Шүүхэд шилжүүлэх саналтайгаар АТГ-аас дараах хэргийн материалуудыг прокурорт хүргүүлэх саналтай байна гэж өнөөдөр мэдээлэв.
- БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Даваасамба бусдаар зуучлуулан 150 сая төгрөгийн хахууль авч, самрын яс экспортлох зөвшөөрөл олгосон,
- Багануур ХК-ий охин компани болох “Багануур элч”-ийн гүйцэтгэх захирал асан н.Батболд компанийн хөрөнгийг хувьдаа завшсан,
- Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Ривэр Гарден хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй, 340 метр кв хэмжээтэй орон сууц худалдан авсан. Гэвч ХОМ-тээ энэ тухай тусгаагүй, орлогын эх үүсвэрийнхээ талаар тайлбар өгч чадаагүй. Энэ хэргийг долоо дахь удаа шүүхэд шилжүүлжээ.
- Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ 2016 онд албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Бэрэн” группын барьсан Хангай хотхоноос 124 айлын орон сууцыг тендер зарлалгүй худалдан авч, улсын төсөвт 972 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй.
Энэ хэргийг Сонгино Хайрхан дүүргийн шүүх эцэслэн шийдээгүй байна. Хөгжлийн банкнаас улбаалан энэ хэргийг шалгаж эхэлжээ. Хөгжлийн банк энэ хорооллыг санхүүжүлсэн аж. Шүүх хурлын товыг зарласан гэж АТГ-аас мэдээллээ.