Их Британи дахь Starbucks болон бусад кофены сүлжээнд Засгийн газрын шинэ удирдамж хэрэгжүүлэх шаардлага тулгарлаа. Сайд нар хүүхдийн хэт таргалалт нэмэгдэж буйтай тэмцэхийн тулд сүүн ундаа болон жимсний шүүсэн дэх чихэрлэгийг багасгах арга хэмжээ боловсруулсан байна. Мягмар гарагт Английн нийтийн эрүүл мэндийн газар сүүтэй латте, кофе зэрэг сүүн ундааны калори болон чихэрлэгийг багасгах зохицуулалт гаргаснаа зарлав. Өнгөрсөн онд төлөөлөгчдийн танхимын гишүүд жимсний шүүс ба сүүн ундаанд чихэрлэгийн татвар ногдуулсныг үргэлжлүүлэхийг уриалсан боловч Засгийн газар татгалзсан юм.
Эрүүл мэндийн газрын мэдэгдэлд өнөө үед хүүхдүүд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр дахин илүү сахар хэрэглэж байгааг дурджээ. Үүнээс зөвхөн жимсний шүүс гэхэд 4-18 насныхны өдөрт хэрэглэж буй чихэрлэгийн 10 хувийг өгдөг аж. Засгийн газар хийжүүлсэн ундаанаас ялгаатай нь сүү ба жимсний ундаа зарим талаар тэжээллэг агууламжтай боловч ирээдүйд дахин татвар тогтоох боломжийг үгүйсгээгүй байна. Өнгөрсөн онд Засгийн газрын хүүхдийн таргалалтыг бууруулах тухай төлөвлөгөөнд 2-15 насны хүүхдийн бараг гуравны нэг нь илүүдэл жинтэй буюу хэт таргалалттай байгааг тэмдэглэсэн. Иймээс хэт таргалалт ба чихрийн шижинг эмчлэх зардал жил бүр өсөж, цагдаа, галын алба, шүүхийн тогтолцооны нийт зардлаас давсан байна.
Нийтийн эрүүл мэндийн байгууллагын тайланд түүнчлэн хүнсэн дэх сахарын хэмжээг бууруулахад зарим ахиц гарч, эхний жилийн зорилтын хагасыг хэрэгжүүлсэн гэж бичжээ. League tables холбоо сахарын хамгийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компаниудыг нэрлэсний дотор Nestle, Kellogg’s гэх мэт олны танил брэндүүд багтжээ. Тухайлбал, McVitie-гийн Jaffa Cakes жигнэмэг 100 граммдаа 51.9 гр сахарын орцоор жагсаалтыг тэргүүлсэн бол дараа нь мөн компанийн Gold Bar, Nestle-гийн Kit Kat бичигджээ. Гэхдээ өнгөрсөн онд Kit Kat-ын чихэрлэгийн хэмжээ наад зах нь хоёр хувиар багассан бол Jaffa Cakes-ынх хэвээр үлджээ.
Nestle энэ талаар “Kit Kat жигнэмгийг шоколадаар бүрдэг учир шоколадгүй жигнэмгийг бодвол сахарын илүү өндөр агууламжтай. Ер нь Kit Kat анхнаасаа чихэрлэг бүтээгдэхүүн байсаар ирсэн. Иймээс жигнэмгүүдийг хооронд нь харьцуулснаас тухайн бүтээгдэхүүн хэрхэн өөрчлөгдөж байгааг анхаарах нь чухал” гэж тайлбарласан юм. Хүнс, ундааны холбоо гишүүдээ хамгаалж, манай үйлдвэрлэгчид сахар ба калори бууруулахдаа зоогийн газар буюу кафенээс илүүг хийж байгаа гэв.
Нийтийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан шинэ удирдамжийн дагуу 2021 он гэхэд сүүн ундаа, амтлаг кофе, халуун шоколад, жимсний шүүс болон ундаанууд шинэ стандартад нийцэх ёстой бөгөөд жимсэнд суурилсан ундааны сахарыг таван хувь багасгахаар төлөвлөжээ. Нэг удаад хэрэглэх шүүс, ундааны калори нь 150-иас дээшгүй байх ба сүүн суурьтай ундааны чихэрлэгийг 20 хувь бууруулж, калорийг 300-аар хязгаарлахаар заасан байна.
Түүнчлэн парламентын гишүүд болон анагаах ухааны мэргэжилтнүүд үйлдвэрлэгчдэд хандаж, удирдамжийг чандлан биелүүлэхэд анхаарахыг уриаллаа. Эрүүл мэндийн сайд асан Лейбор намын гишүүн Бен Брэдшоу Засгийн газрын зүгээс хэт таргалалтын эсрэг маш хүчтэй стратеги боловсруулах шаардлагатай. Хүнс ба зар сурталчилгааны компаниуд нийтийн эрүүл мэндийн хямрал ба түүнд гүйцэтгэсэн үүргээ үгүйсгэсэн хэвээр байна” хэмээн шүүмжлэв.
Сара Невилл