Энэ сард нийт 732 иргэн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн талаар өнөөдөр АТГ мэдээллээ. Эдгээр иргэд нийтийн алба хашихад ашиг сонирхлын ямар нэг зөрчилтэй эсэхийг АТГ шалгадаг. Ингэхэд
- ЦЕГ,
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар,
- Татварын ерөнхий газарт илүү олон иргэн шинээр ажилд орохын тулд хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ ирүүлжээ.
Энэ нь эдгээр байгууллагуудын хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн их байгааг харуулдаг.
Төрийн албан хаагчид ажлаас халагдах, цомхотгол орох тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас нөхөн төлбөр авдаг.УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Нийгмийн даатгалын сангаас нийт 43 тэрбум төгрөгийг дээрх шалтгааны улмаас зарцуулсныг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Энэ нь угаасаа төсвөөс татаас авдаг нийгмийн даатгалын санд хүнд тусах нь тодорхой.
Иймд эдийн засагчид төрийн байгууллагын шинэ дарга нар ажилтнуудаа дураараа халж солин, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байгааг шүүмжилдэг. Сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг олноор нь, үндэслэлгүй халдгийг зогсоохын тулд халах шийдвэр гаргасан дарга өөрөө гэнэт халагдсаны төлбөр төлдөг байх зохицуулалтыг ч санал болгодог юм.