Оюутолгой энэ удаагийн эдийн засгийн форумыг ивээн тэтгэж байна. Найм дахь жилдээ болж буй энэ чуулганы индэр дээрээс Рио Тинтогийн удирдлага анх удаа илтгэл тавилаа.
Мөн өчигдөр ерөнхий сайд Рио, Оюутолгойн удирдлагуудтай өдрийн хоол идсэн юм.
Рио Тинто группын Зэс Очир Эрдэнийн группын гүйцэтгэх захирал Арно Суарат:
"Рио Тинто Өмнийн Говийн үлгэрийн мэт энэ нутагт ирж та бүхний итгэлийг даан гардаж авсан төсөл бол Оюу Толгой билээ. Үүнээс хойш би Монголд олон удаа ирсэн. Ирэх бүртээ Рио Тинто Монголчуудад ямар ихийг хийж бүтээснийг харж бахаддаг. Өнөөдөр би та бүхэнд уул уурхайн салбарыг хэрхэн яаж бахархалтай чигээр нь үүрч явах ёстой талаарх бодлоо хуваалцъя.
Энэхүү чуулганыг зохион байгуулж буй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, засгийн газрын гишүүдэд мөн талархлаа илэрхийлье.
Манай групп Чили, Индонези, Монгол зэрэг орнуудын ил болон далд уурхайгаас метал илрүүлэн олборлодог. Манайх уул уурхайн тэргүүлэх технологийг ашиглан эрсдэлгүй, зардал багатай, бүтээмж өндөртэй үйл ажиллагаа явуулахыг эрмэлзсээр ирлээ. Тухайлбал, Австрали, Канадад очир эрдэнийн томоохон төсөл амжилттай хэрэгжүүлж байна.
Монгол Улс аль хэдийнэ хөгжлийнхөө замд орсон гэж бодож байна. Энэ нь Монголын төр засгийн тэргүүнүүд зоригтой шийдвэр гаргасантай холбоотой.
Энэ чуулганы зорилго нь хувийн хэвшил, олон нийт бүгдээрээ нийлж эдийн засгийн хөгжлийг хурдасгахын төлөө ярилцах явдал болов уу гэж би ойлгосон. Миний анзаарснаар төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн нягт хамтын ажиллагаа энэ зорилгод хүрэх гол гарц юм.
Би амьдралынхаа 25 жилийг уул уурхайн салбарт зориулж, дэлхийн таван тивд ажилласан азтай хувь тохиолын эзэн. Ийнхүү уул уурхайн салбар урт хугацаанд улс орныг хэрхэн өөрчилж болдгийг өөрийн нүдээр харсан туршлага дээрээ үндэслэн Монгол Улс аль хэдийнэ хөгжлийнхөө замд орсон гэж бодож байна. Энэ нь Монголын төр засгийн тэргүүнүүд зоригтой шийдвэр гаргасантай холбоотой.
2010 оноос хойш Оюу Толгой компани Монголд 7 тэрбум доллар оруулснаас дийлэнх нь дотоодын, ажилчдын хангамжид зарцуулагдсан байдаг. Монголд асар их боломж байна. Хэрэв бид хамтарч чадвал Монгол улс түншүүдийнхээ хамтаар хөгжилд хүрч чадна. Энэ торгон цаг мөчийг яаж ашиглах нь гагцхүү бид бүгдээс шалтгаална.
Монголчууд удирдан манлайлах чадвартай гэдгээ олон зуун жилийн турш түүхэнд харуулсан. Манай компанийн тухайд хүн төрөлхтний хөгжлийн хэрэгцээнд чухал байх материалуудыг нийлүүлэх зорилготой ажиллаж ирсэн 150 жилийн түүхтэй.
Манай групп Apple корпораци, Аlcoa групптэй хамтран дэлхийд анх удаа нүүрс үйлдвэрлэгч хөнгөн цагаан үйлдвэрийг Канад улсад байгуулах гэж байна.
Бид өдөр тутмын хэрэгцээ болох гар утаснаас эхлээд Тесла автомашины төмөр материалыг ч нийлүүлдэг. Бидний нөү хау Рио Тинтог дэлхийд хамгийн үр ашигтай ажилладаг компани байхад тусалдаг. Мөн бид тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх тал дээр анхаардаг юм.
Зарим нэг жишээ дурдвал манай групп Apple корпораци, Аlcoa групптэй хамтран дэлхийд анх удаа нүүрс үйлдвэрлэгч хөнгөн цагаан үйлдвэрийг Канад улсад байгуулах гэж байна. Яг энэ цаг мөч бол уул уурхайн салбарын оргил үе. Тэгэхээр Рио Тинто компани хөгжлийн эрин үед өөрчлөлт хийж яваа гэж хэлж болно. Иймд бид юу хийдгээ хүмүүст илүү сайн ойлгуулах ёстой байх.
