БНХАУ-ын зах зээлд нүүрсний ханш ойрын хоёр сарын хугацаанд өсөх төлөвтэй байгаа гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид таамаглаж байна. Учир нь Хубэй, Хунан, Жианси, Жижианг, Гуанси мужид тавдугаар сарын дундуур 35-аас дээш хэмийн халуун болох төлөвтэй байгаа, энэ хэрээрээ цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэнэ гэж тооцоолжээ. БНХАУ-ын гол зургаан цахилгаан станцын долоо хоногийн нүүрсний хэрэглээ нэмэгдсээр хоёрдугаар сараас хойших дээд түвшинд хүрсэн байна. Харин нүүрсний агуулахууд дахь нөөцийн хэмжээ сүүлийн гурван сарын хамгийн доод түвшинд очоод байгаа юм.
Үүнээс гадна энэ он гарснаас хойш “Hainan Mining Industry”, “Henan Energy Group”-ийн нүүрсний ордуудад таван удаа томоохон осол гарсан байна. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газар аюулгүй байдал, байгаль орчны хяналтаа чангатгаж, тавдугаар сар гарснаас хойш хэд хэдэн уурхайг хаагаад байгаа ажээ. Энэ нь олборлолт буурах, цаашлаад зарим компанийн үйл ажиллагаагаа тэлэх бодлогыг хязгаарлаж байна. Оны эхний дөрвөн сард “Shenhua Energy”-ийн олборлолт 6.2 хувиар, "China Coal"-ийнх 4.2 хувиар тус тус буурчээ.
Т.Элиса