Жузеппе Миацца буюу олны мэддэгээр Сан Сиро цэнгэлдэхэд хөлбөмбөгийн нэгэн цагийн од тоглогчид хуран чуулж хандивийн тоглолт хийлээ. Уг тоглолт алдарт хөлбөмбөгчин Андре Пирлогийн үдэлтийн тоглолт байсан юм.
Италийн алдарт хөлбөмбөгчин Андре Пирло хөлбөмбөгтэй салах ёс хийлээ. Түүний үдэлтийн тоглолтонд сүүлийн 20 жилийн хугацаанд төрөн гарсан домогт хөлбөмбөгид болон Жианлужи Буффон, Хавиерь Занетти, Роналдо, Фрэнк Лампард, Франческо Тотти, Кларэнс Сийдорж, Кафу, Карлос Тевез, Андре Шевченко тэргүүтэй шилдгүүд оролцсон байна.
Хөх болон цагаан багуудад хөлбөмбөгичд хуваагдан өрсөлдсөн бөгөөд тоглолт 7-7-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ. Цагаан багаас СУПЕР ПИППО буюу Филипе Инзаги 3 гоол оруулж Хеттрик толилуулжээ. Пирлогийн тухайд хөх цагаан багт аль алинд нь нэг үе тоглосон бөгөөд тоглолт дуусахаас 10 минутын өмнө өөрийн хүү Никкологоор сэлгэгдэн талбайд суужээ.
Пирло Италийн хамгийн алдартай 3 клуб болон Интер Милан, АС Милан, Ювентус багуудад карьерийнхаа оргил үеэ өнгөрүүлээд хожим Америкийн Мэжор лиг соккерийн "Нью-Йорк Сити" багаас зодог тайлсан билээ.
Тэрбээр АС Миланы хамтаар Сери А лигт 2 удаа, Ювентусын хамтаар 4 удаа түрүүлж байсан бөгөөд 2 удаа аваргуудын лигийн цомыг АС Милан клубт байхдаа өргөж байсан.
Гэхдээ түүний оргил амжилт бол 2006 оны Германд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Италийн шигшээ багийнхаа хамтаар түрүүлсэн мөч билээ.