Олон улсын ган төмөрлөг үйлдвэрлэгчид саяхан хямарч байлаа. Ган төмөрлөгийн хэт нийлүүлэлт дэлхийг хамарснаас АНУ-ын US Steel, Люксембургийн ArcelorMittal, Өмнөд Солонгосын Posco зэрэг компани хүнд нөхцөлтэй тулгарсан билээ. Дэлхийн санхүүгийн хямралын дараа төмөрлөгийн салбарын алдагдал ихсэж, хувьцааны үнэ унан, ажилчид олон мянгаараа халагдаж байв. Хүнд хүчир хоёр жилийн эцэст бараан үүл арилж эхэллээ.
Хятадад эдийн засгийн шинэчлэл өрнөж, дэлхийн эдийн засаг сэргэсэн нь гангийн үнийг өсгөж, үйлдвэрлэгчдийн ашиг орлого сүүлийн жилүүдэд сайжирсныг шинжээчид онцолж байна.
Үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг ArcelorMittal компанийн энэ оны эхний улирлын тайлангийн дүн 2011 оноос хойш тохиолдож байгаагүй өөдрөг гарсан нь ган төмөрлөгийн салбар сэргэж буйг нотлов. “Дэлхийн ган төмөрлөгийн зах зээлд эрэлт, нийлүүлэлт аль аль нь тогтвортой байна. Энэ оны урьдчилсан тооцоо оны эхэн үеийнхтэй харьцуулахад хавьгүй өөдрөг гарлаа” хэмээн тус компанийн хөрөнгө оруулалт хариуцсан тэргүүн Дэниэл Фэйрклаф шинжээчдэд тайлбарлав.
ArcelorMittal-ийн хүү, татвар, элэгдэл хорогдол тооцоогүй орлого жилийн өмнөх үеэс 17 хувиар өсөж, 2.5 тэрбум ам.доллар болжээ. Ган төмөрлөгийн ихэнх компани 2015-2016 оны уналтын үеийг давж гарахын тулд зардлаа танах арга хэмжээ авсны дараа макро эдийн засаг салбарын хэмжээнд сайжирч эхлэв. АНУ- ын санхүүгийн Jefferies группийн шинжээчдийн тооцоогоор ган төмөрлөгийн салбарын орлого сүүлийн арван жилийн үнэмлэхүй түвшинд өсөөд байна. ХБНГУ- ын аж үйлдвэрийн ThyssenKrupp групп Европын гангийн салбарын хагас жилийн ашиг гурав дахин өссөн дүнтэй тайланг энэ долоо хоногт нийтэллээ. Японы JFE, Nippon Steel & Sumitomo Metal компани ч жилийн ашиг нь эрс өссөн статистикийг өнгөрсөн сард гаргасан.
Давтагддаг мөчлөгтэй, заримдаа эмзэг, сүүлийн жилүүдэд өсөлтөөс илүү уналт туулсан төмөрлөгийн үйлдвэрлэлийн сайхан цаг хэр удаан үргэлжлэхийг таахаар оролдож байна. Тааврын төвд дэлхийн ган үйлдвэрлэлийн талыг дангаараа үүрдэг, төмөрлөгийн салбарт гол нөлөөтэй Хятад улс орж ирнэ. Дотоодын эрэлт буурснаас тус улсын гангийн үйлдвэрүүд асар их илүүдэл бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд шударга бус хямд үнээр нийлүүлж байна гэх зэмлэл хүлээсэн. Дараа нь Хятадад барилга үйлдвэрлэл сэргэсэнтэй зэрэгцэн Бээжин хэт хуучирсан гангийн үйлдвэрүүдийг олноор хаасан нь зах зээлийг илүү таатай болгов.
“Хятададын ган үйлдвэрлэгчид ашигтай ажилладаг нь сүүлийн хэдэн жилд тохиолдож байгаагүй үзэгдэл. Дотооддоо ашигтай ажиллана гэдэг нь Хятадаас бараа материал экспортод бага гарна гэсэн үг” хэмээн Wood Mackenzie- ийн шинжээч Алекс Гриффитс тайлбарласан юм.
БНХАУ- ын гангийн экспорт 2015 онд оргилдоо хүрч, 110 сая тонн болжээ. Дараа нь 2017 онд 73.3 сая тонн болж, гуч гаруй хувиар буурав. Харин АНУ-ын гангийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 83.3 сая тонноор хэмжигдэж байлаа. Нийлүүлэлт хязгаарлагдсанаар ган төмөрлөгийн зах зээл тэнцвэржсэн нь бүс нутгийн бүтээгдэхүүний үнэд тусгалаа олов. Халуун цувимал хуудсан гангийн бенчмарк үнэ ХБНГУ-д хоёр дахин, АНУ-д 2.5 дахин үнэд орсныг консалтингийн CRU компани мэдээллээ.
Гол нь ган үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ борлуулах үнэ, түүхий эдийн зардал хоёрын зөрүү ихэссээр байгаа нь ашиг орлого нэмэгдэх таатай нөхцөл болж байна. АНУ, Европ, БНХАУ- д түүхэн дунджаа хэдийнэ давсан ган төмөрлөгийн үнэ удахгүй буурах ч урт хугацаанд тогтвортой байх төлөвтэйг Jefferies-ийн судалгаа харуулав. “Ган төмөрлөгийн ирээдүй өнгөрсөн үеэс илүү, одоо үеэс арай дор байх нь” хэмээн Jefferies-ийн шинжээч Сет Розенфельд тайлбарлав. “Шинэ хэвийн үнэ хэд байх ёстойг тодорхойлох нь чухал. Үнэ цаашид хэр унах бол” гэв.
АНУ, БНХАУ- ын худалдааны харилцаа хүйтэрсэн нь ган төмөрлөгийн үйлдвэрлэлд занал болж байна. Ган төмөрлөг, хөнгөн цагааны импортод нийтэд нь тариф тогтоохоор сүрдүүлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхны шаардлагаа зөөлрүүлж зарим холбоотнуудаа татвараас чөлөөлсөн.
Гэхдээ шинэ тарифыг хараахан мөрдөж эхлээгүй ч АНУ-ын ган үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ урьдынхаас үнэтэй борлуулж байна. “Үйлчлүүлэгчдийн маань байнга ярьдаг гол эрсдэл бол дан ганц ган төмөрлөгийн тариф бус, илүү өргөн хүрээтэй гааль татварын саад бэрхшээл, АНУ, БНХАУ- ын худалдааны дайн” хэмээн Wood Mackenzie- ийн ноён Гриффитс анхааруулав.
Майкл Пулер