Эдийн засаг тэлж, уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэж байгаатай холбоотойгоор ачааны буюу хүнд даацын автомашины импорт нэмэгдэж байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар ачааны автомашины импорт өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өсөж, 5582-т хүрсэн талаар Үндэсний статистикийн хороо мэдээлж байна.
Нийт импортын дийлэнхийг буюу 63 хувийг БНХАУ-аас, 10.7 хувийг Япон улсаас, долоон хувийг БНСУ-аас импортолсон байна. Харин мөнгөн дүнгээр тооцвол 84.8 сая ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 дахин өссөн үзүүлэлт болж байна. Уул уурхайн тоног, төхөөрөмж импортлогч компаниуд санхүүжилтээ дотоодын банкнууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудын зээлээр шийдэж байгаа аж. Ялангуяа “Komatsu” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголия" компани Япон, Монголын Засгийн газар хоорондын тохиролцооны дагуу олгох экспортыг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдан санхүүжилт татсан байна. “JBIC” буюу Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлийн хүрээнд Монгол Улсад нийт найман тэрбум иений зээл олгох боломжтой байдаг аж. Үүнд “ “Трансвест Монголия” компани хоёр жил дараалан хамрагдаж чадсан гэж мэдээллээ.
“Трансвест Монголиа” ХХК-ийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Д.Болдсүх
Харин АНУ-ын “Caterpillar” брэндийн Монгол дахь дилер, “Вагнер Ази тоног төхөөрөмж” компани энэ оны борлуулалтаа 30-40 хувиар өснө гэж тооцоолж байна. Түүнчлэн алтны салбар дахь байр сууриа бэхжүүлэхээр зорьж байна гэж мэдээллээ.
“Вагнер Ази тоног төхөөрөмж” Гүйцэтгэх захирал Кэлвин Эндрив Каукинэн
Э.Төгөлдөр