Соёл, урлагийн газраас “Монгол киноны өрсөлдөх чадвар” кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинарыг 2018 оны 05 сарын 24 - ний өдөр өөрийн байрны хурлын танхимд зохИон явууллаа.
Тус сургалт, семинар нь кино уран бүтээлчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд арга хэмжээг нээж Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат үг хэлсэн юм.
Арга хэмжээг хамтран зохион байгуулагч Үндэсний хөгжлийн газар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гадаад харилцааны яам, Соёлын өвийн үндэсний төв зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож дараах агуулга сэдвийн хүрээнд илтгэл, танилцуулга хийж семинарт оролцогчдын асуултад хариулж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
- “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал 2030 он” Г.Эрдэнэбаяр / ҮХГ - ын Салбарын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга/
- “Төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт ба кино урлаг” Г.Батхуяг / СУГ -ын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга /
- “Монгол улсын гадаад сурталчилгаанд кино бүтээлийн гүйцэтгэх үүрэг” / Х.Мандахцэцэг / ГХЯ - ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга/
- “Кино урлаг ба оюуны өмч” Э. Мягмардорж ОӨУБЕГ -ын Зохиогчийн эрхийн газрын дарга/
- “Соёлын өвийг кино уран бүтээлд ашиглах боломж” Г.Энхбат / Соёлын өвийн үндэсний төвийн захирал/
- “Өргөн нэвтрүүлэг ба Монгол киноны нийлүүлэлт” Н.Тогтохсүрэн ХХЗХ - ны Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн мэргэжилтэн
- “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд кино хотхон байгуулах боломж” А.Мөнхболд / ҮХГ - ын Судалгаа, шинжилгээний албаны дарга/
- “Кино зураг авалтад тавигдах дүрсний олон улсын шаардлага” У.Гантулга / Чөлөөт уран бүтээлч/
- “Кинонд тавигдах дууны шаардлага, бүтцийн онцлог” H.Баярхүү / Тайм код кино үйлдвэрлэлийн дараагийн шатны студи, хөгжмийн зохиолч, хөгжмийн инженер, миксинг инженер/
- “Кино театрт кино гаргах техникийн шаардлага DCP” Б.Мөнхнасан Өргөө кино театрын, ерөнхий инженер
- “Олон улсын болон дотоодын кино салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжууд” Д.Цэнгэл / СУГ - ын Дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн/
Уг арга хэмжээнд 70 орчим киноны уран бүтээлчид хамрагдсан бөгөөд Засгийн газрын 2016 - 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан "Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөр, "Монгол уран бүтээл" үндэсний хөтөлбөр, "Соёлын баримтат өвийг хамгаалах" үндэсний хөтөлбөрүүдийн талаарх ойлголтоо нэмэгдүүлэн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон бусад олон чиглэлээр соёл урлагийн газартай хамтран ажиллахаар санал бодлоо илэрхийлсэн юм.