Хөрөнгийн зах зээл өнгөрсөн онд цөөнгүй үзүүлэлтээрээ түүхэн амжилт тогтоосон. 2017 онд хувьцааны арилжаа 64.5 тэрбум төгрөгт хүрч, бондынхыг давсан. Харин нийт арилжааны хэмжээ 859 тэрбум төгрөгт хүрч, гурван жилийн өмнөхөөс 57.2 хувиар өссөн юм. Тэгвэл энэ онд уг зах зээлийн төлөв ямар байх талаар Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайгаас тодрууллаа.
-2018 онд хөрөнгийн зах зээлд ямар хүлээлт байна вэ. Өнгөрсөн жилийн амжилтуудаа үргэлжлүүлж чадах болов уу?
-Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлд өмнө нь байгаагүй их хэмжээний арилжаа хийгдэж, компаниуд IPO хийж, бонд гаргасан амжилттай жил байлаа. 2018 онд энэ амжилтын буухиа үргэлжлэх төлөвтэй байгаа. Оны эхний улирлын байдлаар харахад хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарахаар байна. “Лэнд.мн”, “Монгол Базальт” компаниудын IPO амжилттай болж, захиалгаа давж биелүүллээ. Удахгүй хэд хэдэн компани IPO гаргахаар бэлтгэлээ базааж байна.
Даатгалын компаниуд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг бүрдүүлнэ
-Тухайлбал ямар компаниуд анхдагч зах зээлд гарахаар зэхэж байна вэ?
-“Ард даатгал” компани нэмэлт хувьцаа гаргахаар зэхэж байгаа. Үүнээс гадна хэд хэдэн даатгалын үйл ажиллагаа явуулдаг компани үнэт цаасаа гаргахаар бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржид ирүүлсэн.
-Олон улсад даатгалын компаниудыг мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тоонд багтаадаг. Даатгалын салбарынхан энэ зах зээлд орж ирэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Монголын хөрөнгийн биржид өмнө нь голдуу биет бүтээгдэхүүн гаргадаг компаниуд хувьцаагаа гаргадаг байсан. Харин энэ оноос санхүүгийн салбарынхан, ялангуяа даатгалын компаниуд хөл тавих гэж байгаа нь онцлог үйл явдал. Аливаа оронд хөрөнгийн зах зээл тогтсон үе шаттайгаар хөгждөг. Манайд анхдагч хувьцаа гаргах, хувьцаагаа хуваах зэргээр нийлүүлэлт талаасаа бүтээгдэхүүн боломжийн хэмжээнд байна. Эрэлт талаас мэргэжлийн хөрөнгө оруулагчид дутагдалтай байгаа. Даатгалын компаниуд хөрөнгийн зах зээлд орсноор мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай болох орчин нөхцөл бүрдэх боломжтой.
-Монголын хөрөнгийн зах зээлд өнгөрсөн онд давхар бүртгэлтэй компани хувьцаа гаргах эрх зүйн орчин бүрдсэн. Хэзээ анхны давхар бүртгэлтэй компани арилжаагаа эхлэх вэ?
-Энэ долоо хоногт багтаж анхны давхар бүртгэлтэй компани хувьцаагаа гаргах гэж байна. Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Erdene Resource Development компани Монголын зах зээлээс 1.2 сая канад доллар татан төвлөрүүлэхээр зорьж байгаа. Энэ бол Монголын хөрөнгийн биржийн хувьд шинэ бүтээгдэхүүн, түүхэн үйл явдал. Гаднын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг, Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд манай зах зээл үүд хаалгаа нээнэ гэсэн үг. Хэрэв эхнийх нь амжилттай болбол ар араасаа олон компанийг дагуулах байх.
- 2018 онд өмнөх оны амжилтын буухиа үргэлжлэх төлөвтэй.
- Хэд хэдэн даатгалын компани үнэт цаасаа гаргахаар бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржид ирүүлсэн.
- Иргэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас илүү мөнгөө банкинд хадгалуулах, цаашлаад санхүүгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүн сонирхох хандлагатай байна.
2017 онд иргэд, байгууллагын хадгаламж нэг тэрбум ам.долларт хүрсэн
-Монголын хөрөнгийн зах зээл тийм ч том биш. Тиймээс компаниудын хөрөнгө босгох боломж ч хязгаартай гэх нь бий. Энэ зах зээлийн багтаамж хэр байдаг вэ?
-Иргэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас илүү мөнгөө банкинд хадгалуулах, цаашлаад санхүүгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүнийг сонирхох хандлага их байна. Өнгөрсөн онд иргэд, байгууллагын банкин дахь хадгаламжийн хэмжээ нэг тэрбум ам.долларт хүрсэн. Тиймээс энэ нөөцийг хөрөнгийн зах зээл рүү оруулах бүрэн боломжтой.
Э.Соёл