Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ой энэ онд тохиож байна. Иймд энэ оны турш ой угтсан үйл ажиллагаа зохион явуулах юм байна.
Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд үйлдвэрийн удирдлагууд хэвлэлийн бага хуралд оролцон, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Стандарт банкны маргаан ямар шатанд байгаа вэ?
-“Эрдэнэт” үйлдвэр Стандарт банканд нэг ч доллар төлөөгүй байна. Бид хуулийн компаниар дамжуулан тус банктай холбоо тогтоодог. Хүн хэлэрэээ, мал хөлөрөөө гэдэг болохоор уулзаад, асуудлаа ярих хүсэлтээ илэрхийлсэн. Одоогоор нөгөө тал хариу өгөөгүй, уулзах эсэх нь тодорхойгүй байна. Бид хуулийн компаниар дамжуулан Стандарт банкны төлөөлөлтэй холбоо тогтоодог.
Энэ бол яах аргагүй тулгамдсан асуудал мөн. 2009-2012 оны хооронд энэ асуудал үүсэж, 2013 онд Арбитрын шүүхэд шилжсэн юм билээ. Бид баримтуудыг нягталж байна. Засгийн газар болон УИХ-аас ч ажлын хэсэг томилон, энэ маргааныг шалгаж байна. Аль болох хохирол багатайгаар шийдвэрлэхээр ажиллана.
-“Эрдэнэт” үйлдвэр давж заалдах эрхгүй болсон нь үнэн үү?
-Арбитрын шүүхээс дараагийн шатанд давж заалдахын тулд эхлээд 51 сая ам.долларыг шилжүүлэх шаардлага тавьсан. Энэ мөнгийг төлөх боломж үйлдвэрт байгаагүй. Байсан ч шилжүүлэх нь зохисгүй гэж үзсэн.
-Тэгвэл та бүхэн Стандарт банканд нэг ч доллар төлөөгүй юм уу?
-Нэг ч л доллар төлөөгүй.
-“Оюутолгой” компанийн ажилчдын дундаж цалин 3 сая төгрөг. Танай ажилчдын дундаж цалин хэд вэ?
-2.3 сая төгрөг байна. Энэ бол чамлах дүн биш. Бид ирэх онд дундаж цалинг 1000 ам.долларт хүргэхээр төлөвлөсөн. Үйлдвэрийн ашиг өсвөл цалин нэмэх бломжтой. Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс үндсэн болон тарифт цалинг 10 хувиар, долдугаар сарын 1-нээс үндсэн цалинг 20 хувь нэмсэн. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас үндсэн цалинг мөн 15 хувиар нэмсэн. Энэ мэтээр бага багаар нэмж байна. Хамгийн бага, үндсэн цалин 1 сая 13 мянган төгрөгт хүрсэн.
-49 хувийг эзэмшигч талын маргаан хэзээ дуусгавар болох вэ?
-Ер нь 49, 51 хувь гэж ялгаж салгаж ярих нь буруу юм. Бид бол үйлдвэрийн үйл ажиллагааг таслалгүй, ашигт ажиллагаа өндөр байхад л анхаарч байна. Ногдол ашиг хуваарилах, ТУЗ болон бусад удирдлагыг томилоход л 49 хувийн асуудал яригдана.