Монголын сэтгүүлчид БНХАУ-д айлчилж, өмнөд хөршийн ард иргэдээ ядуурлаас гаргах төрийн бодлого хязгаар нутгуудад хэрхэн хэрэгжиж буйтай танилцаад ирлээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээний захиргаа, БНХАУ-ын Олон улсын хэвлэлийн групп, “Хятадын мэдээ” сэтгүүлийн хороо хамтран энэ айлчлалыг зохион байгуулсан юм.
БНХАУ-ын дарга Ши Жинпин 2014 онд манай улсад айлчлах үедээ Монголын 250 сэтгүүлчийг өөрийн улсад айлчлуулж, БНХАУ-ын бодлого, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг танилцуулах, мөнхийн хөрш хоёр орны ард түмний ойлголцолд хэвлэл мэдээллийнхний оролцоог чухал болохыг онцолсон нь биеллээ олж байна. Монгол Улсаас сэтгүүлчдийн дөрөв дэх ээлжинд хот, хөдөөгийн 50 сэтгүүлч өнгөрсөн долоо хоногт өмнөд хөршид ажилласан бөгөөд ингэснээр 200 сэтгүүлч урд хөршид айлчлаад буй юм.
Хятад улс ядуурлыг бууруулах бодлого хэрэгжүүлснээр сүүлийн таван жилдээ эрчээ авч 60 сая хүнийг ядуурлаас ангижруулсан байна.
Сэтгүүлчдийн багийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Гүйцэтгэх захирал Э.Болортулга, МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч А.Батбаяр нар ахлан явлаа. Бид айлчлалынхаа эхэнд Хятадын Ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх ажлын албанд зочилж, тус улсын ядуурлын эсрэг хэрэгжүүлж буй төрийн бодлоготой танилцав.
Тус ажлын албаны Мэдээллийн албаны дарга, хатагтай Сү Гүочиа /Su Guaxia/ 1.3 тэрбум хүн амтай Хятад улсын 40 жилийн турш, тэр дундаа сүүлийн таван жилд эрчээ авсан ядуурлын эсрэг хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Хятадын Төрийн зөвлөлөөс Ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх ажлын албыг 1986 онд байгуулж, уг албыг Шадар сайд нь даргалах болжээ. Энэ үедээ урд хөрш ядуурлыг бууруулах бодлого хэрэгжүүлж, тэрхүү бодлого нь сүүлийн таван жилдээ эрчээ авч 60 сая хүнийг ядуурлаас ангижруулсан байна.
Ард иргэдийг ядуурлаас гаргахдаа тэтгэмж өгөх биш, хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг хөгжүүлж, ажлын байраар хангах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд голлон анхаарчээ. Энэ ажилдаа хувийн компаниудыг татан оролцуулж, орон нутгуудын онцлогт тохирсон бодлогуудыг үе шаттай хэрэгжүүлсээр иржээ. Үүний үр дүнд 40 жилд 800 сая хүнийг ядуурлаас гарган амжилттай ажиллаж байгааг Дэлхийн банк дүгнэлтдээ онцолсон байна.
ЯМАР ХҮНИЙГ “ЯДУУ” ГЭХ ВЭ?
Жилийн орлого нь 2300 юаниас бага, өдрийн зарлага 1.9 ам.доллараас бага хүнийг "ядуу" гэж үзнэ хэмээн томъёолжээ.
Ядуурлыг бууруулах, нээн хөгжүүлэх ажлын албаны Мэдээллийн албаны дарга, хатагтай Сү Гүочиа, Хятад бол хөгжиж буй улс орнуудын нэг. Бид сүүлийн 5 жилд 60 сая хүнийг ядуурлаас гаргасан. Гэвч үүнээс 30 сая иргэн чинээлэг амьдралын түвшинд хүрээгүй байна. Хот, хөдөө, бүс нутгийн иргэдийн амьдралын түвшин харилцан адилгүй хэвээр байна. Иймд иргэн бүрийг:
- Идэх хоол, өмсөх хувцсандаа санаа зовохгүй
- Өөрийн гэр байшинтай
- Эмнэлгийн тусламж түвэггүй авах боломжтой
- Суурь боловсролыг тэгш эзэмших боломжоор хангах хэмжээнд хүртэл төрийн анхаарал халамжин дор бойжуулахаар Коммунист намаас өгсөн үүрэг даалгавраар ажиллаж байна.
2018 оны босгон дээр БНХАУ-ын дарга Ши Жинпин бүх ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ, 2021 он гэхэд Хятад улс ядуу амьдралтай иргэн бүрийг ядуурлаас ангижруулах амлалтыг ард түмэндээ өгсөн. Одоо гуравхан жил үлдээд байгаа учир нийт нийгмээрээ хүчээ нэгтгэж, энэ зорилгыг биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх хэрэгтэй гэж хэлсэн билээ.
