“Монгол ТВ” Монголд анх удаа зохион явуулсан дэлхийн хэмжээний “The Voice of Mongolia” шоу өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай өндөрлөж ялагчаа тодруулсан билээ.
Үзэгчдийн дийлэнх саналаар шүүгч, дасгалжуулагч Укагийн багийн оролцогч Ц.Энгүүн тус шоуны ялагч болж олныг баярлуулсан юм.
Өнөөдөр түүнийг “Монгол ТВ”-ийн байранд аав ээжийнхээ хамт хүрэлцэн ирэхэд тус телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ ялагчийн батламжийг гардуулж өглөө.
Түүнчлэн дэлхийд алдартай “Universal Music Group”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-ийн хамт олон 100 сая төгрөгийн үнэ бүхий дуу бичлэгийн гэрээ байгуулах эрхийг бэлэглэсэн бол “Моннис Моторс”-ынхон “Nissan Qashqai” маркийн час улаан автомашины түлхүүрийг гардууллаа.
Дэлхийн 63 улсад зохиогддог тус шоуны ялагчид тухайн улсад төлөөлдөг “Universal Music Group”-ийн компаниудтай цаашид хамтран ажиллах гэрээ байгуулдаг байна. Тиймээс тус группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-тай хамтран ажиллахаар болсон юм.
“Монгол Контент ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганзориг:
“Монгол Контент ХХК” Монголын төдийгүй гадаадын компаниудад мэдээллийн технологийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэхээс гадна хэвлэл мэдээлэл, энтертайнмент шоу бизнесийн салбарт менежмент хийж ажилладаг, үндэсний контент үйлдвэрлэгч компани юм. Бид анх Монголынхоо хэрэглэгчдэд гаднын хамтлаг, дуучдын уран бүтээлийг албан ёсны эрхтэй хүргэхийн тулд “Universal Music Group”-тэй хамтарч ажиллаж эхэлсэн.
Ц.Энгүүндээ шинэ залуу үеийнхэндээ үлгэр дуурайл болж, олны хүндэтгэлийг хариуцлагатай дааж яваарай гэж хүсье.
"The Voice" шоуны ялагч нь тухайн улс орныхоо "Universal Music Group"-н салбар компаниудтай гэрээ байгуулан ажиллах эрхтэй байдаг. Харин манайд тус группын салбар компани байдаггүй. Тиймээс бид "The Voice of Mongolia" шоуны ялагчтай "Universal Music Group" -г төлөөлөн хамтарч ажиллах эрхтэй болсон.
Өнөөдөр бид энэ эрх, үүргийнхээ хүрээнд ялагч Ц.Энгүүндээ 100 сая төгрөгний дуу бичлэгийн гэрээ хийх эрхийн батламжаа гардуулж байна.
Бид 100 сая төгрөгийг бодитоор зарцуулан ялагчид дуу зохиож өгөх, клип хийх, цомгийг нь гаргаж өгөх зэрэг уран бүтээлийн хувьд дэмжин ажиллахаас гадна цалинжуулах болно.
Ц.Энгүүндээ шинэ залуу үеийнхэндээ үлгэр дуурайл болж, олны хүндэтгэлийг хариуцлагатай дааж яваарай гэж хүсье. Энэ шоуны ялагч боллоо. “Монгол Контент” ХХК дараагийн гүүр нь байх болно. Цаашдаа дэлхийн тайзанд гарч энэ амжилтаа үргэлжлүүлэхийг хүсэн ерөөе!" гэлээ.
“Монгол ТВ”-ийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ:
“Бид маш том ажлын ард гарлаа. Харин Ц.Энгүүн маань “Монгол Контент” ХХК-тай цаашдаа хамтран ажиллах том ажлын урд ирлээ. Монгол түмэн маань Ц.Энгүүнийг сонгосон нь түүнд томоохон үүрэг хариуцлага хүлээлгэж байна гэсэн үг. Ц.Энгүүндээ амжилт хүсээд монголчуудаа олон жил баясгасан нэртэй сайхан дуучин болоосой гэж хүсэн ерөөе!
Монголдоо хамгийн олон хүний оролцоотой нэвтрүүлэг хийж чадсандаа бид маш их баяртай байна.
Бид энэ төслийг эхлээд 18 сарын турш 2000 гаруй залуус дундаас шалгаруулалт явуулж, нийт 30-40 компани, 300-400 гаруй залуустай хамтарч ажиллаад эцэст нь ялагчаа тодрууллаа. Ц.Энгүүнд 100, 100 мянган хүн саналаа өгсөн. "The Voice" бол үзэгчдийн өөрсдийнх нь оролцоотой нэвтрүүлэг. Энэ оролцоог нь нэгтгэвэл Монголдоо хамгийн олон хүний оролцоотой нэвтрүүлэг хийж чадсандаа бид маш их баяртай байна.
