Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд Монголын банкуудаар дамжуулан 7,7 тэрбум доллар Монголд оруулж иржээ. Үүнээс 1,6 тэрбум долларыг улсын төсөвт татвараар өгчээ. Үүн дээр дотоод ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ нь 525 сая доллар болжээ. 5,7 тэрбум доллараар Монголд 1700 компанитай худалдаа хийжээ. Оюутолгйд өнөөдөр 15 мянган монгол хүн ажиллаж, тэдний доод цалин нь 1000 доллар, дундаж цалин нь 3000 доллар байгаа нь бусад аль ч салбарынхаас 10 дахин илүүд тооцогдож байна. 2009-2017 оны хооронд Оюутолгой 2 жил хаалгаа барьсныг тооцож үзээрэй.
3. Оюутолгойд Монголд үлдээж байгаа мөнгө нь жилд тэрбум доллар болж, энд үлдээж байгаа мөнгө нь төсвөөс цалин авдаг 187 мянган ажилтан болон тэтгэвэр авдаг 398 мянган хүний нийлбэр цалин тэтгэмжтэй тэнцэж байна. Оюутолгойгоос сар бүр 110-120 сая доллар Монголын банкууд руу орж буй нь өнөөдөр монгол төгрөгний ханшийн тогтвортой байдлыг хангаж байна.
4. Хэрвээ Оюутолгой зогсвол юун цалингаа нэмүүлэх дээр нь багш нар цалингүй болно.
5. Монгол Улсыг өрөнд оруулсан хүмүүс баг болчихоод, Оюутолгой дээр шалгалт хийгээд явж байгаа шүү.
6. Дубайд ямар ч нууц гэрээ байгаагүй. Энэ бол хоёр жил гаруй зогссон байсан далд уурхайн бүтээн байгуулалтыг сэргээн ашиглах ил тод төлөвлөгөө. Нууц байсан бол дэлхийн хамгийн нээлттэй хотод биш УБ-ын аль нэг подвальд хаалгаа түгжиж байгаад хийчихвэл хамаагүй нууц болно.
7. Иймэрхүү маягаар үнэнийг гуйвуулсан, улаан цайм гуйвуулсан эх оронч мэдээлэл юун түрүүнд төрийн байгууллагаас эхэлж гардаг.
8. Оюутолгой болон бусад уул уурхайн компаниудыг айлган сүрдүүлж, тендэрийг нь аваад тэр чигтээ гулгуулан дээрэмдчихсэн хэд хэдэн зүтгэлтэн өнөөдөр ч төрийн дээд эрх мэдэлд суусаар байгааг би нэрээр нь хэлж чадна шүү.
9. 2011 онд Канадын Хан ресорс компанийг хөөн гаргасан. Тэдний монголд хийсэн хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 12 сая доллар байсан гэдэг юм билээ. Хөөгдөнгүүтээ тэд 20 сая доллараар тохиролцохыг санал болгосон. Ийм тохиролцоог хийх “мангар” улстөрч олдоогүй тул тэд Олон улсын арбитрт 400 сая долларын нэхэмжлэл гаргасан. Шүүх удтал хэлэлцээд МУ-ын ЗГ-т 100 сая долларын төлбөр тавьсан.
Энэ төлбөрөө манай засгийн газар төлөхгүй удсан тул дахиж шүүхэд өгнө гэхэд нь ярилцаж гуйж байж 70 сая доллар төлж эхэлсэн. Шийдвэр гаргах эрх байтугай үүрэг хүлээсэн хүмүүс яагаад хөөсөн юм тэднийг. Хөөлөө гэхэд 20 сая дээр нь тогтчихгүй яасан юм гэх мэт олон асуудал гарна. Харин цаад компани оруулсан хөрөнгөө зургаа дахин өсгөөд гарч буй нь ийм хачирхалтай засгийн газартай оронд ажил хийлгүйгээр асар их мөнгө олж болдгийг харуулсан.
10. Айвенхоу Майнз компани биржийн наймаан дээр стикуляци хийдгээрээ мэргэшсэн этгээд юм. Тэдний жинхэнэ зорилго зэс олборлож, хөдөлмөр хийж ашиг олох биш олон улсын бирж дээр хувьцааны үнийг савчуулж, өсгөн наймаалцахад оршино.
Гудамжны эх орончид тэдний оффис руу дайрч, машиныг нь унагаан шатаахаар завдсанаар биржийн үнэ нь 1,5 доллар болтол доош унахад хувьцааг бөөнөөр нь худалдан авсан. Дараа нь уул уурхайн нэр хүнд бүхий компанитай хэлэлцээр хийхэд хувьцаа нь 25 доллар болсон. Энэ хооронд хувьцааны үнийн өсөлт бараг хоёр дахин ашиг өгсөн. Энэ савлалтыг тэд өөрсдөө далдаас зохион байгуулсан гэж ярих юм билээ.