Манай компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилждаг, Нью-йорк, Лондон зэрэг хөрөнгийн биржид бүртгэлтэй компани. Биржид бүртгэлтэй аливаа компани 4П-ийн зарчим баримталдаг. Үүнд: Гүйцэтгэл, Зах зээл дэх байр суурь, Хамтын ажиллагаа, Хамт олон гэсэн зүйлс багтана.
Бид үнэт зүйлсээ шинэчлэн баяжуулж, манлайллын сургалт зохион байгуулаад зогсохгүй ил тод байдал, аюулгүй ажиллагаа, хариуцлагатай уул уурхайн тал дээр амжилттай ажиллаж байна. Түүнчлэн бид ажилтнуудаасаа дүрмээ дагах амлалт авч, үнэт зүйлээ алдахыг хүлээн зөвшөөрдөггүй.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын дараа бид 12 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байх болно. Энэ нь МУ-ын нэг жилийн ДНБ-ээс давсан тоо гэдгийг цохон хэлье.
Оюу Толгой бол Рио Тинтогийн хамгийн залуу зэсийн уурхай юм. Иймд бид их анхаарал тавьж аюулгүй ажиллагааны хамгийн шилдэг үзүүлэлттэй уурхай болгоод байна. Мөн бидний гэрээний ил тод байдлыг олон улсын байгууллагууд өндрөөр үнэлсэн билээ.
Бид нийт хувьцаа эзэмшигчдийнхээ нэрийн өмнөөс дэлхийд ховорхон Зэсийн уурхай болох Оюу Толгойг ажиллуулдгаараа бахархдаг. Энэ үйлдвэр маань бүрэн боломж бололцоогоороо ажилбал сайн чанарын зэсийг үйлдвэрлэх бүрэн боломжтой.
Бидний стратегийн түншлэл 2009 онд Оюу Толгойн гэрээг байгуулснаар албажиж, улмаар 2015 онд гүний уурхайн бүтээн байгуулалтаар дахин баталгаажсан билээ. Эдгээр гэрээ нь Монгол Улсад их хэмжээний хөрөнгө оруулалт татах бололцоог нээсэн юм.
Манай хувьцаа эзэмшигчид Монголд 7 тэрбум доллар хөрөнгө оруулалт хийгээд байгаа бол санхүүгийн 15 байгууллагатай хамтран 5,5 тэрбум доллар хийсэн. Харин гүний уурхайн бүтээн байгуулалтын дараа бид 12 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байх болно. Энэ нь МУ-ын нэг жилийн ДНБ-ээс давсан тоо гэдгийг цохон хэлье.
Дээрх хөрөнгө оруулалт Монголд үр өгөөжөө өгөөд эхэлчихсэн. Тухайлбал, Манайх Монголын томоохон татвар төлөгч аж ахуй нэгж болсон. 2010 оноос хойш тус компани 1,7 тэрбум долларыг татварт төлсөн. Мөн хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогч болжээ. Өдгөө 14000 хүнийг ажлын байраар хангасны 94 хувь нь Монголчууд байдаг.
Гүний уурхайн ажиллаж эхэлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болох бөгөөд хүний амьдралын хэд хэдэн үеийг дамнан ажиллах бололцоо бүрдэх юм.
Бид цаашид энэ эрчээрээ хамтран ажиллаж чадвал эерэг нөлөө илүү гарч ирэх боломжтой. Гүний уурхайн ажиллаж эхэлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болох бөгөөд хүний амьдралын хэд хэдэн үеийг дамнан ажиллах бололцоо бүрдэх юм.
Одоо дэлхийн зэсийн уурхайн төлвийн талаар ярья. Ерөнхийдөө зэсийн олборлолтын ирээдүй нааштай харагдаж байна. Эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт хомсдон, үнийн хувьд таатай орчин нөхцөл бүрдүүлэх юм. Эрэлтийг нэмэгдүүлж буй хүчин зүйлсэд дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний төрөд бүрийн хэрэглээнээс шалтгаалах сонирхолтой төслүүдийг нэрлэж болно. 2020 он болон түүнээс хойш зэс үнэд хүрэх болно.
Монгол Улсын хөгжлийг хэрхэн хурдасгаж, хөрөнгө оруулалт татах вэ гэдэг сэдвээр бид өнөөдөр ярилцаж байгаа шүү дээ. Бусад орноос ажигласан жишээн дээрээс яривал нэгдүгээрт хөрөнгө оруудагчдад тодорхой байдлыг бий болгож байж их хөрөнгө оруулалт авна. Эхний хөрөнгө оруулалт их байж гэмээнэ урт хугацаанд байгуулсан гэрээ нь амжилттай байна.
