Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн 101 дэх улирлын Стэнлийн цомын төлөөх өрсөлдөөн тун сонирхолтой өрнөж байна. Өчигдөр буюу даваа гарагт Өрнөд бүсийн аваргын цуврлын 5 дахь тоглолт Канадын Виннепег хотод болж Вегас Голден Найтс баг аваргын төлөө шалгарсан билээ.
Харин тэдний эсрэг хүч үзэх баг өнөө өглөө шийдэгдэх магадлал өндөр байсан ч тоглолт тэс өөр боллоо. Дорнодын цувралд Тампа Бэй Лайтнинг баг 3-2-ын харьцаатайгаар илүүрхэж байсан.. Ялангуяа өнөө өглөө болсон тоглолтонд тэд цувралыг 4-2 болгох боломж байсан юм. Орон нутгийн цагаар өнөө өглөө АНУ-ын Вашингтон хотноо болсон тоглолтын эхний үед хоёр багийн довтолгоо, хамгаалалт тун жигд сайн байж, аль аль нь өрсөлдөгчдөө гоол оруулах боломжыг олгосонгүй.
Зочид энэхүү тоглолтонд хожил байгуулвал, бүсийн аваргаар тодорч улмаар Стэнлийн цомын төлөө өрсөлдөх байлаа. Гэсэн олон мянган хөгжөөн дэмжигчдийнхээ дэмжлэг дор тоглож байгаа Вашингтон хотын баг Капиталс тэдэнд тийм боломжыг огт өгсөнгүй.
Хэдийгээр эхний үе 0-0-ийн харьцаатай өндөрлөсөн ч, хоёрдугаар үеийн цаг дуусахад 4 минут дутуу байхад Вашингтон Капиталс багийн 19 дугаартай Швед тоглогч Никлас Бекстромын дамжуулалтаар Америк залуу Ти-Жи-Оши гоол орууллаа. Тэрбээр 2012 онд 26 настайдаа Сент Луйз Блюз багийн эгнээнээс плей-оффын анхны гоолоо бүртгүүлж байсан. Тэр цагаас хойш улирал бүрт шилдэг тоглолтуудаа үзүүлсээр байгаа юм.
Хоёрдугаар үед нэмж гоол ороогүй бол шийдвэрлэх гуравдугаар үед багуудын тэмцэл, довтолгоо улам ширүүсч эхэлсэн. Улмаар 3-р үеийн цаг дуусахад 9 минут гаруйн хугацаа дутуу үед талбайн эздээс Смит Пелли гоол оруулж, багтаа хэрэгтэй гоолыг оруулж, хөгжөөн дэмжигчидийнхээ урам зоригыг бадраалаа.
Тоглолтын үндсэн цаг дуусахад минут хүрэхгүй хугацаа үлдээд байхад Ти-Жи-Оши ахин өрсөлдөгчийнхөө торыг хөдөлгөж дубль хийснээр тоглолтын эцсийн цэгийг тавьлаа. Энэхүү тоглолтонд чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогч бол Вашингтан Капиталсын хаалгач Холтбю юм. Тэрбээр эсрэг багийн 24 довтолгоог аюулгүй болголоо.
Ийнхүү цуврал 3-3 болж, Дорнод бүсийн аварга 7 дахь тоглолтоор шийдэгдэх боллоо. Тэдний эсрэг өрнөд бүсээс анхны улиралдаа тоглож, Стэнлийн цомын аваргын төлөө шалгарч хоккей сонирхогчдыг алмайруулаад байгаа Вегас Голден Найтс баг хүлээж байна.