Монголын маркетингийн холбооны санаачлан 3 дах жилдээ зохион байгуулж буй “Нийгмийн Маркетинг Форум 2018”-д ирснээр бизнесүүд брэнд болон бүтээгдэхүүнийхээ маркетингийг нийгмийн сонирхол, хурцадмал асуудалтай амжилттай холбож ялгарал бий болгон, олон нийтийг хамарсан давлагааг өрнүүлж чадсан Канны олон улсын зар сурталчилгааны креатив наадмын шилдэг бүтээлүүд, дотоодын кейсүүд болон нийгмийн асуудлыг олон нийтэд хүргэсэн, шийдэхэд нөлөөлсөн, уриалсан шилдэг контентууд, болон төслүүдийн маркетингийн стратеги, аргачлалуудтай танилцана.
Хаана: Блү Скай Зочид Буудал, Диамонд Танхим
Хэзээ: 2018 оны 5 дугаар сарын 24-ний Пүрэв гараг, 14:00 цагаас
- Бүртгэлийн линк: https://bit.ly/2rYg622
- Эвентийн линк: https://bit.ly/2s0NKmN
АРГА ХЭМЖЭЭНД ИРСЭН ХҮМҮҮС ЯМАР МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛЭЭР ЦЭНЭГЛЭГДЭХ БОЛ?
Өнөөдөр бизнесийн эзэд, маркетерууд хоорондоо ялгарах зүйл үгүй болсон ижил төсөөтэй бүтээгдэхүүнүүдийн ширүүн өрсөлдөөн дунд сурталчилгааны бөмбөгдөлтөнд дөжирсөн хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд маркетингийн контентуудаа хэрхэн органикаар, бага зардлаар өргөн хүрээг хамарч, үр дүнтэйгээр түгээх аргыг олох том сорилттой тулгараад байна.
Энэ сэдвийг өнгөрсөн жилийн форумаар хөндөхөд Каннын креатив чиглэлээр Ariel брэндийн жендерийн асуудлыг хөндсөн 2 тэрбум хүнийг хамарсан давлагааг бий болгож, борлуулалтаа 76 хувиар өсгөсөн, Dove брэндийн эмэгтэйчүүдийг гоо сайхандаа итгэлтэй байхыг ойлгуулсан нийгмийн кампанит ажлууд, Tesla брэндийн ямар ч маркетингийн зардал гаргаагүй мөртлөө олон зуун захиалга авсан цахилгаан автомашины жишээнүүдийг танилцуулж байсан.
Энэ жилийн форумаар Дэлхийн шилдэг кейсүүдээс гадна, салбартаа амжилттай яваа залуусыг олон нийтэд таниулж, Signature нэтворк үүсгэсэн, нийгмийн зан төлвийг өөрчлөх уриалга бүхий “Зөв гэр бүл” зэрэг кампанит ажлуудын стратеги танилцуулагдана.
Уламжлалт маркетингийн зардал улам өсч байгаа ч үр нөлөө нь тэр хэмжээгээр буурч байгааг Монголын Үндэсний медиа хэрэглээний 2018 оны судалгааны үр дүн болох бүх уламжлалт медиагаас хүмүүс, хэрэглэгчдийн мэдээлэл авах байдал огцом буурч, эсрэгээр ухаалаг утас, интернэтийг Монгол улсын нийт хүн амын 80 гаруй хувь нь хэрэглэж байгаагаар баталж байна. Үүнийг үнэн болохыг харуулах мэт сошиал медиаг мэдээлэл түгээх гол сувгаа болгож, бүтээлч шийдлүүдийг ашиглах замаар хүүхдүүдэд зориулж “Ид Шидийн Орон”-ыг бүтээн байгуулахад тэрбум гаруй төгрөгийг олон нийтээс босгож чадсан жишээг “Нийгмийн Маркетинг Форум 2018” дээр ирж сонсоорой.
Хэдийгээр маркетерууд интернэт, дижитал, сошиал маркетингийн чухлыг ойлгож байгаа ч шинэ платформуудыг олж илрүүлэх, түүнийг ашиглах аргад суралцахдаа хэт төвлөрч, зорилтот бүлэг, хэрэглэгчдийнхээ зүрх сэтгэлийг эзэмдэх, органикаар түгээгдэх контентыг агуулгыг хөгжүүлэх, түүнд суралцахад анхаарахгүй байна.
Тэгвэл та энэ жилийн форумд оролцсоноор хүүхэддээ цаг зав бага зарцуулдаг эцэг эхүүдийн хандлагыг өөрчлөх зорилгоор “Хонгор үрдээ 20 минутыг” нэртэй компанит ажлыг өрнүүлж, контент бүтээгч нарын сайн дурын оролцоонд түшиглэн, бага зардлаар олон мянган шэйр, үзэлт, энгэйжменттэй контентуудыг бүтээсэн түүх болон “Бид Монгол Агуулга” ТББ-н дизайнер залуусын “БИ+Д Өөрөөсөө эхлэе” төслийн зурагт хуудсуудаараа хотжилтоос үүдэлтэй сөрөг үр дагаварууд гэсэн “уйтгартай” сэдэв рүү залуусын анхаарлыг хэрхэн хандуулж чадсаныг сонсох болно.