Мөн эргээд байгуулсан гэрээгээ сахин дагах нь чухал. Чили зэрэг бусад орнууд ч гэсэн гадны хөрөнгө оруулалт татах зорилгоор харилцан санхүүгийн тогтвортой байдлын гэрээ байгуулсан байдаг. Оюу Толгойн хувьд хөрөнгө оруулалтын гэрээний халдашгүй байдал дээр оршин тогтнодог юм. Эдгээр гэрээ нь хөрөнгө оруулалтыг хийх үндэс суурь болдог гэж ойлгох хэрэгтэй.
Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татахад өрсөлдөөн ихтэй байдгаас нарийн төвөгтэй төслүүдэд анхнаасаа тодорхой байдал бий болгох шаардлагатай. Товчхондоо ямар ч томоохон хөрөнгө оруулагч ийм гэрээ байгуулахгүйгээр хөрөнгө оруулдаггүй. Байгуулсан гэрээнээс эргэж буцвал бусад гадны хөрөнгө оруулагчдад үл итгэх байдлыг төрүүлдэг.
Бид говь нутагт ус бол чандмань эрдэнэ гэдгийг мэдэрч орон нутгийн иргэдийг цэвэр усаар хангах систем бий болгосноороо бахархдаг.
Хоёрдугаарт эрх зүйн бат бэх тогтолцоотой байж, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах ёстой. Энэ нь хөрөнгө оруулагчдыг уг тогтолцоонд итгэж захирагдах бололцоог олгоно. Хуулийг бүгдэд тэгш тууштай мөрдүүлэхэд асуудлыг бодит байдалд тулгуурлаж шийдвэрлэх чухал юм.
Мөн түүнчлэн бид говь нутагт ус бол чандмань эрдэнэ гэдгийг мэдэрч орон нутгийн иргэдийг цэвэр усаар хангах систем бий болгосноороо бахархдаг. Бид усны дахин ашиглалтыг 85 хувьд хүргэсэн.
Цаашид Монгол дахь гадаадын хамгийн том хөрөнгө оруулагч хэвээр үлдэж, илүү ихийг хийхийг хүсч байна. Харин Оюу Толгой төсөл амжилттай хэрэгжсэн нөхцөлд л энэ бүхэн биелэлээ олон боломжтой гэж бодож байна.
Энэ салбарт олон жил ажилласны дүнд эрдэс баялгийн салбарт амжилттай хэрэгжүүлсэн төслүүдээсээ жишээ татмаар байна. Рио Тинто Чили улстай хамтран дэлхийн хамгийн том зэсийн уурхай дээр ажилласан. Чили бол олон талаараа монголтой ижил төстэй харьцуулж болмоор улс л даа.
Ердөө 50 жилийн өмнө Латин Америкийн алслагдмал, жижиг улс байсан ч одоо энэ орон хувийн компаниудад ажиллах эрхийг олгон, чөлөөт зах зээлд шилжиж чадсан том орон болжээ.
Энэ амжилтын гол шалтгаан нь 1980-аад оноос хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг зөвшөөрсөн явдал. Ийнхүү 1990 оноос хойш 10 дахин өссөн эдийн засагтай болсон нууц нь эдийн засгийн олон тулгуурт бодлого баримталсан нь болов уу гэж бид үздэг. Гэвч энэ өсөлтийн хажуугаар экспортод эзлэх хувь хэмжээ нь 80-50 хувь болж буурсан. Үүнээс суралцах зүйл нь тууштай өсөлтийн бодлого баримтлах шаардлага юм. Ийм амжилтыг МУ бүрэн давтах боломжтой.
Оюу Толгойд Рио Тинтогийн хөрөнгө оруулалт, технологи шаардлагатай. Энэ ажлыг үргэлжлүүлэх боломж олгооч гэж хүсч байна.
Оюу Толгойд Рио Тинтогийн хөрөнгө оруулалт, технологи шаардлагатай. Энэ ажлыг үргэлжлүүлэх боломж олгооч гэж хүсч байна. Бид гүнийн уурхайд жил бүр 1 тэрбум долларыг зарцуулж, Монголд шинэ ур чадвар нутагшуулахыг хичээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм. Төслийн бүх хамтрагч үүнд чиглэн ажиллах нь амин чухал.
Эцэст нь Рио Тито компани урт хугацааны сайн түнш байж Монголыг хөгжилд хөтлөхөд хамтран ажиллана гэж хэлмээр байна. Бидэнд өөр зам байхгүй. Монгол орны хөгжлийг хамтдаа урагшлуулахын төлөө бүх хүчээ нэгтгэцгээе.
Б.Минжин