Ядуу иргэнгүй улс болохын тулд хот, сум, тосгоны дарга нар орон нутагтаа ядуурлыг бууруулах үүрэг хүлээж хүлээжээ. Мөн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн томоохон компаниуд ч үүрэг амлалт авч, муж, тосгоныг хариуцан ядуурлыг эсрэг ажиллаж байгаа юм. Коммунист Намын төв хороо ажил муу байгаа орон нутгийн дарга нартай хариуцлага тооцох юм байна.
Төрөөс ядуу иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр:
-Төрөөс 240 тэрбум юанийн жижиг зээлийн санг үүсгэсэн бөгөөд иргэдийнхээ ажил хөдөлмөрийн онцлогт тохируулан гурван жилийн хугацаатай 50 мянга хүртэлх юанийн хүүгүй зээл олгоно.
-Байгаль орчныг хамгаалах ажилд тосгоны ядуу иргэдийг олноор дайчилснаар өрхийн орлого нэмэгджээ. Булаг шандын эхийг хамгаалахад хөдөлмөрийн чадвар тааруу иргэдийг дайчлан ажиллуулснаар сарын орлого нь 3000 юаниар нэмэгдсэн байна.
-Тосгоны амьжиргааны баталгаажих доод түвшнийг 3000 юань гэж тогтоож, орлого нь энэ түвшинд хүрээгүй иргэдэд төрөөс зөрүү болох мөнгөн тэтгэмж олгодог. Ийм халамжийг Хятад улсын хэмжээнд 50 сая хүн авч байна.
-2011 оноос хойш өндөр настнууд тэтгэвэр дээрээ сар бүр 80 юанийн халамж авах болжээ.
Бид Бээжин хотоос онгоцоор Хятадын баруун өмнө зүгт орших Сычуан мужийн төв Чэндү хотод газардлаа. Сычуан муж нь 486 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзлэн оршдог. Байгалийн хий, занарын хий, эрдэс баялгийн нөөц элбэгтэйн дээр Хятадын үндэсний бэлэг тэмдэг Панда баавгайн “эх орон” гэж болно. Эмэй хайрхан, Лэшан уулнууд нь ЮНЕСКО-гийн байгалийн болон соёлын өвд бүртгэгдсэн үзэсгэлэн төгөлдөр газар нутаг юм.
Мөн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн давуу байдлаар улсдаа тэргүүлдэг. Хятадын эрчим хүчний гурван том үйлдвэрлэгчийн нэг Хятаддаа хамгийн том усан усан цахилгаан станцтай. Инновацийг үйлдвэрлэлүүдэд нэвтрүүлэхэд амжилт олж байгаа улсдаа эдийн засгийн хувьд ихээхэн үүрэг, үнэ цэнэтэй газар нутаг аж. 2017 онд Сычуан мужийн эдийн засгийн нийт хэмжээ 3.8 их наяд юаньд хүрч, энэ үзүүлэлтээрээ Хятад улсдаа зургаадугаарт эрэмбэлэгддэг.
Сычуан мужийн төв Чэндү хот нь 2300 жилийн түүхтэй Хятадын эртний хотуудын нэг. Өдгөө бүс нутгийн санхүү, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, технологи, гадаад валют, тээвэр харилцаа холбооны нэгдсэн төв болон хөгжөөд байна. БНХАУ-ын дарга Ши Жинпиний “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэх стратегийн чухал газар нутаг бөгөөд инновацийн шинэчлэл, чөлөөт худалдаа, олон улсын худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Хойд америк, Европ, Номхон далай, Ази, Африкийн томоохон хотууд руу байнгын болон шууд 105 нислэг хийдэг Ази Европыг холбосон томоохон гүүр хот.
Монголын сэтгүүлчдийн багийнхан Чэндү хотын Пидү дүүргийн зүүн хойд хэсэгт орших хотын төвөөс 19 км-ийн зайтай Чин Гангшү тосгонд очлоо.
2500 ИРГЭНТЭЙ Ч ХАГАС ЖИЛД 1 САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВДАГ ЧИН ГАНГШҮ ТОСГОНЫХОН
2.4 км квадрат газар нутагтай, 2500 гаруй иргэнтэй тариаланчдын тосгон ядуурлаас гаргах санаачилгад ихээхэн амжилт олж буй юм. Тус тосгоныхон 2012 оноос “Шинэ тосгон” хөдөлгөөнийг өрнүүлжээ. Нэг жилийн дотор орон тосгоныхоо бүтцийг өөрчлөн шинэчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын гараагаа эхлүүлсэн байна.
