Хөдөө аж ахуйн биржийг олон нийтэд нээлттэй хувьчлахаар Засгийн газар шийдвэрлээд байна. Урьдчилсан байдлаар ХААБ ХХК-ийн 49 хувийг хувьчлах хэрэгтэй гэж Засгийн газар үзжээ. ХААБ 2017 онд 1.9 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь төлөвлөснөөс 24 орчим хувиар давсан үзүүлэлт болсон байна. Ингэснээр тус бирж 2017 онд 436.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа ашигтай ажилласан гэж ХААБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Баатар онцолж байсан юм. Тус бирж 2017 онд нийт 6.9 мянган тонн ноолуур, 10.9 мянган тонн хонины ноос гэх мэт түүхий эдийг арилжиж, нийт 572 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. 2018 он гарснаас хойш таван сарын хугацаанд 285.8 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаад байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХААБ-д брокерын зургаан компани зуучлалын үйл ажиллагаа явуулж байна.
Б.Дөлгөөнзул