Өнөөдөр “Монгол Контент” ХХК 100 сая төгрөгийн дуу бичлэгийн гэрээ байгуулах эрх, “Моннис Моторс” ХХК Nissan Qashqai маркийн автомашин бэлэглэлээ. Энэ сайхан хүндлэл, нэр хүндийг Ц.Энгүүн даагаад, хариуцлагатай, зөв хүн байж, дүү нартаа, залуу үеийнхэндээ зөв үлгэр дуурайл үзүүлээсэй гэж хүсч байна” хэмээгээд амжилт хүслээ.
“Моннис Моторс” ХХК-ийн дэд захирал Г.Учралт:
"Анх бид "Монгол ТВ"-тэй ажиллах санал ирэхэд дэлхийн хэмжээний "The Voice" шоуг ийм хэмжээнд зохион байгуулна гэж бодоогүй байсан. Яагаад гэвэл их нарийн зохион байгуулалттай том шоу учраас бид эргэлзээтэй байлаа. Гэхдээ тайз засалт болон бусад ажлууд эхлэхэд "Монгол ТВ"-ийн шоуг амжилттай зохион байгуулах юм байна гэсэн бодол орж ирсний үндсэн дээр бид хамтран ажилласан.
Хамтран ажилласны үндсэн дээр бид сэтгэл хангалуун байна. Бидний ажилд бас маш эерэг нөлөөтэй байлаа.
Залуу хүн эрч хүчтэй байвал болох юм байна бүтэх юм байна гэдгийг Ц.Энгүүн харуулж чадлаа. Ц.Энгүүндээ цаашдын ажил амьдрал, урлагийн замналд нь амжилт хүсье." гэлээ.
Ц.Энгүүн: 17 НАСТНУУДДАА МӨРӨӨДӨЛДӨӨ ҮНЭНЧ БАЙГААРАЙ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА
“The Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүнтэй хэсэг хором ярилцлаа.
-Хагас жил үргэлжилсэн шоуны ялагчаар тодорсон чамд баяр хүргэе! Одоо бүх юм дуусаж биш харин эхэлж байна шүү дээ?
-Энэ жил 17 настай төгсөх ангийн сурагчийн хувьд маш том үйл явдал боллоо. Хичээлээ давхар амжуулна гэж бодсон боловч шууд дамжуулах шоуны үеэр үнэхээр амжихгүй байсан. Тиймээс сургуулиасаа хагас жилийн чөлөө авлаа. Сургуулийн маань багш нар надад итгэл хүлээлгэж, сайн оролцоорой, нэг зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээрэй гэж хэлсэн. Өнөөдөр ингээд зогсоход их дэм болсон шүү. Маш их баярлалаа.
Дараагийн ажилдаа их яарч байна. Учир нь хамаатнууд, гэр бүлийнхнээс маань гадна маш олон хүн надад 100, 100-гаар тогтохгүй их мессеж санал явуулж дэмжсэн.
Эхний шинэ дуугаа гаргаарай гэсэн. “Монгол Контент”-ынхонтойгоо ярилцаад дараагийн ажлуудаа төлөвлөх байх. Гэхдээ маш их яарч байна. Учир нь хамаатнууд, гэр бүлийнхнээс маань гадна маш олон хүн надад 100, 100-гаар тогтохгүй их мессеж санал явуулж дэмжсэн.
17-той хүүхдүүд өөрсдийгөө жаахан байгаа гэж боддог. Өөрсдийгөө дутуу үнэлж болохгүй шүү. Зорьсон зорилгодоо, мөрөөдөлдөө үнэнч байгаарай гэж хэлмээр байна.
-Сүүлийн шатанд “Never enough” дууг дуулсан шүү дээ. Яагаад энэ дууг сонгосон бэ?
-Энэ шатанд дасгалжуулагч маань надаас юу дуулмаар байна гэж асууж, хамгийн гоё ялалтын дуугаа сонгоорой гэж надад хэлсэн. “Never enough” олонд танигдаагүй дуу ч гэсэн киног нь хүмүүс үзсэн байх. Хэзээ ч харамсахааргүй дуугаа дуулмаар байлаа. Долоо хоногийн хугацаанд бид гурван дуу бэлдсэн. Энэ дууг дуулсандаа маш их баяртай байна.
Би өөрийгөө "The Voice" шоунд бүртгүүлж байхдаа бэлэн болсон гэж огт бодоогүй. Өөрийгөө түүхий хэвээр байна гэж бодсон. Би дөнгөж 17 настай. Одоо ч гэсэн надад дутуу зүйл их бий. Миний Ука шүүгчийг сонгосон зорилго маань ч биелсэн. Жилийн хугацаанд би маш их зүйлд суралцлаа. Тайзны соёл, биеэ авч явах байдал, өөрийгөө илэрхийлэх арга барилд суралцлаа. Ука шүүгч хэчнээн гунигтай байсан ч үргэлж аливаа зүйлд эергээр хандаж байхыг зөвлөсөн. Манай багийн бусад оролцогчид ч өөрсдийн гэсэн давуу талтай байсан учраас үе шат болгон дээр бие биедээ зааж зөвлөдөг байлаа.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!