Газар тариалан эрхлэн аж төрдөг байсан ядуу тосгоныхон байгалиа онгон төрхөөр нь хадгалж үлдсэн нь тэдний давуу тал болов. Тиймээс үзэсгэлэнт байгальдаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх санаачилга өрнүүлж, 2015 оноос бүтээн байгуулалтын ажилдаа оржээ.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд газар ашиглалтын томоохон шинэчлэл хийсэн. Энэхүү шинэчлэлээр тосгоны тариаланч уугуул иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьжээ. Тосгоныхоо эзэмшил газраас 210 мү-г нь суурьшлын бүс болгон зарлаж, үлдсэн 269 мү газрыг тосгоны бусад төрлийн үйлчилгээнд ашиглахаар өөрчлөн зохион байгуулсан.
Ядуурлаас ангижрах төр засгийн бодлогын дагуу ард иргэдийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ зах зээлийн зарчимд нийцүүлэн ажиллахаар бодлогоо боловсруулжээ. Тосгоноос энэ хөтөлбөрт нэгдэн орж байгаа иргэд, орон нутгийн компаниуд хамтарч “Чин Гангшү” гэж менежментийн компани байгуулжээ.
Газрын шинэчлэл хийснээр 167 сая юанийн хөрөнгө оруулалт босгожээ. Ийм хөрөнгө оруулалтыг иргэдээс босгох боломжгүй учир банкнаас 140 сая юанийн зээл авсан. Мөн Засгийн газраас 2.2 сая юанийн тусламж үзүүлсэн байна.
Түүнээс гадна иргэдийн суурьшлын бүсийг шинээр тогтоож, үлдсэн 269 мү газрыг зах зээлийн эргэлтэд оруулах буюу аж ахуйн нэгжүүдэд худалдаж 197 сая юанийг бүрдүүлжээ. Энэ 197 сая юаниасаа банкнаас зээлсэн 140 сая юанийн өрөө төлж, үлдсэнийг бүтээн байгуулалтын ажилдаа зарцуулжээ. Санхүүгийн бүх тооцоогоо хамтралд нэгдсэн нутгийн иргэдэд тайлагнаж, хамтдаа төлөвлөлт хийсээр өнөөг хүртэл амжилттай ажиллаж байна.
Чин Гангшү тосгоныхон хөдөө аж ахуй, аялал жуулчлал, нийтийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулан амжилт олж байна. Аялал жуулчлалын үйлчилгээг Нийт иргэд болон Намын зөвлөлийн гишүүд орсон бүтэцтэй удирдлагын баг амжилттай удирддаг.
2012 онд Чин Гангшү тосгоны нэг хүнд ногдох жилийн дундаж орлого 14411 юань байсан бол өнөөдөр 26 мянган юан болон нэмэгджээ.
Анх тосгоны нэг иргэнээс 300 юанийн татаж хамтрал компани байгуулж байсан бол иргэдийн орлого нэмэгдсэнээр өнөөдөр нэг иргэнээс 30 мянган юань татаж, цаашдын хөгжлийн төлөвлөлтөд хөрөнгө оруулалт хийх хэмжээнд хүрчээ. Нутгийн иргэдийн хөрөнгө, төр засгийн дэмжлэгээр зах зээлд дахин хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтын урт хугацааны төлөвлөлтийн ажлаа эхлүүлэхээр ажилдаа орох гэж буйгаа хамтрал компанийн төлөөлөгч сонирхуулж байв.
2012 онд тосгоны нэг хүнд ногдох жилийн дундаж орлого 14411 юань байсан бол өнөөдөр 26 мянган юан болон нэмэгджээ. 2017 онд 500 мянга гаруй иргэн хүлээж авсан Чин Гангшү тосгоныхон 2018 оны тавдугаар сарын байдлаар нэг сая орчим жуулчин хүлээж аваад байна. Ирээдүйд өсөн нэмэгдэх зах зээлийг угтан урамшсан өмнөд хязгаар нутгийн жижигхэн тосгоны иргэд аз жаргалтайгаар ажилласаар.
Сычуан муж Хятаддаа амтат хоолоороо алдартай. Иргэд Чин Гангшү тосгонд үдийн хоолонд орох гэж хотын төв болон ойр орчмоос олноороо ирнэ. Мөн гадаадаас болон ойролцоох аймаг сумаас аялан Чин Гангшүг зорих жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь Монголын сэтгүүлчдийн саатах нэг цагийн гаруйн хугацаанд илэрхий мэдрэгдэж байлаа.
Гурван сая иргэнтэй Монгол Улс жилдээ нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөсөн ч өнгөрсөн 2017 онд 500 мянган жуулчин ирсэн. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тухайд 2000 хүнтэй ч хагас жил хүрэхгүй хугацаанд нэг сая жуулчин хүлээн аваад буй жижигхэн тосгоноос авах зүйл монголчууд бидэнд багагүй байгааг дараагийн сурвалжлагаараа хүргэе.