Өнөөдөр Сангийн Яамны харьяа Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвд дөрөвдүгээр сарын НӨАТ-ын сугалааны супер азтан урамшууллын 50 сая төгрөгийн батламжаа хүлээн авлаа.
Супер хонжворын эзэн Сүхбаатар аймгийн Наран сумын иргэн бөгөөд шагналаа авахаар аав, ээж, ах, эгчийн хамт ирсэн байв.
Супер азтан Г.Батцэцэг “Сумынхаа дэлгүүрээс 8000 төгрөгний юм авсан чинь, ингээд азтан болчихлоо. Одоо болтол азтан болсондоо итгэж чадахгүй байна. Урамшууллын мөнгөө өөрийн эмчилгээндээ зориулна” гэж хэлсэн юм.
Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технилогийн төвийн дэд захирал Б.Биндэръяа хэлэхдээ “Энэ удаагийн супер хонжворын эзэн орон нутгаас тодорсон анхны тохиолдол.
Г.Батцэцэг өнгөрсөн жил бас азтан болж, 100 мянган төгрөгийн урамшуулал авч байсан юм билээ” гэв.
С.Түвшинжаргал