Виржин группийг үүсгэн байгуулагч Сэр Ричард Брансон анхны сансрын аялалдаа бэлтгэж, бэлтгэл сургуулилт хийж байгаа талаараа мэдэгджээ. Тэрээр “Бидэнд одоо хэдхэн сарын хугацаа байхад л хангалттай” гэсэн аж.
67 настай тэрээр 2004 оноос хойш Виржин Галактик компанийг байгуулан, сансрын аялал зохион байгуулахад хөрөнгө оруулах болсон юм. Өнөөдрийн байдлаар түүнээс гадна Элон Маск, Жефф Безос нар сансрын аяллыг зохион байгуулж, энгийн хүмүүсийг сансарт нисгэхээр ажиллаж байгаа билээ.
Ричард Брансон BBC-д өгсөн ярилцлагадаа “Элон Маск сансарт ачаа хүргэх ажлаа тун сайн гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ бүтээж байгаа пуужин нь улам том болж байна. Гэхдээ миний хувьд сансрын аялал жуулчлалыг Безос бид хоёр л бодит зүйл болгохоор уралдаж байна. Хамгийн гол нь ямар ч эрсдэлгүй байх ёстой” гэжээ.
Энэ оны эхээр Виржин Галактик компани зорчигч тээврийн SpaceShipTwo пуужингаа дуунаас хурдан нисгэх туршилт хийсэн юм. 2014 онд болсон ослоос хойш туршилт хийгээгүй байсан учраас энэхүү туршилт том амжилт болж байв.