Эдийн засгийн чуулган 2018-аас шууд
"Мега төслүүд болон төрийн өмчит компаниуд" салбар хуралдаан өчигдөр үдээс хойш болов. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, "Эрдэнэс Монгол" компагийн Бизнес хөгжил хариуцсан захирал О.Одбаяр, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, "Гложекс" компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар нар энэ хуралдаанд оролцсон юм.
Одоогооор манай улсад ганцхан мега төсөл хэрэгжиж байгаа нь Оюутолгой юм. Гэвч энэ төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсон төрийн түшээдийг хорьж цагдаад байгаа нь дараа дараагийн мега төслийн эхлэлд хориг саад болох вий гэж бизнес эрхлэгчид санаа зовж байна. Таван толгойн цахилгаан станц, тавдугаар цахилгаан станц гэх мэт олон төслийн сураг алдраад удаж байна.
Оюу толгой үр өгөөжтэй ажиллаж байна. Сүүлийн үед хүн бүр энэ төслийн талаар ярих болсноор хоёр хөрөнгө оруулагчийн хооронд үл ойлголцол үүсэх вий гэж болгоомжилж байна.
Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга салбарт нь хэрэгжүүлж байгаа төслүүдийг товч танилцуулав. Говь-Алтай аймгийн Хүрэн голын нүүрсний уурхайг түшиглэн, 100 мегаваттын цахилгаан станц барина. Багануур-Чойрын 220-ын шугам гэх мэт дамжуулах шугамууд мөн татна гэв.
Тавдугаар цахилгаан станцыг барих компанийн сонгон шалгаруулалтыг хийсэн. Гэвч газрын асуудал маргаантай байна. Багануурын 700 мегаваттын цахилгаан станцын гэрээг мөн хийчихсэн. Уг нь Төвийн бүсэд нэг л эх үүсвэр шаардлагатай тул 5 уу, Багануурын ЦС уу, гэдэг сонголт хийх ёстой. Багануурын ЦС-ын хувьд технологи талаасаа боломжгүй юм билээ.
О.Одбаяр: "Эрдэнэс Монгол" компанийн охин компаниудаас Оюу толгой үр өгөөжтэй ажиллаж байна. Сүүлийн үед хүн бүр энэ төслийн талаар ярих болсноор хоёр хөрөнгө оруулагчийн хооронд үл ойлголцол үүсэх вий гэж болгоомжилж байна. "Эрдэнэс Таван толгой" мөн ашигтай ажиллаж байна.
Энэ компани их ирээдүйтэй. Багануур, Шивээ-Овоогийн уурхайнууд өртгөөсөө доогуур үнээр дулааны цахилгаан станцуудад нүүрсээ нийлүүлдэг. Иймд эдгээр компаниуд ашигтай ажиллахаас илүүтэй нийслэлчүүдийг цахилгаан, дулаанаар хангах чухал үүргээ тасралтгүй биелүүлж байна.
1072 хувьцааг нээлттэй арилжиж эхэллээ гэхэд учиргүй их ашиг олно гэж би бодохгүй байна. Ер нь хувьцааг хөрөнгө оруулагчид богино хугацаанд ашиг олох гэж худалдан авдаг гэв.