Монголын бизнесийн зөвлөл сар бүр гишүүдэдээ зориулсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ сарын уулзалт өчигдөр Шангри Ла зочид буудалд болов. Энэ удаад дараах илтгэлүүдийг хэлэлцэв.
- MMCG компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ “Монголчууд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашигладаг, тэдний амьдралын хэв маяг”,
- “TUS solutions” компанийн захирал Д.Жаргалсайхан “”Бизнес эрхлэгчид бизнест ээлтэй орчин бүрдүүлэхэд бэлэн үү” гэсэн сэдвээр илтгэл тавьж, дараа нь хэлэлцүүлэг өрнүүлэв.
MMCG компани “Монголчууд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашигладаг, тэдний амьдралын хэв маяг” судалгааны үр дүнг анх удаа танилцууллаа. Судалгааг дөрвөн жилийн өмнөөс үндэсний хэмжээнд явуулсан байна. Судалгааны ажил нийт 100 орчим хуудас болжээ. Судалгааны дүгнэлтээс товчлон хүргэе.
Телевиз үзэгчийн тоо өндөр хэвээр ч телевийн ард өнгөрөөдөг дундаж хугацаа 40 минутаар буурчээ.
-Сонин, сэтгүүлийн хэрэглээ 20 орчим хувиар буурсан.
Нийт хүн амын 80, өрхүүдийн 50 хувь нь интернет, нийгмийн сүлжээг ашиглаж байна. Хөдөөд үүрэн холбооны операторууд гэр интернет нэвтрүүлснээр өрхүүд интернет ашиглах нь нэмэгдсэн. Нийгмийн сүлжээнүүд дотроос фэйсбүүк, вичат, твиттерийг хамгийн өргөн ашигладаг.
Иргэд ажлын цагаар 200 минутыг интернетэд зарцуулж байна. Цайны цагаар болон оройн цагаар интернетийг илүү хэрэглэдэг.
Телевиз үзэгчийн тоо өндөр хэвээр ч телевийн ард өнгөрөөдөг дундаж хугацаа 40 минутаар буурчээ. Энэ нь бидний амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой. Иргэд дулаан болохор ууланд алхах, гадуур гарахыг илүүд үзэж байна.
Залуус технологийн хөгжилд ихээхэн анаарч байна. Эцэг эхчүүд ч хүүхдүүдээ энэ чиглэлээр илүү хөгжүүлэх хүсэлтэй.
Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг телевизийг түлхүү үзэж, “Боловсрол” ТВ тэргүүлж байна.
Ямар зар сурталчилгааг түлхүү үзэж байна вэ?
Залуус үзвэр үйлчилгээний талаарх сурталчилгаанд илүү анхаардаг. Мөн хошин, хөгжилтэй зар сурталчилгааг илүүд үздэг.
Хэнд итгэдэг вэ?
Улс төрчдөд хамгийн бага, цаг агаарын нэвтрүүлэгч бүсгүйчүүдэд илүү их итгэж байна.
Гар утас хэрглэгчдийн 96 хувь нь ухаалаг гар утастай. Цаашид зөөврийн хэрэгслүүд нэмэгдэх хандлагатай байна.
Интернет худалдаа ихэссэн.
37 хувь нь нийгмийн сүлжээний мэдээнд итгэдэггүй гэсэн бол 60 хувь нь итгэдэг. Худалдан авахыг хүссэн зүйлэээ фэйсбүүкээс хайдаг эсвэл бусад хүмүүсээс зөвлөгөө, санал хүсэх болсноор фэйсбүүк хайлтын чухал тайлбар боллоо. Иргэд ихэвчлэн унтахаасаа өмнө фэйсбүүкээ гүйлгэж хардаг бол 72 хувь нь нийт залуусын инстаграм шалгадаг.
Телевиз хүчтэй хэрэгсэл хэвээр байгаа ч залуу үеийнхэн үзэхгүй байна. “Боловсрол суваг” телевизийг хамгийн олон буюу 1.7 сая хүн үздэг.
Сонины хувьд нэг байгууллага захиалахад 30-40 хүн дамжуулан уншдаг тул уншигчийн тоог нарийвчлан гаргахад хүндрэлтэй.
“Малчин ТВ”-ийг хөдөөгийн иргэд голдуу үзэж байна.
Нийгмийн сүлжээний нөлөөгөөр хүмүүүс нийгэмч, хамтач болж байна. Найз нөхөдтэйгээ ойр дотно байхыг илүүд үзэх боллоо. Нийгмийн сүлжээний найзуудтайгаа уулзах, биечлэн танилцах нь ихэслээ.